Баг (16)
Хэри орон дээр хэвтэн нүдээ аниад гэдсэн дээрээ гараа тавин "Энд нэг л хоосон оргиод байх чинь. АРАЙ МИНИЙ ЭД ЭРХТЭНГ АВААД!!!"Жонгүг хэдий хэцүү байгаа ч хэриг тийм үйлдэл хийхийг харан өөрийн эрхгүй инээж орхив. Хэри жонгүг рүү ширтэн "Хэзээ орж ирсэн юм. Хөөе гэхдээ миний гэдсийг ухаад нэг юм авсан бололтой. Харлдаа" гэсээр оёдол руугаа заахад жонгүг тайвнаар орон дээр суун хэригийн гарыг бариад "Зүгээр дээ. Эмч нар дотоод цус алдсан гээд зүсэлт хийсэн гэсэн"
Хэри толгой дохин "Гэхдээ чи ядарсан харагдаж байна." гэснээ хэвтэн гараа дэлгээд гарлуугаа заан " Алив жоохон амраад ав. "
Жонгүг хөмсгөө өргөснөө " Зүгээр ээ. Гар чинь өвдчихнө. "
Хэри гараа авснаа "Тэгвэл чиний л гарыг өвдөгхөөс "Жонгүг хэсэг эргэлзсэнээ толгой дохиод хэригийн хажууд хэвтэн гараа дэрлүүлээд бөх гэгч нь тэврэн "Ахиж тийм зүйл болгуулахгүй. "
Хэри жонгүг руу харан" юу тэр вэ"
Жонгүг хэриг улам чанга тэврэн "Ахиж чамайг уйлуулахгүй, танихгүй нэгнийг үгүй ээ хэнийг ч биед чинь хүргүүлэхгүй бас ахиж өвтгөхгүй. Амлаж байна. "Хэригийн нүдэнд нулимс цийлгэнэн
"Ойлголоо. Тэгвэл найдлаа шүү."
Тэд уйдалгүй нүдээ аньцгаан гүн нойронд автлаа.Маргааш нь хэри эмнэлгээс гарч юнагийн байшин руу явахаар болов. Хэсэгтээ л тэнд байх хэрэгтэй. Хэри мина дээр очий гэж бодсон ч жонгүг хараанаасаа огт салгахгүй байсан учраас тэр уулзаж чадсангүй. Бас тэр хүйтэн харцтай аймар кайгаас айсандаа очоогүй байж магад. Жонгүг хэригийн ачааг гэрт оруулж тавиад хаалттай байх хөшгөө нээн юнагийн зураг байсан хэсэг рүү гайхан харан зогсох хэри рүү инээмсэглэн " Чамд хэцүү байх юм болов уу гээд авчихсан юм. "
Хэри толгой дохиод " Үнэхээр энд амьдарч болно гэжүү."
Жонгүг хөмсгөө өргөснөө инээмсэглээд " Чи хэзээ ингэж надаас зөвшөөрөл авдаг болоо вэ?"Хэри түүний үгийг сонсоод өөрийн эрхгүй инээн" Магадгүй одооноос." гэсээр унтлагын өрөөнд орж ачаагаа цэгцэлж эхлэв.
Жонгүг унтлагын өрөөнд орж ирэн хэригийн гарт байсан хувцсыг нь газар тавиад "Хэвтэж амар. Би цэгцэл чихнэ. "
Хэри хөмсгөө зангидан " Үгүй ээ. Ердөө нэг шалбархай авсан байхад хэвтэрт орсон хүн шиг харьцах юм."
Жонгүг хэригийн духан дээр үнсээд
"Гуйя. Миний үгэнд ор." гэж тайван гэгч нь хэлэхэд хэри хөмсөг зангидсаар орондоо орж хэвтэв.
YOU ARE READING
Mask🥀(Дууссан)
RomanceЗАРИМ ХҮМҮҮС БИЕ БИЕДЭЭ ДУРЛАХААР ЗАЯАГДСАН Ч ГЭЛЭЭ ХАМТ БАЙХААР ЗАЯАГДААГҮЙ 🥀 500 days of summer (2009)