Seashore

1.1K 147 10
                                    

Зуны улирал эхэллээ. Цаг агаар огцом халж, амьсгаа дарам бөгчим халууныг тэсвэрлэхүй яа бэрх. Хүн амьтангүй бүгд нозоорч, амьдрал залхуутай яа урагшилна. Өдөр хоногууд тэгсгээд л өнгөрч байв. Шөнийн амьдрал эрчимжжээ. Сэрүүнийг хайсан хүмүүс шөнөөр гадуур зугаална. Амралтын улирал.

Жэ И гэртээ хөнгөн нимгэн хувцастай аяга тавгаа угаан зогсоно. Сынчол сүүлийн өдрүүдэд гэртээ тогтмол ирэх болжээ. Нөхөр нь тогтмол ирдэг болсноос хойш Жэ И хүссэнээрээ Мингюүтэй уулзаж чадахаа байв. Энэ түүнд харамсалтай байсан ч өөр яалтай билээ.

Энэ зуур Сынчол доош бууж ирээд гал тогооны өрөөнд юм угаан зогсох эхнэрээ араас нь ширтэн зогсоно. Эхнэр нь ямар сайхан болохыг одоо л харж байгаа мэт, хожуу ухаарч буй мэт. Богино өмдний доор гялалзах урт тэгшхэн хөл, гуя хас, өргөн ташаа, нарийн бэлхүүс, нимгэн цамцных нь мөр унжаад ил гарчихсан тэгшхэн дал мөр, хун цагаан хүзүү гээд доороос дээш, дээрээс нь доош нэгд нэгэнгүй гүйлгэн харах агаад болдог сон бол энэ нимгэн хувцсыг нь тайлаад шидчихмээр. Эр нөхөр нь атлаа харахаас хазахын заяагүй азгүй амьтан гэж гутарна.

Ард нь хэн нэгэн байгааг зөнгөөрөө мэдрэх шиг эргэж хараад багахан цочлоо. Шөнө орой энэ хүн унтахгүй юу хийж зогсоо юм бол доо.

"Юу болоо вэ?" хэмээн хамраа арчин асуувал нөхөр нь сэхээ орж "Аан, надад мөстэй ундаа бэлдээд өгөөч. Энд хэтэрхий халуун, унтаж чадахгүй юм." гэвэй.

"За, ойлголоо." гээд угааж байснаа дуусгаад, хөргөгчнөөс мөс, ундаа аван бэлтгэж байтал яг ард нь, хүзүүн дээр нь халуун амьсгал тулаад ирэв. Цочин эргэж харвал Сынчол түүнд бүр тулаад ирчихсэн, төө хэрийн зайтай зогсож байлаа. Амьсгал нь нүүрэнд тулж ирсэн тэр мөчид Жэ И хойш хэдэн алхам ухарлаа. Сынчол яг л тэр хэмжээгээр ойртоод байв. Харц нь өмнөхөөсөө эрс өөр байх юм гэнэ. Урьд нь ингэж ойртож байгаагүй нөхрөө нүүрэнд нь тулаад ирэхийн цагт анх удаа л ойроос харж үзлээ. Дүрлэгэр хар нүд хөмсөг нь ойртох тусам харлан, түүнийг залгих гэж байгаа мэт санагдахуйд Жэ И даруй хажуугаар нь зөрөөд нөгөө талд нь гарч "Ундаа бэлэн болчихлоо, май." хэмээгээд зугтах мэт хурдан түргэн тэндээс гарч явав. Өрөөндөө орж ирэхэд нь амьсгаа нь дээрдэн, хамаг хөлс нь бурзайчихсан байв. Юу болоод байгааг ч ойлгох сөхөө байсангүй. Нөхрөөсөө айснаа л мэдэж байв. Нэгэнт л анхнаасаа ийм болчихсон харилцааг яалтай.

Тэвдэж ядаж байтал нь утас нь гэнэт дуугарч сочоогоод, улам зүрх нь дэлслээ. Мингюү байна. Хар шөнөөр залгасанд нь итгэж чадсангүй.

Secret(Completed)Where stories live. Discover now