Wait...WHAT? (32)

2K 261 28
                                    

" Тэгэхээр нөгөө... " гэж Тэхён урдаас нь харан суух залууг тогтон харж чадахгүй ээрж муурж байлаа. 

Жонгүг ч гэсэн суудалдаа тухтай сууж чадахгүй эргэж хөрвөөж байсан юм. Тэр яг одоо газар доор булш ухаад тэнд үүрд хэвтэхийг хүсэж байлаа. 

Хоёр залуухан залууг тойрох уур амьсгал үнэхээр үгээр хэлэмгүй болсон байлаа. Жонгүг эцэст, ЭЦЭСТ нь нэг юм яриа эхлэн Тэхён бараг л тайтгарсан мэт санаа алдав. 

" Энд ойрхон амьдардаг юм уу? " гэж Жонгүг яриа эхлүүлсэн юм.

" Тийм ээ манай байшин их ойрхон болохоор миний байнга ирдэг шалтгаан нь энэ " гэж хариулахдаа Тэхёний урууланд бяцхан дөрвөлжин инээмсэглэл үзэгдсэн юм.

" Ажилдаг юм уу? " 

" Одоохондоо үгүй ээ, би одоо ч их сургуулийн оюутан. Starbucks'д цагийн ажил хийдэг ухаантай юм байгаа нь, нөгөө юу л даа манай захирал гэж үнэхээр зэвүүн амьтан түүний харахаар л халбагаар шархдуулахыг хүсдэг ч гэсэн мөнгө олох хэрэгтэй болохоор өөрийн дотор оршиж буй цуврал алуурчинаа гаргахгүй хянах гэж үйлээ үздэг " гэж хэлэхдээ Тэхён ахиад инээмсэглэсэн юм.

Жонгүг өөрийн инээдээ барих гэж хичээн түүнийг таван секундын турш хоосон ширтсэн ч ямар ч тус болоогүй тул чангаар дуу гарган инээж эхэлсэн юм.

Тэхён өмнө нь инээн суух залууг хайр дүүрэн харцаар ширтэж байгаагаа өөрөө ч мэдсэнгүй. Гэнэт л түүнийг хэт их ширтэж байгаа ухааран хоолойгоо заслаа.

" Харин чиний тухай? " хэмээн Тэхён хар үстэй залууд хандах мэт хэлэв.

" Аавынхаа компанид ажиллаж байгаа болохоор хагас цагийн ажил хийх шаардлагагүй " гэж хэлэн Жонгүг хөнгөхөн инээмсэглэв.

" Баян байх ч янзтай биз айн " гэж хэлэхдээ Тэхён санаа алдчихав.

" Юу л даа би яг л хийсэн ажлаараа цалингаа авдаг, тэглээ ч мөнгө тийм ч чухал зүйл биш шүү дээ " гэж хэлээд Жонгүг мөрөө хавчсан юм. 

" Харж байна уу зөвхөн баян хүмүүс л ингэж  хэлдэг юм " гэж хэлэн Тэхён инээлээ.

" Надад маш их мөнгө байсан ч болоосой тэгвэл би маш их хувцас худалдан авч өөртөө байр авч эцэг эхтэйгээ цуг амьдрахгүй байх байсан юм " хэмээн Тэхён өөрийн хэлсэн зүйл дээрээ нэмж хэлэн санаа алдлаа. 

" Хүлээгээрэй чи эцэг эхтэйгээ амьдрах дургүй юм уу? " гэж хэлэхдээ Жонгүг хөмсгөө зангидаж байсан юм.

My Unknown Lover ♡ taekookWhere stories live. Discover now