Жонгүг кафены сандлыг зөөж өөртөө тухтай хирнээ түүнийгээ сайн харж болохоор байрлал олон тэндээ кофе ууж байлаа.
Тэр Согжины кафед ирээд удаагүй байгаа билээ. Жонгүг Тэхёний crush'ынх нь төлөө залбирч байсан ч аль болох Жинийг харуулахгүй төлөө хичээж байсан юм. Мэдээж Жонгүг түүнийг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг гэхдээ өөрөөс нь өөр залуутай хамт байхдаа лав биш.
Тэхён тэр хөгшин залууг өөрөөр нь солих хүртэл Жонгүг түүний төлөө тэмцэхээр шийдсэн юм. Жонгүг хаалга руу харж суун бодолдоо автаж байтал Тэхён гэрэл цацруулсаар хаалгаар орж ирэхэд дотроо бараг л хашиграад түүнийг тэвэрч авахаа шахсан ч өөрийгөө барин урууландаа бяцхан инээмсэглэл тодруулав.
Жонгүг түүнийг өөрөөс нь холгүйхэн ширээнд суух хүртэл нь дагуулан харж байлаа. Түүний ямар хөөрхөн байгааг гайхан харах Жонгүгийн уруулнаас инээмсэглэл салахгүй байх аж.
Тэхён өөр рүү нь хүн харж байгааг зөнгөөрөө мэдрэн ийш тийшээ харж байхдаа Жонгүгтай харц тулгарсан юм. Хэт балмагдсандаа хурдхан харцаа бууруулан доошоо харж байхдаа хацар нь хэрхэн улайж байгааг мэдэрч байлаа.
Жонгүг түүнрүү харж байхдаа ийм царайлаг залууг ингээд үүрд ширтээд сууж чадах юм байна хэмээн бодож байлаа. Тэхён санамсаргүй ийш тийшээ харах болгондоо залуу хар хүүтэй харц тулгарч байсан ч тэр даруй даа харцаа шилжүүлж байлаа.
Жонгүг түүнийг ширтэж байхад утсанд нь мэдэгдэл ирэн харвал түүнээс нь зурвас ирсэн байх аж.
Tae : КҮҮК
Tae : ХАРААЛ ИД ГЭЖ КҮҮКИЙ
Tae : БИ ЧАМД ХАРААЛ ИДСЭН ҮНЭХЭЭР ИХ ХАЙРТАЙ ШҮҮ
JK : huh
Tae : БАЯРЛАЛАА ЧИ БОЛ ҮНЭХЭЭР УХААНТАЙ ЗАЛУУ
JK : юу болов ээ
Tae : ТААЛАГДДАГ ЗАЛУУ МААНЬ ЭНД ИРЧИХЭЖ
Tae : ТЭР ЯГ ОДОО КАФЕД ИРЧИХСЭН БАЙНА
Tae : ХАРААЛ ИД ТЭР НАДРУУ ШИРТЭЭД БАЙНА
Tae : ТЭР ҮНЭХЭЭР ХӨӨРХӨН ЮМ АА ЁООЁ ҮНЭН ЁОГ ЗАЛУУ ЮМАА ЁОГ ЗАЛУУ ЮМ
Жонгүг Согжиныг өнөөдөр ирэхгүйг мэдэх ч гэсэн эргэн тойрноо юуны магад хэмээн шалгах мэт харвал түүний сүүдэр ч харагдахгүй байлаа. Шалгаж дуусчихаад тэр буцаад гайхалтай төгс харагдах залууруугаа ширтэж эхлэв.
Жонгүг үнэхээр гайхаж байлаа, хүн яаж ийм төгс төгөлдөр байж болдог байна аа?
Гэнэтхэн Жонгүг суудлаасаа босон өөрийгөө юу хийж байгааг ч ухаарч амжаагүй байхад түүнийхээ ширээний хажууд ирчихсэн байсан юм. Жонгүгийг ширээнд сууж байх үед болон өөр бусад бүгдийг дагуулан харж суусан Тэхёний нүд хэвийн хэмжээнээсээ хэт дахин томорч хацарт нь ягаан туяа үүссэн байлаа.
" Нө-нөгөө ч-чи ю-юу хий-хийгээд бай бай-на аа? " гэж Тэхён гэнэт л ээрээд эхлэв.
Яг энэ үед л Жонгүг хаана юу хийж байгаагаа ухаарсан юм. Сандран хурдхан шиг суудлаасаа босож хэд хэд бөхийн өөрийн тэнэг үйлдэлдээ түүнээс уучлалт гуйсаар Тэхёнийг тэнд үлдээн явах гэж байтал, эргэж амжаагүй байхад нь нэг зөөлхөн гар түүний ханцуйнаас хүчтэйхэн татан зогсож түүний эрчинд Жонгүг түүнтэй нүүр туулчихав.
" Б-битгий яв "
A/N : ЭЦЭСТ нэг юм Жонгүги түүний үзэсгэлэнтэй төрхөнд ухаанаа алдаж зоригтой алхам хийж уулзлаа шүү кккк
Bwi, jeongguk and i'm so happy are u happy too,right?
YOU ARE READING
My Unknown Lover ♡ taekook
Romance❝ Өчигдөр чи d*ck'ныхээ зургийг явуулчихсан шд ❞ ❝ ЮУ ❞ +190605 - 5 #boywithluv