"Хэсэгтээ азна. Тэднийг хэр удаан нууцаар уулзсаныг олж мэд. Надаас далдуур юу хийж явдгийг нь илүү нарийн танд. Тэгж байж тэднийг гарах гарцгүй болгоно."
Нөхөр нь урьдын адил гэртээ үзэгдэх нь багассанаас хойш Жэ И сав л хийвэл гарч явж, гэртээ тогтохоо байлаа. Мингюүгийн гэрээр ч үзэгдэх болж, ойр дотно биш ч гэрийнхэн нь Жэ И-г байнга хүүтэй нь уулзахаар ирдэгийг гадарладаг болжээ. Гэвч тэднийхэн Жэ И-ээс ямагт зайгаа барина. Энэ эгчмэд бүсгүй хүүд нь ямар сэтгэлээр яаж ханддаг, ар гэртэй болов уу, хэр том ар талтай хүүхэн бэ гэдгээс ямагт болгоомжилно. Гэхдээ Жэ И-г дам тэдэнд санхүүгийн хувьд тусалдаг болохыг мэдсэнээс хойш наашаа ч гэх аргагүй, цаашаа ч гэх боломжгүй байдалд орсон аж.
"Өнөөдөр ямар өдөр гэдгийг таа даа." хэмээн Мингюү өглөө эрт утас цохино. Залуугийн хоолой этгээд баяр баягалантай сонсогдсонд Жэ И гайхан ямар өдөр болохыг лавлав.
"Миний төрсөн өдөр." гэж тэр утасны цаанаас хамаг тэнхээгээрээ орилов.
Жэ И утсаа чихнээсээ даруй холдуулж, хэсэг сүнсэн бие нь төөрч яваад буцаж ирэхдээ "Тийм үү? Эртхэн хэлэхгүй дээ. Би одоо яах юм бэ?" гэж дуу алдав.
"Өнөөдөр бүтэн өдөр надад цаг гаргана гэж найдаж байгаа шүү."
"Тэр.. харин.." Жэ И юу хийж, ямар бэлэг барьдаг юм билээ гэж толгойгоо гашилгах зуур Мингюү хэдийн үүнийг нь гадарлаад "Элдэв зүйлд санаа зоволгүй ганцхан өнөөдрийг надад бүтэн зориулаач. Гуйя." хэмээн эелдгээр асуув. Жэ И яахин үгүй гэх билээ.
"Би гэрийн чинь гадаа байна. Хурдан гарч ирээрэй." гэж Мингюү яаруулж эхэлсэнд Жэ И самгардан бушуу түргэн хувцаслаж, гүйхээрээ нэг гарч очив.
"Үсээ бороор будуулчихаж. Бас урагш нь самначихжээ. Их даруухан харагдаж байна." гэж Мингюүгийн шинэ үсний засалтыг харан бахдаад, хуруугаараа самнан илнэ.
"Танд таалагдаж байна уу?"
"Чамд бүх төрлийн үс сайхан зохих юм. Өнөөдөр их даруу хувцаслажээ?"
"Мм"
Тэд машинд суун, Мингюүгийн очно гэсэн газар луу зүглэлээ. Хаа нэгтэй очиж хөгжилдөх юм бол уу гэтэл энгийн нэг барааны захад дагуулан хүрч ирэв. Энд ирж яах гэж байгааг нь гайхан бодох зуур Мингюү Жэ И-г дагуулан зах руу чирч орлоо. Тэгээд ил задгай бараан дээрээс энгийн нэг хувцас болтой юм авч Жэ И-ийн өмнө барьж үзэх бөгөөд ямар учиртайг нь асуувал Мингюү худалдагчаас хэдэн зүйл авахыг хүсээд, ярьж эхлэв.