Гурав дахь шат

198 28 1
                                    

TROY


Амнаас цус газар дуслаж аль хэдийн улаанаар будагдсан талбай дахин өнгө нэмж байлаа. Миний өрсөлдөгч надруу найран саяхан газат цус гаргасан газраа хазах гэхэд би хажуу тийшээ бултан түүний амнаас зугтаан ард нь гараад хөлнөөс нь хазахад тэр чангаар архирав.

Биднийг тойроод дахиад өөр хоёр хүн-чоно тулалдах бөгөөд тэд ч мөн адил улаан болжээ. Талбайг тойрон бамбар асаасан байх ба биднийг харан шүүгчдийн тайзан дээр Түшмэд Робин нүд салгалгүй харж байлаа.

Намайг өөр тийшээ харж байгааг анзаарсан миний өрсөлдөгч дахин ухасхийсэн ч би тэрэнд нь бэлтгэлтэй байсанд урдаас нь дайран бид хоёр ноцолдсоор удалгүй түүний хүзүүг би хазан тэмцээнийг дуусгасан юм. Шүгэл дуграхад би түүнийг тавьсанд тэр газар пидхийн унаж чимээгүйхэн гасаллаа. Би доглосоор бидний хувцас байх сандал дээр очиж шууд тэндээ хүн болж хувираад бидний оноо байх самбарлуу харан уруулан дээр минь хөнгөхөн инээмсэглэл тодров.

Нилээн олон минут тулалдсан ч оноо гайгүй байна шүү, хэмээн бодож одоо шарх нь аньсан биен дээрээ цамцаа өмслөө.

"Чи сайн байлаа," гэх дуугаар эргэн харвал Түшмэд Робин миний хажууд талбайруу харан зогсож байв. Түүнийг гэнэт миний хажууд гараад ирсэнд би толгойгоо бөхийлгөн хүндэтгэл үзүүлж,

"Түшмэд Робин," гэсэнд тэр толгойгоо сэгсэрэн,

"Хэрэггүй дээ. Би ямар хаан байгаа биш. Толгойгоо өргө," гэв.

Би цэх зогсоход тэр надруу харж,

"Чи сайн тулаанч юм. Чиний талаар их сонссон. Чамайг гүнж Серина сонгосондоо харамсахгүй гэж бодож байна," хэмээн миний мөрөн дээр гараа тавьлаа.

"Чамаас би их олон сайн зүйл сонсоно гэж найдаж байна. Тулалдаад байдаг юм шүү," гээд тэр эргэн харж алхан явав. Түүний араас харж зогсоход Алексийг хажууд ирснийг мэдсэнгүй.

"Тэр чамтай юу ярьсан юм?" тэр толгойн дээрээ алчуур тавин хөлсөө болон цусаа арчиж байлаа.

"Намайг сайн тулаанч, тэгээд тэмцээд байгаарай л гэж байна," гэсэнд тэр надруу хараад,

"Чамайг тэр магтсан байна шүү дээ. Чи ер нь энэ тэмцээнийг ялчих юм биш үү?" хэмээн хэлэхэд би инээн түүний миний мөрөн дээр байх гарыг нь аван,

"Удахгүй тэр ч мөн адил чамайг магтана гэж бодож байна. Учир нь миний сонссоноор тэр хүн болгон дээр очиод тийм ажил хийгээд байгаа гэсэн."

Чоно ба ГүнжWhere stories live. Discover now