Heuer

1.1K 146 4
                                    

Жэ И брэндийн үнэтэй цагний дэлгүүрт их л чухал царайлан юм үзнэ. Өөртөө бус, эрэгтэй бугуйн цагнуудыг удтал ширтэх бөгөөд шилж сонгож үл чадан нэлээд удлаа.

"Тусламж хэрэгтэй юу, хатагтай?" гэж дэлгүүрийн худалдагч орж ирээд нэг ч цаг сонголгүй удаан үзэх Жэ И-г ажиглан хүрч ирэв.

"Тийм ээ, надад туслаач. Яг ямар цаг сонгохоо мэддэггүй ээ." гэж Жэ И хүзүүгээ барин хэлнэ.

"Хэнд зориулж авах гэж байгаа билээ? Нөхөртөө юу? Эрхэм чухал хүндээ бол би танд хамгийн зохимжтой сайн цагийг санал болгоё."

"Зүгээр энгийн цаг л... үгүй ээ, чухал хүн байгаа юм. Онцлог цаг байвал сайн байна.." гэж дуулдах төдий хэлэв.

"Хэдэн настай хүн бэ?"

"Залуухаан. Хорь гарч яваа хүн.."

"Тийм үү? За тэгвэл энэ цаг ямар вэ?Чанарыг нь илтгэх сайн чанарын оосортой, залуу боловч зэрэг зиндааг нь илтгэх монетэн оруулгатай, хамгийн гол нь усны хамгаалалт, алмаазан нүүр бүхий өндөр чанартай, тийм боловч залуу хүнд хүнддэхээргүй даруу загвартай манай хамгийн сайн цагнуудын нэг. Үүнийг танд санал болгож байна."

Жэ И хэсэг бодолхийлсний эцэст авахаар тогтов. Тэгээд гарах гэснээ саяын цагний хажууд байсан арай өөр загварын цаг руу зааж, "Үүнийг бас авъя." хэмээв. Бүсгүй хоёр цагаа бэлэг болгон боолгож аваад сая нэг санаа амар гарлаа. Боодолтой бэлэгнүүд бараг ялгаагүй ч нэг нь илүү чамин боолттой, нөгөөх нь илүү даруу байв.



"Төрсөн өдрийн мэнд хүргэе, хань аа." хэмээн Жэ И нөхөртөө мэнд хүргэн хацраа нийлүүлээд сууцгаав. Нэг нэгнийхээ төрсөн өдрөөр тэд ёс болгон ресторанд ордог байв. Жэ И нөхөртөө нямбайлан боосон чамин хайрцагтай бэлгээ бариад, аз жаргал, эрүүл энхийг хүслээ. Нөхөр нь ч бэлгээ гардан гүнээ талархсанаа илэрхийлнэ.

Угийн дуу шуу багатай хооллодгоороо өнөөдөр ч мөн ялгаагүй ярьж хөөрсөн юмгүй байж байтал энэ өдөр нөхөр нь хоолон дундуураа түрүүлж ам нээлээ.

"Чи минь өнөөдөр их үзэсгэлэнтэй харагдаж байна. Ойрын үед урьд урьдхаас илүү гэрэл сацардаг болжээ. Шинэ ажил чинь таалагдаа юу?" хэмээн их л найрсаг үг унагана гэнэ. Барагтай ийм зүйл хэлж байгаагүй нөхөр нь гэнэт ийм үг хэлэх болсонд Жэ И багахан гайхсан ч нөгөөтэйгүүр эмэгтэй хүн л болсон хойно нөхрийнхөө үгэнд баяр нэмж байлаа.

"Тийм байна уу? Баярлалаа. Чиний зөв өө. Ажил минь сайхан байна." гэж ховорхон үзүүлдэг мишээлээ ил тодруулав.

Secret(Completed)Where stories live. Discover now