𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒆𝒍𝒆𝒗𝒆𝒏

495 65 1
                                    


🍑𝑩𝒊𝒕𝒄𝒉 𝒐𝒓 𝑷𝒆𝒂𝒄𝒉🍑


      Энэ амьдралд хоёрхон төрлийн эмэгтэй байдаг байх. Bitch бол хөнгөмсөг эмэгтэй бөгөөд хүссэн бүх зүйлээ авж чадах нэгэн өнгөөр дүрсэлбэл тод ягаан өнгө шиг. Үлдсэн хувь нь гэнэн цагаахан эмэгтэйчүүд тэд хайртай бүхнээ bitch-д алддаг бөгөөд тэднийг цагаан өнгөтэй зүйрлэж болох юм. Харин завсрын эмэгтэй байдаг болов уу?

     Түүнтэй байхад өдөр хоног хүртэл маш хурдан өнгөрч байна. Тэвэрт нь эрхлээд л үүнээс өөр жаргал байхгүй мэт.

"Санни ~ уучлаарай би явах болчихлоо."

"Болгоомжтой яваарай."

    Түүнийг явахад зурагтаа асаан мэдээн дээр тавилаа. Над шиг хүн зурагт үзнэ гэдэг том зориг шүү.

"Одоогоор хамгийн их хүлээлттэй байгаа кино зураг авалт дууслаа. "Тоорын үнэртэн" хэмээх энэхүү киноны зохиол нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байгаа. Тэгвэл зохиолч Мин Юнги саяхан онгоцны буудал дээр ярилцлага өгсөн."

    "Саяхан" гэдэг чинь юу гэсэн үг вэ? Аравхан хормын өмнө энэ гэрт байсан хүн. Гэхдээ энэ бол кино урлаг гэх бодол таамаглалыг минь үгүйсгэнэ..

"Би чамайг мэднэ шүү Жон Хусог"

"Тэгээд юу гэж Санни аль хэдийнээ надад дасчихсан бол чи яах юм? Алив Юнги дээрээ очоод хэлээч дээ. Чиний сайн найз чинь хайртай эмэгтэйг чинь нэг сар ашигласан гээд"

      Жонгүг түүнийг доогтой нь аргаггүй шоолоход тэрээр уур омгоо барьж ядан унтлагын өрөө рүү орон савыг нь сольж тависан үнэртэнг аваад шууд л ягаан өнгийнхийг нь хагалчихав.

"Одоо бүх юм дууслаа. Би энэ бүгдийг хёнд ч тэр нүүна ч тэр хэлэх болно."

      Хусог дахин дооглоод "Хүүхдүүд хөөрхөн юм аа. Наана чинь Хусог гэх хүнийх харин энэ цэнхэр саванд Юнгигийнх байсан юм." хялам хийн хаалга саван гарлаа.

     Хаалга тогших чимээнээр очиход үл таних хүн зогсож байв. Тэр шууд намайг тэврэхэд гайхах балмагдах хоёр зэрэгцэнэ.

"Намайг байхгүй хооронд гуниглаагүй биз дээ. Одоо би чиний хажуунаас алхам ч холдохгүй" тэврэлт нь улам бүр чангарна. Амьсгаа минь боогдох тусам үнэрлэх нэсэн ч түүнээс огт содон зүйл үнэртсэнгүй.

"Хэн билээ?"

"Намайг танихаа больчихсон юм уу? Үнэн байжээ, өөр нэгэнтэй болчихсон гэж. Чамайг өөр гэж бодож байсан юм. Тэгтэл үнэхээр bitch байж."

    Намайг өөрөөсөө хүчтэй гэгч нь түлхэхэд би газар уналаа. Гэнэтхэн ороод ирсэн тэр залуу над руу ар нуруугаа харуулав. Амандаа шивнэх төдийд нэг зүйл хэлсэн ч би түүнийг сонсож чадсангүй. Тэрээр эргэж харалгүй явсанд эсвэл хэлсэн үгсд нь сэтгэл өвдөнө. Яаж ч байсан би энэ шиг хүнд доромжлуулахгүй шүү гэж бодсоор түүнийг даган явлаа.

"Хён та эхлээд тайвшир. Санни хууртагдаж байгаа түүнд ямар ч буруу байхгүй. Хусог ах үнэртэний савыг солиод зүгээр л тархиар нь наадаж байгаа."

       гэхэд өнөөх эрийн гар саяны хүүхдийн нүүр лүү хүчтэй цохих нь тэр. Магадгүй Жонгүг байх. Тэдний зодоон улам шийрүүссэн ч надад очих тэнхэл байсангүй. Саяны түүний хэлсэн үнэн худал үгсийг дотроо эргэцүүлэнэ. Гэвч гарцгүй мухардсан гэдгээ сая л нэг ухаарах шиг. Хөлөө зөөж ядсаар гэр лүүгээ ортол орлон тоглогч над руу мишээхэд уур минь дээд цэгтээ хүрсэн байв.

"Ирчихсэн үү? Царай чинь их муу харагдаж байна. Ямар нэг юм болсон юм уу?"

     Над руу нэг алхам ойртоход би хор алхам ухарлаа. Тэр дахин ойртоход бие минь бүхэлдээ хөшин юу хийх ёстойгоо ч мэдсэнгүй. Би тоглоом тохуу тэр зүгээр л тоглоомонд дуртай хүү.

"Чи зүгээр л нэг орлон тоглогч. Бас зальхай новш, чи муу Чусонд байсан бол том хэргэм зэрэг хашиж баяжих байсан байх тэ гэхдээ энэ бол хараал идсэн хорин нэгдүгээр зуун өнөөдөр би чамайг алчихаад шорон луу дуу дуулж баярын бүжиг хийгээд орох болно"

   Тэр чимээгүйхэн инээхэд түүнийг алгадан дахин алгадан гэтэл гарыг минь атгачих нь тэр.

"Чиний наад хуурамч нүүрэн дээр хэлье. Би амархан хялбар харагддаг гэдгээ мэднэ. Гэхдээ надад зүрх сэтгэл, үнэ цэн байдаг юм. Чи өнөөдөр намайг хуурсан ч маргаашийг чи дөнгөхгүй. "

   Тэр над руу гар лавлахад нүдээ тас анилаа. Гэвч ямар нэгэн өвдөлт мэдрэгдээгүй тул нүдээ нээн хартал тэр урд минь өвдөглөн сууж байлаа.

"Хэсэгхэн зуур ухаанаа алдсан байж..  Уучлаарай. Чамайг намайг хайрлана гэж л бодсон. Чи түүнд л зориулагдаж."

      Кино театр луу орон маргаашийн нээлтийн тасалбарыг аван ойролцоох сандал дээр суув.

"Нүүна. Би Жонгүг байна. Та бас энэ киног үзэх гэж байгаа хэрэг үү?"

"Би үнэхээр түүний хувьд үнэ цэнээ уландаа гишгэсэн нимгэн хормойтой хог гэж үү? Уг нь.."

"Үгүй ээ тэр бол хэсэгхэн зуурын уурандаа хэлсэн үгс байсан. Та бол peachy girl завсрын өнгө. Үзэсгэлэнтэй хэрнээ үнэ цэнтэй заримдаа эрээ цээргүй аюултай бас амгалан. "

    Хожуу таньсанд уучлаарай Мин Юнги. Одооноос чамаас алхам ч холдохгүй. Амлаж байна.

Тоорын үнэртэн ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now