Анхны франц үнсэлт (36)

2.1K 238 33
                                    

Tae : Жонгүги чи хаана байгаа нь?

Tae : чи намайг дэлгүүрийн хажууд байж бай гэж хэлсэн шд

JK : би бараг л очлоо

JK : за ирчихлээ Tae 

Tae : хүлээгээрэй энэ jaguar чинийх юм уу?

JK : тийн

Tae : хараал идмээр баян юм бэ

Тэхён өөрийн уулзах гэж буй залуугийнхаа машины зүг явлаа. Тэхёнийг ойртон очиход Жонгүг яг машинаасаа гарч байсан тул царайг нь сайн харж чадсангүй. 

" Күүкий " хэмээн Жонгүг хангалттай ойрхон байхад Тэхён ийн орилов.

Тэр түүнийг тэврэх гэж байсан боловч хэн нэгний нүдтэй харц тулгарах үедээ ямар үйлдэл хийх гэж байснаа мартаж орхих шиг л болов. Тэхён түүнийг ширтэж байхад эрүү нь бараг л газар унах гэж буй мэт байлаа. 

" Ж-Жонгүг? " гэж Тэхён гэнэт ээрээд эхлэв. Тэр одоо нүдэндээ ч итгэхгүй байсан юм.

Жонгүг түүнд зүгээр л дулаахан инээмсэглэл бэлэглэв. 

" Чи бүх цаг үеийн турш Күүкий байжээ? " хэмээн Тэхён асууж, хацар нь аль хэдийн ягаан туяа татсан байлаа. 

Жонгүг толгойгоо дохин өөрийн гарыг дэлгэн түүнийг дуудах мэт гараа савчив. Тэхён тэр даруй түүнрүү очин тэврэн авч, час улаан хацартай, зүрх нь хурдтай цохилж яг л уралдаж буй морь мэт, Жонгүгийн бэлхүүсээр чанга гэх чинь нь ороон тэврэв. 

" Бурхан минь гэж " гэж Тэхён түүнийг тэвэрч байхдаа ийм авиа гарган Жонгүг түүнийг багахан түлхэн тэврэлтээ салгалаа. 

" Кино эхлэх нь явцгаая " хэмээн Жонгүг хэлж цочролд орсондоо үл хөдлөх залууг татан машиндаа суулгах аж. 

Тэд машинтайгаа маш том паркад орж ирвэл тэднээс гадна хэд хэдэн машин энд байлаа. Энэ машин театрд хосууд ирэн ихэвчлэн үнсэлцдэг өөр бас бус зүйлийг хийдэг гэдгийг гадарлах Тэхёнд ялимгүй тав тухгүй байх аж. 

Кино аль хэдийн эхэлчихсэн байх ба Тэхён өөрийн зүрхний цохилтыг хянах гэж хичээх ч нэг л болж өгөхгүй байлаа. Яагаад болохгүй байгаа нь магадгүй Жонгүг түүний гарыг өөрийн гартайгаа бариад түгжсэн мэт холбоод барьчихсан болохоор зүрх нь хэвийн бус цохилоод байгаа байх. 

Тэхён гүнзгий амьсгаа авлаа. Тэр кино эхэлснээс хойш л Жонгүгийн харцыг өөр дээрээ тусаад байгааг мэдэрч байсан юм. Түүнээс юу нь болохгүй байгааг асуумаар байгаа ч чадахгүй байлаа. Учир нь Жонгүг түүний таалагддаг залуу шүү дээ. 

Тэхён одоохондоо түүнтэй нүүр нүүрээ харах чадвар үгүй байлаа. Одоо лав биш ув улаан нүүртэй дээрээс нь яг одоо түүний зүрх энэ цаг мөчид ахин дахин дүрэлзэн байхад лав нүүр тулж чадахгүй нь.

" Tae " 

Бурхан минь үүнийг хараал идээсэй!

Тэхён удаанаар эргэн Жонгүгийн нүдтэй нүүр туллаа. Яг энэ цаг мөчид тэдэнд ингээд үүрд ширтэлцэж чадах мэт санагдаж байх аж. Жонгүгийн гар явсаар Тэхёний улайсан хацар дээр ирэн зөөлхөн элбэв.

Жонгүг түүнрүү ойртон эцэст нь хоёр залуугийн уруул уулзалдаж хайрыг бүтээж байлаа. Тэхён хэт гайхсандаа нүд нь томорсон ч удалгүй Жонгүгийн үнсэлтэнд уусан нүдээ аниж өөдөөс нь хариу өгөн, Жонгүгийн хүзүүнээс барин өөртөө улам ойртуулав. 

Жонгүгт Тэхёний уруул яг л гүзээлзгэнтэй чихэр мэт гайхалтай амтагдаж аль хэдийн үүнд донтчихсон юм шиг санагдаж байх аж. Энэ мэдрэмж ч зөв байсан юм, эцэст нь тэр өөрийн хайртай залуугаа үнслээ шүү дээ. 

Тэдэнд энэ цаг үе үнэхээр амттай мөн тааламжтай байсан юм. Тэд энэ цаг мөчид хэзээ ч харамсахгүй мөн хэзээ ч мартахгүй мөчийг бүтээсэнд хоёр залуус дотроо үнэхээр аз жаргалтай байлаа. 

Тэд энэ мөчийг дуусгахыг хүсэхгүй байлаа, үнэхээр энэ үнэтэй цаг мөчийг дуусгамааргүй байсан ч аргагүй эрхэнд амьсгаа авах гэж л салав. Жонгүг Тэхёний духтай өөрийн духаа нийлүүлсэн чигэндээ хүчтэй амьсгаа авч гаргаж байх аж. 

Тэр инээмсэглэн, Тэхёний нүдрүү ширтэн ахин түүний уруулыг озон авсан юм. 

" Хараал ид, Ким Тэхён би чамд үнэхээр хайртай шүү " 

" Би ч гэсэн хайртай шүү хонгор минь " 






A/N : Эцэст нь нэг юм уулзлаа ааааа тэгээд бүүр үнсэлцлээ шүү дээ ккк I'm so fcking happy,you are too? 

Зураг орж болохгүй байна аа тэрнээс биш үнэн янзын зураг байгаад байна кк 

Нээрээ одоо ингээд 3 хэсгийн дараа өгүүллэг маань дууслаа guys little sad 

My Unknown Lover ♡ taekookWhere stories live. Discover now