🍑𝑪𝒐𝒎𝒆𝒃𝒂𝒄𝒌?🍑
Хэзээ ч хамаагүй хаана ч байсан чи л байвал би тэнд байх болно. Би чамаас түүнийхээ хариуд ганцхан над руу хараад инээгээч."Намайг байхгүйд хэцүү байх байхдаа чамайгаа орхиод явмааргүй байна."
"Надад битгий санаа зовоо би царайг чинь сэтгэлдээ сийлчихсэн болохоор мартахгүй ээ"
Түүнийг тэврэхэд тоорын анхилам агаад чихэрлэг үнэр урьдын адил үнэртэнэ. Нүдэнд минь царай нь бүдэгхэн харагдалаа. Үзэсгэлэнтэй нүд, өндөр хамар цэвхий цайсан арьстай ч түүндээ таарсан ягаан туяатай уруул болон хацартай. Энэ залууг мартахад дэндүү хайран юм.
Үүрийн таван цаг гэхэд бид хоёр аль хэдийнэ сэрчихсэн байв. Нар дөнгөж мандаж байх бөгөөд түүний улаавтар туяад түүнээс өөр хэн ч харагдахгүй юм. Нэг нэгнээсээ хагацаж чадамгүй л байх бөгөөд тэврэлт нь улам бүр чангарна. Үнэнг хэлэхэд би огтхон ч амьсгалж үг хэлж чадаагүй би өөрийгөө бяцрах нь л гэж бодсон азаар нэг хүн орж ирэн аминд минь оров. Хэн гэдгийг нь танихгүй байгаа ч бага зэрэг гадарлах шиг магадгүй Жонгүг байх.
"Та миний анхны хайрыг бяцалж аллаа. Таны эгдүүг тийм их хүргээд бяцалж алмаар санагдаад байгаа бол надад өгчих тиймээ нүүна"
"Анхны хайрынхаа анхны хайраас нь ийм юм асууж болдог юм уу жаахнаа"
Нөгөө нэг бардам үл тоосон царайгаа гаргаад ирлээ шүү. Ядаж байхад эрхийн балай туулайн шүд намайг урдаа оруулан ардаас минь тэврээд баахан юм гонгинов. Сүүлдээ бүр толгой минь эргэж гүйцлээ
"Та хоёр наад амаа хамхиж өгөөч. Нислэгийн чинь цаг боллоо шд. Хөгширч үхэх гэж байж юун жаахан хүүхэдтэй хэрэлдээд зүгээр. ХУРДЛААЧ ЭЭЭЭЭЭЭЭЭ. Чи ч бас Жон Жонгүг хүн гаргаж өгөх гэж байгаа юм бол хэрүүл уруулгүй гаргаж өгч болохгүй юм уу тэ? Ер нь би болилоо."
Тэр хоёрын нүд нь томорж ирээд над руу харахад уур минь бүр аюулын хязгаартаа хүрэн
"Нүдээрээ хүн алах нь. Та хоёр үерхээч аймар гоё зохицох юм байэа. Бодноо.. Хоёр туулай хөөхөөр хоёр туулай нь бүжинтэй болоод би хоосон хоцрох юм байна. Амжилт хүсье."
Намайг тэдэн рүү асуулт ирсэн харцаар харахад тэдний хацар нь час улаан болсон байв. Аргагүй шүү дээ ямар эрүүл ухаантай хүн өөрийнхөө найз залууг "нүүна" гээд дагаад байдаг дүүтэйгээ хүүхэдтэй болоорой гэхэв дээ. Сүүлдээ бүр би ч өөрөө ичих шиг. Юу ярьчих нь энэ вэ Санни өөрийн ухаантай байгаач.
Тэднийг ч орхин машиндаа суухад удалгүй гарж ирэн нисэх онгоцны буудал руу явлаа. Хааяахан арын суудалд сууж буй туулайн шүд хацар нь улаа бутарсан байв. Удалгүй зорьсон газартаа ирэхэд биднийг нэг рүү ажин зогсоно. Санахыг хичээн ажиглахад Хусог. Би Юнгигийн ачаар хүнийг гайгүү сайн танидаг болсон шүү.
Юнгигийн суух онгоцыг зарлахад би усан нүдлэн байхад цаана Хусог цаана түүнтэй нэг л тийм нууц зүйл ярьж байв. Би тийм ч тоосонгүй гэрийн зүг хөдөллөө.
Аль хэдийн түүнийг явсанаас хойш таван өдөр өнгөрчээ. Тийм хэдий ч би түүнийгээ санасаар. Хаалга тогших чимээнээр очиход үл таних хүн. Над руу бугуйгаа ойртуулахад тоорын цэцэгсийн анхилам үнэр.
Тэр эргээд ирчихлээ????
YOU ARE READING
Тоорын үнэртэн ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉ
FanficЧамаас үнэртэх тоорын цэцгийн үнэр.. "Би чиний зарц. Гараас чинь хэзээ ч тавьж чадахгүй нь." Started: 2019.06.19 End: 2019.07.24 ©️lvlysnny 2019.