Зурвас : The End

3.3K 296 66
                                    

Яг одоо Тэхён түүний МАШ ТОМ байшинд ороод ирчихсэн байлаа. 

Тэр хэзээ ч ийм үзэсгэлэнтэй хирнээ том байшинд орж байтгуай харж ч байгаагүй билээ. Тэхён гэрт нь байх уран хийцтэй эд хогшлыг илүү удаан ширтмээр байвч түүний хайрт түүнд тийм боломж олгосонгүй. Учир нь түүнийг гайхаад явж байхад нь зөөлхөн гар түүний бугуйнаас чирсээр нэг өрөөнд авчирчихсан юм. 

Жонгүг өөрийн хааных гэмээр өргөн орон дээр хэвтэн Тэхёнийг хэвт гэж буй мэт хажуудаа багахан цохивол Тэхён түүнтэй зэрэгцэн хэвтлээ. 

Орон дээр хэвтэх хоёр залуу хоорондоо ширтэлцэж, хэн хэн нь ямар ч үг хэлэхгүй байх авч нүдээрээ хэдэн мянган үгс шивнэлдэх мэт байлаа. Жонгүг хайртынхаа хөвсгөр үсийг зөөлхөн илбэх бол Тэхён түүнийхээ бэлхүүснээс чангахан тэвэрч байсан юм. 

" Тэгээд... " хэмээн Тэхён эхэлсэн боловч дундуур нь завсарлага авах мэт " Тэгээд яагаад намайг шөнө дундуур гэрээс минь сэмхэн гаргасан юм бэ дээ ноёнтоон? " хэмээв. 

" Чамайг санасан болохоор " гэж хэлээд Жонгүг хайртынхаа хүзүүнд нуугдах мэт түүний гүзээлзгэний үнэрээс уушиглан байлаа. 

" Өөр? " гэж Тэхён асуун, хөмсгөө өргөх аж. Түүний хэлсэн зүйлээс болж Жонгүгийн урууланд инээмсэглэл тодорсон юм. 

" Яагаад надад тэр даруйд нь хэлээгүй юм? " гэж хэлээд Жонгүг түүнийг бага зэрэг түлхэн Тэхёний нүдрүү ширтэж эхлэв. 

" Юу хэлнэ гэж? " гэж асуун Тэхёний хөмсөг зангирсан байлаа.

" Намайг чамаас найз залуу чинь болооч хэмээн асуугаасай гэж хүссэн гэдгээ " гэж Жонгүг түүнд зөөлхөн шивнэв.

Тэхён түүний хэлсэн зүйлийг сонсон амандаа багахан авиа гарган доош ширтэж байхдаа хар үстэй залуугийн өөрийг нь ширтэн байхыг мэдэрч байлаа. 

" Би зүгээр---Чамд үүнийг битгий нухацтай хүлээж аваарай гэж хэлсэн шүү дээ Жонгүг " хэмээн хэлэхдээ Тэхён бага зэрэг ээрчихэв. Тэр яагаад гэдгийг нь мэдэхгүй ч, Жонгүгийн хэлсэн зүйлийн дараа өөрийгөө тэнэг юм шиг мэдэрсэн юм. 

" Бурхан минь Тэхён " гэж Жонгүг хэлэн хайртынхаа эрүүнээс зөөлхөн барин өөрийнхөө нүдрүү харуулан ширтэж эхлэв. Жонгүг түүнийхээ үсийг өхөөрдөх мэт багахан сэгсийлгэн гэнэт л орноосоо босон, орны хажууд байх шургуулгыг ухсан юм.

Тэхён ч түүнийг дагаж босон Жонгүг гаран дахь жижиг хайрцгийг харж байлаа. Хоёр залуу бие биенийхээ өөдөөс ширтэж байтал Жонгүг ийн хэлэв.

My Unknown Lover ♡ taekookWhere stories live. Discover now