Дөрөв дэх шат

222 25 1
                                    

SERENA


Орноосоо босон суухад цонхоор нарны гэрэл шалан дээр тусан өрөөг гэрэлтүүлж байлаа. Өвөл болсон болохоор өрөө жоохон хүйтэн байсанд унтлагын хувцас дээрээ арай зузаан хувцас өмсөөд угаалгын өрөө орвол миний тусгал намайг хүлээж байсан мэт надруу харахад түүний нүдний доогуур хөхрөн сайн унтахгүй байгааг илтгэж байв.

"Чи энэ хэвээрээ байвал бүүр царайгаа алдана гэдгийг мэдэх үү?" амандаа бувтнан хэлээд шүдээ угаан суухад миний тусгал надруу ядарсан харцаар харсан хэвээр байлаа.

Өөрийнхөө өрөөнөөс гартал түүний өгсөн үстэй нөмрөг миний саяхан хэвтэж байсан хэсгийн хажууд яг л тэврэж унтсан мэт үрчийсэн байх ч би тэр хувцасруу ганц хараад хувцасаа өмсөөд доор том хоолны ширээ зассан өрөөнд орж ирэхэд Алекс эхнэрийн хамт сууж байв. Намайг орж ирэхийг харсан тэр хоёр зэрэг боссон ч би толгой сэгсрэн тэдний ойролцоо суухад үйлчлэгч надад өглөөний цайг минь авчиран тавьлаа.

"Чи зүгээр үү?" Алекс санаа зовсон маягтай хэлсэнд би хүчээр инээмсэглэн түүнрүү харж,

"Зүгээр ээ. Жоохон муу унтаад л байх шиг байна."

"Ордонд жоохон тухгүй байгаа юм болов уу?" намайг ирсэн өдрийн маргааш нь над дээр ирж өөрийгөө танилцуулсан Розея хэлсэнд намайг хариулах гэсээр байтал Алекс надаас түрүүлж,

"Юу гэж дээ? Энэ чинь түүний гэр шүү дээ. Би Ордон асуудал нь гэж бодохгүй байна."

Тэдний яриаг сонсож суусан би хүчээр ч хамаагүй жоохон хоол чихсэн юм болоод цайнаас уун,

"Би зүгээр дээ. Удахгүй зүгээр болно. Нөгөө тэмцээн юу болж байна?" хэмээн сэдвийг өөрчлөн асуусанд тэр анзаарсан ч дахин шалгаалгүй,

"Саяхан хоёр хүн хассан. Одоо дахиад нэг долоо хоногийн дараа чи тэдэнтэй уулзах болно. Робин нэг сарын дараа чамайг тэдэнтэй уулзвал арай дээр гэсэн."

Би толгой дохин сэрээгээ ширээн дээр тавин,

"Робин хүссэнээрээ л хийг. Би яасан ч яах вэ?"

Удалгүй зөвхөн сэрээ тавганд хүрэх л дуу гаран бид чимээгүй болж би тавгаа түлхээд аягатай шүүс уун чимээгүй шимэв.

"Чи өнөөдөр юу хийх гэж байна даа?" чимээгүйг эвдэн асуухад Алекс надруу харан,

"Саяхан баруун өмнөдөд байрлах нэг сүрэг анчидтай таарсан гэсэн. Би тийшээ явж бас дээр нь тэдэнд хамгаалалт өгөх гэж байгаа," гэсэнд би толгойгоо дохин шилэн аягаруугаа харсаар байлаа.

Чоно ба ГүнжWhere stories live. Discover now