Баг - 2

1.7K 118 0
                                    

Жонгүгийн ёжлон гуй харц одоо ч хэриг сандаргасаар. Хэтэрхий ойрхон байсан тул хэри түүнийг хүчтэй түлхэн хажуу талд гарч зогсон
"Б..би алаагүй. " түүний жижигхэн гар чичрэн салганахыг жонгүг харсан бололтой хөмсгөө зангидаж " Надад чамтай тоглох зав алга. Хэрвээ чи миний саналыг хүлээж авахгүй бол би энд байгаа бичлэгийг цагдаагийн газар аваачиж өгөх болно. " гэсээр тэр гаран дах машины хар хайрцгаа дээш өргөв.

Жонгүг" Тун удахгүй хүмүүс уулын дунд байгаа машиныг олж аваад мөнгө хүүлэгчийн амьд үлдсэн нэгийг нь эмнэлэг авч явах байх. Тэгээд чиний хийсэн зүйлсийг цагдаагийнхан хэн хийснийг нь хайж эхлэх нь лавтай. "

Одоо яг юу хийвэл хамгийн зөв сонголт болох вэ? Зөвшөөрөх үү? Үл зөвшөөрөх үү?

Хэри шүлсээ залгин " Эхлээд надад ямар ажил гэдгээ тайлбарлаадах. "

Жонгүгийн туслах болтой нүдний шилт залуу ширээн дээрх цаасыг түүнд өгөв.

Хэри орон дээр сууж бичиг баримтыг сайтар уншиж эхэллээ. Цаасны дээд буланд нэг сарын өмнө харсан өөртэй нь усны дусал мэт адилхан бүсгүйн зураг байх аж. Түүний доор
Нэр: Пак Юна.
Нас: 23
Боловсрол: АНУ-ын Харвардын их сургуулийг төгсөж бизнесийн чиглэлээр магистр эзэмшсэн.
Ам бүл : Аав (улсын хурлын гишүүн ), хойд ээж. (Тун удахгүй MCS группийн өв залгамжлагч Жон Жонгүгтэй хуримаа хийнэ. )
Дуртай зүйлс: Ногоон цай , хар шоколад, чанасан кофе , лимон.

Хэри нүдэндээ ахиад л итгэсэнгүй.

Усны дусал шиг адилхан хүмүүс уулзвал түрүүлж харсан нь үхдэг жамтай. Энэ үг эсрэгээрээ эргэчхэж. Эсвэл юна хэриг түрүүлж харсан.

Түүний танилцуулгыг цааш уншаад байвал дуусахгүй нь. Найз нөхөд өрсөлдөгч гээд олон зүйлс байлаа. Хэри дараагийн хуудсыг уншвал энэ бүсгүй сарын өмнө өөртэй нь яг уулздаг өдрөө машины осолд ороод нас барчхаж. Энэ тухайгаа жонгүг гэгчид хэлж болохгүй байх. Харин хэригийн хийх ёстой ажил бол юна гэгч бүсгүйг орлох.

Хэри цаасыг бүхэлд нь уншиж дуустал жонгүг түүнийг хүлээсээр. Тун удалгүй тэр дуусаж "Надад ч бас нэг болзол байна. "

Жонгүг ахиад л өнөөх ёжлон гуй инээдээ тодруулан " Зөвшөөрч байгаа гэсэн үгүү. Хэлэлдээ ?"

"Ээж дүү хоёрт минь боломжийн кофе шоп нээж өг. Бас энэ гэрээн дээр намайг тэдэнтэй уулзаж болохгүй гэсэн байна. Арай л хэтэрч байгаа юм бишүү. "

Mask🥀(Дууссан)Where stories live. Discover now