Өнөөдөр бол тэдний хуримын өдөр. Гэхдээ Жонгүг&Хэри гэхүү Жонгүг&Юна гэхүү. Энэ өдөр жонгүгийн хувьд түгшим эсвэл гунигламаар өдөр. Учир нь тэр энэ хуримыг зөвхөн юнатай хийхээр л төсөөлж байсан шүү дээ.
Харин хэри аль хэдийн шийдвэрээ гаргачихсан. Ямар ч хүнд хэцүү байдалд орсон ч тэр хэзээ ч хойш ухрахгүй.
Хэри хуримын даашинзаа өмсөн эцэг гэх хүнтэйгээ хамт алхсаар жонгүгийн урд ирэв. Пак ноён(юнагийн аав) хэригийн гарыг жонгүгт атгуулан инээмсэглэж суудалдаа суув.
Тэд индэр дээр зогсоно. Хажууд нь гэрчүүд зогсох аж. Жонгүгийн талаас жимин тэюун гээд хэд хэдэн залуус харин юнагийн талаас найзууд гэх бүсгүйчүүд инээмсэглэн зогсоно.
"Жон Жонгүг та инээж баярлах өвдөж зовох гээд амьдралын бүхий л мөчөө хажуудаа зогсох бүсгүйтэй хуваалцахаас гадна түүнийг хэцүү үед нь түшиж тулахаа амлаж байна уу? "
Жонгүг хэри рүү үл харах аж. Яг одоо тэр үнэхээр их гэмшиж байгаа байх. Юнагийн өмнө буруу зүйл хийсэн мэт мэдрэмж түүнд төрөх аж.
Жонгүг царайгаа төв болгон " Амлаж байна. "
Номлогч хэрирүү харан " Пак юна та инээж баярлах өвдөж зовох гээд амьдралын бүхий л мөчөө хажуудаа зогсох залуутай хуваалцахаас гадна түүнийг хэцүү үед нь түшиж тулахаа амлаж байна уу? "
Хэри ч бас хэдэн хором чимээгүй зогсох аж. Итгэлтэй байна уу? Одоо л зөвшөөрчихвөл зогсоох боломжгүй гэж тэр өөртөө олон дахин давтан хэлэх аж.
" Амлаж байна. " гэх үгийг хэлсний дараа танхим тэр чигээрээ алга ташилтад цуурайтна.
Жонгүг өчигдөр оройны шархандаа зовиурлан хөмсөг зангидан зогсоно. Үүнд нь хэри үе үе санаа зовон харах нь тэр.
"Бие чинь зүгээр үү. "
Жонгүг хөмсөг зангидан толгой дохино. Хүлээн авалт эхлэхэд тэдний өмнө жимин хүрч ирэв.
Жимин" хайртай бүсгүйтэйгээ хуримаа хийж байгаа хүн шиг харагдахгүй л байна шүү. Инээмсэглэлдээ. "
Жонгүг өөрийгөө хүчлэн инээж " Зүгээр л хэт их дуу чимээтэй байна. "
" Тэгвэл юнатай хамт яваач дээ. Одоо энд та хоёрыг анзаарах хүн алга. Бүгд л согтож эхэлсэн байна. " гэсээр эргэн тойрноо харна.
Жонгүг толгой дохисоор үүд рүү чиглэв. Хойноос нь хэри тэюун хоёр алхана.
⭕️⭕️⭕️⭕️⭕️⭕️⭕️⭕️
YOU ARE READING
Mask🥀(Дууссан)
RomanceЗАРИМ ХҮМҮҮС БИЕ БИЕДЭЭ ДУРЛАХААР ЗАЯАГДСАН Ч ГЭЛЭЭ ХАМТ БАЙХААР ЗАЯАГДААГҮЙ 🥀 500 days of summer (2009)