Хоёр дахь шат

257 33 1
                                    

SERENA

Цас тэнгэр дээрээс будран унаж би уртаар амьсгаа гаргахад миний амнаас цагаан утаа гаран агаарт замхаран алга болж байлаа. Өчигдөрхөн шарласан байсан ой одоо өвлийн улиралтай золгосон мэт цагааран харагдах бөгөөд миний цасан дээр гишгэх алхаа л сонсогдож байв.

Миний цасан цагаан нөмрөг яг л сарны гэрэл мэт тэр ойд гэрэлтэж олон жил ирээгүй болохоор замаа сайн мэдэхгүй байлаа. Ядаж байхад цас орсоныг хэлэх үү хаана зам байгаа нь харагдахгүй, зүгээр л мэдрэмжиндээ итгэн алхан явж тэнд очиход намайг хараад тэд битгий айгаасай хэмээн хүсч байв.

Гадаа хичнээн хүйтэн байсан ч олон жил үүнээс ч долоон дор юмтай таарч байсныг эс тоoцвол "энэ хүйтэн бол хажууд нь юу ч биш байна", хэмээн амандаа чимээгүй бувтнан явахад ой миний хэлсэн үгийг чимээгүй сонсон явж байлаа.

Хэдэн цаг нэгэн хэвийн алхаснаа мэдэхгүй ч нүүр даган хөлс урсахад би амьсгаа аван хувцасныхаа ханцуйгаар арчаад модны хожуул дээр суун хөлөө амраан суув.

Хүйтнээс болоод мэдээгээ алдсан гараа амандаа аваачин үлээхэд,

"Бидний хугацаа дуусч байгаа бололтой. Хурдан олохгүй бол."

"Юу олохгүй бол гэж?" гэж асуусанд тэр ч мөн адил гайхан бид чимээгүй болов.

Энд хэтэрхий удаан байсан учраас би энд анхнаасаа яах гэж ирсэнээ жил өнгөрөх тусам л мартаж байгаа мэт санагдаж байлаа. Тэгтэл гэнэт би хүчтэй түлхэгдэн газар цасруу нүүрээрээ уналаа. Бэлтгэлгүй байсан болохоор жоохон эвгүй унаж гараа нэг уманд зүсэх шиг санагдав.

Толгойгоо дээш өргөн харвал надруу нүд нь улаанаараа эргэлдэх том чоно архиран зогсож байлаа. Амнаас нь цус урсан доорх цасаа улаанаар будаж байв.

Тэнүүлч.

Дээш хурдтай өндийн зогсож хажуугаасаа хутгаа гарган ирэх гэхэд тэр чоно мөн адил надруу дахин дайрч би замаас нь холдон хажуу тийшээ үсрэн унав. Намайг барьж чадаагүйдээ тэр улам л чанга амьсгаадан миний цусыг харахыг хүсч байгаа нь нүдэнд нь илт байлаа.

Бие минь өмнө өмнөхөөсөө илүү сульдсан мэт санагдаж би амьсгаа гарган босох гэхэд бүсэлхийгээр жоохон хүндүүрлэж өвдсөнд би жоохон гайхан босч зогсоод хутгаа гарган урдаа бэлэн барин хартал саяхан миний урд байсан тэнүүлч чоно тэр цаана өөр нэг шар өнгийн чононд даруулан тэр хоёр архиралдан зодолдож байлаа.

Чоно ба ГүнжWhere stories live. Discover now