Тав дахь шат

166 25 0
                                    

TROY

"Танайхан үргэлж ингээд л байж байдаг юм уу?" тэрээр тэнгэрлүү харан чимээгүйхэн шивнэн хэлэхэд би түүнээс харцаа салган өөр тийш харахад үнэхээр хэцүү байлаа. Учир нь миний харц үргэлж л түүнд гацах мэт болох юм.

"Тэмцээнтэй байгаа ч өнөөдөр бид нар жоохон зав гараад ингээд л сууж байгаа юм," хэмээн тал дээр хаа хамаагүй хэвтэх хүмүүсийг харан би хэллээ.

"Тэмцээн хэр байна?"

Түүний цагаан үсийг харахад цасан ширхэг дээр нь будран орж яг л түүний үсний нэгэн хэсэг мэт болж байв.

  "Бодсныг бодвол гайгүй л байна. Би үүнээс илүү хэцүү байх болов уу гэж бодсон ч тийм биш л байна."

  "Тэгвэл би Робинд илүү хүнд болго гэж хэлмээр юм байна," гэсэнд би түүнрүү гайхан харвал тэр надруу хагас инээмсэглэн харах бөгөөд тэр үед би түүнийг надаар тоглож байсныг ойлгон инээлээ.

  "Чи миний зүрхийг амаар гаргахаа шахлаа," тэр надруу харан инээмсэглэж байснаа нэг зүйл санасан мэт гэнэт харц нь гунигтай болон өөр тийш харахад би түүнээс юу болсоныг яг асуух гэж байтал бидэнрүү алхан ирэх Түшмэд Робиныг би харан гялс босов.

Намайг гэнэт боссонд Серина надруу гайхан хараад миний харж байгаа зүгрүү харан мөн адил босон зогслоо.

Бидэн дээр Робин алхаж ирэхэд би түүний харцанд нэгэн сонин зүйл харсах ч яг таних гэж байтал тэр нь удалгүй алга болон хуучин анд дээрээ ирж байгаа мэт инээмсэглэх ч би түүнийг худлаа дүр үзүүлж байгааг яагаад ч юм мэдэж байв.

Үүнийг анзаарсан эсэхийг харахаад Серинаруу харвал тэр түүнрүү зөөлөн инээмсэглэн мөн адил харж байв. Гэхдээ түүний инээмсэглэл үнэн байлаа.

"Гүнж Серина, өнөөдөр ирнэ гэж бодсонгүй шүү," хэмээн Серинагын гарыг атган дээр нь үнсэхэд тэрээр толгой дохин,

"Өнөөдөр ч мөн адил ирдэг юм билүү гэж бодсон юм."

"Та хоёр юу ярьж байсан юм?" Робин бид хоёрын хооронд харцаа гүйлгэн харахад Серина инээн,

"Түүнд зүгээр л урам өгч байсан юм. Бүх хүнд жоохон ч гэсэн урам хэрэгтэй биз дээ," гэлээ.

  Робин толгой дохин цааш асуугаагүй ч надруу харах харц нь яг л намайг хөөх мэт харсанд би ойлгон хичнээн түүний хажуугаас холдож энэ хүнтэй үлдээхийг хүсээгүй ч ямар нэгэн асуудал тарихыг хүссэнгүй.

Чоно ба ГүнжWhere stories live. Discover now