Баг - 10

1.4K 109 1
                                    

Хотын төвд орших өндөр зэрэглэлийн ресторанд оров. Үүднээсээ эхлээд л бүх зүйл нь гял цал. Хүн болж төрснийх иймэрхүү газраар орж үзэх л хэрэгтэй биш гэж үү.

Хэри бариу цагаан даашинз , том бүрх малгай өмссөн нь гайхалтай дэгжин мөн дээд зэрэглэлийн харагдана. Тэюун хэрид явах замыг нь заасаар хамтдаа тусгай VIP өрөөнд орж ирэв. Жонгүг нам хатагтайтай найрсгаар инээмсэглэн ярилцана. Хэриг харсан нам хатагтай уулга алдан босож ирэн түүнийг тэврэх нь тэр.

Хэри сандран жонгүг рүү харвал тэр тайвнаар толгой дохив. Нам хатагтай хэри рүү хайрлаж энхрийлсэн харцаар ширтэн " Манай юна ямар сайхан бүсгүй болоо вэ. "

Хэри сандарсан ч хариу инээмсэглэн "Та ч бас. " гэхэд тэюун инээдээ барьж ядан зогсоход жонгүг хөмсгөө зангидан" Юна их хөгжилтэй хүн шүү" гэж гайхсан нам хатагтайд хэлэхэд тэр тайвшран хэригийн гараас зөөлхөн атгаж " Юна их өөрчлөгдсөн бололтой. Надтай анх уулзахдаа ээжийгээ алдсан болохоор ч тэр үү их л бүрэг ичимхий нэгэн байсан. "

Энэ үгийг сонссон жонгүгийн хоолойд нэг зүйл тээглэж эхэллээ.
Жонгүг"Олон жил өнгөрсөн байна. Тэр их сайнаар өөрчлөгдсөн. Бусдаар түшүүлэх биш бусдыг түшдэг нэгэн болсон. "

Нам хатагтай одоо ч хэригийн гарыг барьсаар"Тийм гэжүү. Юнаг орхиод Америк явахдаа би өөрийгөө маш их зүхдэг байсан. "

Хэри тэдний юу яриад байгааг огт ойлгохгүй байв. Түүнийг энд яг л байхгүй хүн шиг харьцах мэт санагдана.
Хэри ямар нэг үг хэлэх хэрэгтэй гэж бодон " Гэхдээ одоо ингээд хамт суугаад ярилцаж байна шүү дээ. Хүлээлт гэдэг хамгийн сайхан зүйл. Уулзах хүн тань амьд сэрүүн таныг хүлээгээд байж байх л хангалттай. Тийм биш гэжүү. "

Нам хатагтай хэригийн үгийг сонсоод нүдэнд нь нулимс хурах аж. Юна нам хатагтай хоёр үнэхээр л дотно хүмүүс байсан бололтой.

Жонгүг нам хатагтайтай ойр зуурын зүйлс ярьсаар энэ оройн уулзалт өндөрлөв. Тэд нам хатагтайг машинд нь суулгаж өгөх аж. Машин руугаа явах замдаа хэри жонгүгт ойртон.         " Ээж ....ээж минь хаана байна гэнэ. Олсон уу?"

Жонгүг алхах замдаа" Олсоон. Одоо гэртээ байгаа. "

Хэри урдах замаа ч үл харан" Ээж зүгээр биздээ. " гэж хэлж ч дуусгалгүй чулуунд тээглэн унах шахахад жонгүг бэлхүүсээр нь гараа оруулан барьж аваад " Тиймээ маш сайн байна лээ. "
Хэри одоо л нэг юм тайвшрав. Утсаар дүүтэйгээ ярих гэсэн ч гэртээ орхисноо санан машиндаа суув. Эд ажил тардаг үе болоод ч тэрүү замын түгжрэл маш их байв. Явсаар......явсаар л.

Mask🥀(Дууссан)Where stories live. Discover now