Түүний crush (22)

1.9K 233 11
                                    

Жонгүг яг одоо Согжины кафед ирчихсэн байлаа. 

Чи харж байгаа биз дээ, Согжин болон Жонгүг нар үнэхээр сайн найзууд гэдгийг бас тэр түүнтэй нөхөрлөсөн гэдэгтэй ч баяртай байдаг билээ. Гэсэн хэдий ч Жонгүг энд байнга ирдэг шалтгаан нь зөвхөн түүний нөхөрлөл биш. 

Түүний гол шалтгаан бол нэг залуу билээ. Илүү тодорхойлвол түүний шинэхэн хайр. 

Жонгүг таалагддаг хүнийхээ ширээнээс 1 ширээний наана суун Ким Тэхён гэх залуугын явуулсан зургийг нэг харж ахин шинэхэн хайрт руугаа ээлжлэн харсаар байв. Нүдээ нухан ахиж crush'руугаа харвал утсан дээр нь зураг нь байгаад л байлаа. Сүүлдээ байн байн ингэж харсандаа болсон уу? нүд нь бүрэлзээд толгой нь эргэж эхлэв. 

Тэр нүдэндээ ч итгэхгүй байлаа.

Ким Тэхён түүний шинэхэн хайрт байх гэж дээ?

Бүх цаг үеийн турш тэр тэгээд өөрийн мөрөөдөл болсон залуугаа өөрөөсөө түлхэж байсан хэрэг үү?

Жонгүг үргэлжлүүлэн утас руугаа ширтсээр Тэхёнтэй харьцаж байсан бүх зурвасуудаа гүйлгэж үзэв. Тэр үүнийг уншиж байх үед түүний уруулнаас инээмсэглэл салахгүй байлаа. Жонгүг зүрхэнд нь хүрэх Тэхёний бичсэн " Сайхан амраарай" мөн 'Хайртай шүү' гэх үгсийг унших бүрт гэдсэнд нь эрвээхий нисэлдэж цээжинд нь дулаан мэдрэгдэж байсан юм.

Бүх зурвасаа уншиж дуусган тэр утсаар тоглон суух түүнрүү харав. Жонгүг түүнийг өөр рүү нь зурвас бичих байх хэмээн хүлээсэн ч түүний найдлаг шалаар нэг тарах шиг л болсон юм. 

Тэхёнд таалагддаг хүн байдаг гэсэн шүү дээ. 

Гэнэт л хэн нэгэн түүнийг цохиод авах шиг болов. 

Ким Тэхёнд өөр хэн нэгэн таалагддаг.

Жонгүг ингэж бодож дуусчихаад гэнэт л ширээнд толгойгоо хүчтэйхэн шиг цохив. Удалгүй утсан дээр нь зурвас ирсэн гэх мэдээлэл ирсэн байлаа. Тэр хурдхан шиг утсаа шүүрч аван үзвэл түүнээс ирсэн байсанд томоор инээмсэглэв. 

Tae : хонгор минь

Түүнд хариулахаас өмнө тэр Тэхён руу харвал тэр ахиад зурвас бичиж байлаа. Тэгээд түүнээс ахиад зурвас ирэхийг нь хүлээсэн юм. 

Tae : хаана байгаа юм?

Жонгүг нэг мэдэхэд Тэхёний таалагддаг хүний тухай мартчихсан инээгээд сууж байгаагаа ч анзаараагүй юм. 

JK : сайн уу 

Жонгүг ахин Тэхёнруу харвал тэр хөмсгөө зангидан утасруугаа орох гэж байгаа мэт харж байгааг ширтэж байлаа. 

Tae : байж бай даа

Tae : яагаад чи зүгээр л сайн уу гээд байгаа юм?

Tae : яагаад би хүүхэд биш гээд уурлахгүй байгаа юм?

Tae : өвдчихсөн юм уу?

Tae : эсвэл уучихсан?

Tae : БУРХАН МИНЬ АРАЙ АХИАД PRANK'ДАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ?

Tae : ХЭРВЭЭ АХИАД PRANK'ДАХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХЭЛЧИХЭЕ БИ ЧАМАЙГ ХААНААС ХАМААГҮЙ ОЛЖ ОЧООД ЧИНИЙ ЭРХ***Г ТАС ЦАВЧИНА ГЭДГЭЭ 

Жонгүг новш шиг аашлахаасаа өмнө түүний зурвасыг уншаад бага зэрэг инээв. Гэхдээ тэр Тэхёнийг өөрт нь дуртай ч биш бас дургүй ч биш гэж бодсон юм. Гэхдээ хэн мэдлээ Тэхён дотроо юу бодож явдгийг? 

JK : хөөх би зүгээр сайн уу гэж байхад чи ч таамаглал дэвшүүлэхдээ үнэхээр сайн юмаа 

Tae : за тэр яахав 

Tae : МИНИЙ CRUSH НАДРУУ ШИРТСЭЭР БАЙНА ИБӨХМСХБСБИСРБӨ

Жонгүг эргэн тойрноо шалгах мэт харвал энд тэднээс гадна хэдхэн үйлчлүүлэгч нар л байлаа гэхдээ тэд бүгд хөгшин хүмүүс байсан гол учир нь байв. Тэр хөмсөгөө зангидан ахин эргэн тойрноо нягтлан харж байхдаа өөрийн ах болох Согжиныг харах үедээ нүдээ томсгов. 

Тэхёнд хён таалагддаг гэж үү?

Tae : байна ууууу??

Жонгүг өөрийнх нь утсанд мэдэгдэл ирэх үед л өөрийн бодлоосоо саллаа. Тэхёнд явах хэрэгтэй болчихлоо хэмээн хариу биччихээд түүнээс нэг юм хайх мэт ширтсээр л  байсан юм. Удалгүй тэр энэ тухай удаан бодохыг хүсэлгүй тооцоогоо төлчихөөд хурдхан тэндээс гарав. 

Жонгүг өөрийнх нь зүрх яг л бутарч хэдэн хэсэг болж байгаа мэт мэдрэхдээ бүх зүйл түүнээс болсон гэж бодох төдийд улам л тамд шатаж байгаа мэт өвдөж байгаагаа анзаарав. 







A/N : long chapter байлаа гэж кк би ч гэсэн шаналаад байнөө манай хар юм одоо эмо дээрээ улам эмо бой болох юм байна л даа :(((( төсөөлөөчгүй зүйл чинь гарна гэсэн байхаа XD гэхдээ төсөөлөөгүй хэсэг байж чадав уу?

My Unknown Lover ♡ taekookWhere stories live. Discover now