Эхний шат

787 47 6
                                    

TROY

Гадаа цаг агаар дулаахан, нарны гэрэл модод дунд дээрээс тусч байхад би уушгаараа бүтэн том амьсгаа аван гаргаад хурдаа аван гүйлээ.

"Трои. Трои. Трои," гэх дуугаар манай багийнхан тойроод дэмжиж эхлэхэд би хамаг хүчээ шахан хамгийн түрүүнд л гүйхийг оролдож байв. Миний цаад талын эгнээнд Алекс мөн адил хурдлан гүйсээр бид бараг зэрэг бариаг давахад ардаас миний дараагын хүн гарлаа.

Алекс амьсгаадан надруу алхаж ирээд миний нурууг цохин,

"Би чамайг яг түрүүлэх гэж байсан шүү, Трои. Чи ер нь бэлтгэл хийж байгаа юм уу?" гээд уралдаж байгаа хүмүүсрүү заан,

"Үүнээс харахад би чамайг түрүүлэх шинжтэй шүү," тэр инээхэд түүний зүүн талын соёо гарж ирэн алга боллоо.

"Би өөр юм бодож байсан юм. Дараагийн удаа би чамайг хэдэн километрийн цаана үлдээнэ дээ," гэсэнд тэр инээн толгойгоо дохин ногоон нүдээ эргэлдүүлээд цааш өөрийн багруугаа алхан явахад би сандалны  хажууд байх уснаар том томоор балган аваад хөлсөө арчив.

Нар мандах тийшээ хандаж байсан учраас хүйтэн салхи салхилан шувууд үүрэн дээрээ очин суух нь харагдаж байлаа.

"Маргааш таван цагт бүгд бэлэн байна шүү," гэж Ахлагч Адамс хэлэн биднийг үлдээж алхавал бид өөр өөрсдийн байгаа байрлуу алхан явав. Манай байр нэг давхар жижигхэн модон байшин бөгөөд дотроо дөрвөн ортой, голдоо ганц угаалгын өрөөтэй ба саяхан бидэнтэй хамт байгаа Хэнри алчуураа мөрөн дээрээ тавин ороход би дараа нь орно гэж бодлоо.

Орны хажууд байх жижигхэн тавиуран дээр байх захиаг аван харвал гэрээс ирсэн байв.

"Миний хүү ээж нь байна.

Юу байна даа, миний хүү. Дасаж байна уу? Бэлтгэл хэр байна, болохоор байна уу? Остин хэлэхдээ их хатуу гэж сонссон. Бие нь гайгүй юу? Өвдөөгүй биз дээ? Ингээд хажууд байдаг байсан хүн явчихаар байшин нэг л хоосон болох шиг. За тэгээд захиа л бичиж  болдог гэсэн болохоор захиа л бичлээ. Үнэндээ бол залгамаар л байна.

Ээж, аав нь сайн. Аав нь мэнд хүргэж байна. Кети, Остин хоёр амралтаар өөр улсруу явсан, удахгүй ирнэ гэсэн. Ээжийнхэн бие сайн байгаа. Биднээр санаа зовоод хэрэггүй ээ.

Цаг агаар энд жоохон хүйтэн тийшээ хандсан байсан. Наад газар чинь уулруу ойрхон гэсэн болохоор арай хүйтэн байгаа байлгүй. Дулаан хувцаслаарай. За тэгээд дараа бичье. Үнсье.

Чоно ба ГүнжWhere stories live. Discover now