Зургаа дахь шат

266 28 10
                                    

"-ра."

"-ера."

"Сера."

~~~

SERENA


Өдөр өнгөрөх тусам бидний бие муудаж байлаа.

"Бид түүнийг олох хэрэгтэй."

"Бид нар хайгаад мянгаад жил болж байхад чи түүнийг яагаад яг одоо хайх хэрэгтэй гээд байгаа юм?"

"Мэдэхгүй ээ. Гэхдээ би мэдрээд байна. Их ойрхон байна," би түүнийг яагаад ч чимээгүй болохгүйг мэдэж байсан учраас санаа алдан түүнийг цаашаа түлхэн чимээгүй болгов.

Би энэ Ордонд ирээд одоо бараг хоёр сар болох гэж байгаа ч үүнээс илүү удсан мэт санагдаж байлаа. Байршилаа солимоор санагддаг тэр мэдрэмж буцаад ирсэн байв. Би үргэлж энэ мэдрэмжиндээ итгэдэг ч яагаад ч юм одоо бол буруу мэт санагдаж байлаа.

Тагтан дээр халуун цай ууж суухыг харсан Робин миний хажууд байх сандал дээр суун уртаар санаа алдав.

"Баригдсан юм шиг санагдаад эхэлчихсэн үү?" урд байх том ойруу харан тэр асуухад би юм хариулалгүй чимээгүй толгойгоо дохин цайгаа үргэлжлүүлэн уулаа.

"Чи магадгүй жоохон эндээс явсан чинь дээр байх. Агаарт гарч сайхан чөлөөтэй давхиж байгаад сарын дараа ч ирсэн болно шүү дээ."

"Сар гэхэд арай урт юм биш үү? Энэ тэмцээн яах болж байна."

"Тэмцээн үргэлжилдэгээрээ үргэлжилж л байг. Харин чи өөртөө сайхан санаа тавиад жоохон агаарт гараад ир," түүний хэлэхийг сонсон суух би түүнээс эргүүлэн асуув.

"Харин чи өөрөө бас жоохон агаарт гарч ирмээр юм биш үү? Сүүлийн хэдэн хоног чи их л байж ядаж байна," миний хэлэхийг сонссон тэр надруу харж,

"Би чинь энэ тэмцээнийг удирдан ажиллаж байгаа хүн. Би үргэлж байж ядаж байдаг. Хамгийн сайн хүн орж ирнэ байх хэмээн хүсч байгаа болохоор."

Би зөөлөн инээн,

"Өөр дээрээ тийм их дарамт, ачаа битгий тавиад бай. Бүх зүйл зүгээр байх болноо."

Робин толгойгоо дохин бид түүнээс хойш чимээгүй суун хааяа нэг тэр эргэн тойронд болж байгаа сонин сайхан ярьсаар удалгүй түүний явах цаг болсон бололтой халааснаасаа цагаа гарган ирээд харан буцаан байсан байранд нь хийж,

"Би явахгүй бол болохгүй нь. Дараа уулзья. Миний тэр амралтыг чи сайн бодоорой," хэмээн миний гарыг барин үнсээд бөхийн намайг тэр чимээгүй өрөөнд үлдээн гарлаа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 29, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Чоно ба ГүнжWhere stories live. Discover now