Хэри босго даван ороход хэн ч байхгүй байв. Гайхмаар нь энд тэндгүй загварын шоуны тайз шиг тайз засаж доогуур нь сандал тавьжээ.
Дөрвөн давхар байшингийн нэг дэх давхар нь нэлэнхийдээ задгай заал байсан тул хэри хоёр давхар луу өгсөж хамгийн эхний мухрын хаалгыг онгойлгож үзвэл харагдсан зүйлдээ итгэж ч чадсангүй. Доороо дугуйтай шилэн хорго байх бөгөөд нэг хоргонд гурван охин нийтдээ хорин ширхэг шилэн хоргонд яг л хүүхэлдэй шиг хөдөлгөөнгүй зогсоно.
Тэднийг мансууруулчхаж. Охид бүгд дотуур хувцастай байх бөгөөд бүгд энгэртээ ноймор зүүжээ.
Хэри шилэн хоргоны дундуур гүйн орж дүүгээ хайвал дүү нь дунд хайв цаа байх шилэн хоргонд зогсох аж.
Азаар хоргоны хаалгыг түгжээгүй байсан тул хэри дүүгээ татан гаргаж хоёр мөрнөөс нь барин " Сүжи !! Сүжи!! сэргээрэй. Гуйя сэргээч дээ. "
Хэригийн нүдэнд нулимс цийлгэнэн дүүгийнхээ мөрнөөс одоо ч сэгсэрсээр.
Сүжи нүдээ хагас нээн инээмсэглэж
" Эгчээ таныг ирнэ гэж мэдсэн юмаа."
Хэри нулимсаа арчин " Мэдээж би юу гэж ээж та хоёрыгоо орхих юм бэ!! Одоо хурдхан эндээс гарцгаая. " гэсээр мөрөн дээрээ гарыг нь давуулан түшсээр гарах гэтэл хаалгаар хэдэн хүмүүс орж ирэв.Хэри хажууд нь том хувцасны шүүгээнд дүүгээ чирсээр орж нуугдахад өнөөх хүмүүс сүжигийн байх ёстой шилэн хоргоны өмнө ирж
" Новш гэж энэ 17 дугаартай охин хааччихваа. Хурдан ол үгүй бол жон захирал бидний толгойг тастана шүү." гэсээр гарцгаах аж.Хэри хэсэгхэн хугацаанд бодож зогссоноо дүүтэйгээ хувцсаа солин өмсөөд өөрөө шилэн хоргонд орохоор гарав. Магадгүй тэд хоорондоо төстэй учраас анзаарагдахгүй байх.
Хэри" Би бол яаж ийж байгаад л гарчихна. Харин дүү минь дэндүү балчир байна. " гэж амандаа бувтнасаар хоргонд орж зогсов.
Удалгүй өмнө нь орж ирсэн хүмүүс бололтой тэд эргэн орж ирж хэриг харснаа нүд нь томрон " Юу вэ ? Би солиорчхоогүй байгаа. Саяхан л байхгүй байсандаа. " гэхэд нөгөөх нь
" хэтэрхий их зугаацсаных. " гэж дооглосоор утсаараа нэмэлт хүч дуудав.Хэдэн хормын дараа хар хослол өмссөн хорин залуус орж ирэн нэг нэгээр нь хоргыг болгоомжтой түрсээр гарав.
Охид дундаас ганцхан хэригийн л зүрх хүчтэй цохилно. Энэ нь магадгүй зөвхөн түүнийг л өөрийн ухаантай байгааг илтгэх мэт.
YOU ARE READING
Mask🥀(Дууссан)
RomanceЗАРИМ ХҮМҮҮС БИЕ БИЕДЭЭ ДУРЛАХААР ЗАЯАГДСАН Ч ГЭЛЭЭ ХАМТ БАЙХААР ЗАЯАГДААГҮЙ 🥀 500 days of summer (2009)