𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒕𝒘𝒆𝒍𝒗𝒆

698 77 16
                                    


🍑Миний тоор🍑

      Хайранд тохиох бартаа болгон аз жаргал мэт санагдвал энэ бол хайрыг давсан томьёо. Тэрхүү тэгшитгэлээр чамайг хайрлаж буй хүний нэр бол энэ судлагдаагүй байгаа зүйлийн нэршил юм. 

    Хэцүүхэн өдөр өнгөрсөний эцэст өглөөг угтана гэдэг сануулга мэт байв. Тэрхүү шар хуудасыг авсан би бүдэг ягаан өнгийн даашинз өмсөн нүүрээ хөнгөхөн будаад гэрээсээ яаравчлан гарлаа. Кино эхэлэхэд хорин минут үлдсэн тул хамаг чадлаараа гүйнэ. Бурхан миний талд байгаа бололтой эхлэхээс өмнө таван минутын өмнө ирж амжив.

   Кино эхлэхэд "Тоорын үнэртэн" гэх нэр тодоос тод гарч ирэх нь түүнийг санахад хүргэнэ. Хүмүүсийн ярьж буй зүйлсийг доор нь хадмалаар дүрийн нэртэй цуг бичсэн байхыг харахад нүдэнд минь үүлс хуралдах шиг. Тэр намайг хүмүүсийнх нь царайг тогтоохгүй болохоор шимтэж үзээсэй гэж бодсондоо ийнхүү хадмал хийсэн байх. Удалгүй киноны үйл явдал далайн эрэг дээр өрнөв.

"Санни намайг битгий өөрөөсөө түлхээч. Би чамд хэлсэн байхаа юу ч болсон чиний гарнаас чинь чанга бариад хэзээ ч тавихгүй гэж. "

"Би чам шиг хүнтэй байна гэж бодоо юу? Өөдгүй амьтан минь."

   Эмэгтэй нулимс дуслуулан байж ийнхүү хэлэхэд түүнтэй өнгөрөөсөн тэрхүү шөнийн дурсамж дахин сэдрэнэ.

"Би чиний зарц. Тоорын цэцэгс бол "би үүрдийн чинь зарц" гэсэн утгыг бэлэгддэг. Харин чи надад тэрхүү үнэртэнг өгсөнөөр би чиний үүрдийн чинь зарц болсон."

   Эмэгтэй хөрж жиндсэн биеийг халуун амьсгаалаараа төөнөхөд кино төгсөв.

"Түүнтэй өнгөрөөх дурсамжийг жаргалтай байлгах хэрэгтэй юм бол зарц чинь байсан ч зүгээр дээ.

Мин Юнги."

    Тайзан дээр гэрэл асахад сэтгүүлчид камераа бэлдэв. Удалгүй найруулагч, зохиолч болон жүжигчид орж ирэн бидэнтэй мэндлэлээ.

"Сайн байцгаана уу? Намайг Мин Юнги гэдэг бөгөөд би энэхүү киноны зохиолчийн үүргийг гүйцэтгэсэн. Та бүхэн асуултаа асууна уу?"

"Та энэхүү киног найз бүсгүйгээсээ санаа аван хийсэн гэдэг үнэн үү?"

"Тиймээ. Санни гэх эмэгтэйг хүн болгон мэдээсэй гэж хүссэн болохоор бас түүн шиг хүмүүсийг энэ киног  үзээд хэн нэгэнг хайрлаж болно гэж мэдрүүлэхийг хүссэн. Түүнийг энэ киног үзээсэй гэж үнэхээр их..."

   Тэр сүүлийн үгийг хэлэхэд хоолой нь зангирч бүдэгхэн хэлэв. Ийм байдалтай болгосон өөртөө дүргүй минь хүрж хөл рүүгээ чанга гэгч нь цохисоор.

    Нээлтийн ажиллагаа дуусах тэнд байсан бүх хүмүүс гарж эхэлсэн ч би чимээгүйхэн суун үлдэхэд тэр намайг анзаарав бололтой нүдээ үл салгана. Заал эзэнгүй болоход бид өөд өөдөөсөө ширтэх ч хэн нь ч ам нээсэнгүй. Нэг ажилтан түүнийг дуудахад тэр явах гэхэд алдчих юм шиг мэдрэмж төрнө. Түүнийг явуулах зориг надад байна гэж үү.

"Хайртай."

  Цочирдсон бололтой над руу хялам хийлгүй чимээгүйхэн урагшаа харна.

"Би чиний зарц байж болно биз дээ. Энэ удаад би чамайг жаргалтай болгохыг хүсэж байна."

"Чи энэ үгийг Хусогт бас хэлсэн байх тийм үү?"

"Үгүй ээ тэр өөрийгөө чамайг гэж ойлгуулсан ч миний зориг хүрээгүй. Харин одоо бол чамайг л алдахгүй гэвэл би мянган удаа үүнийг хэлсэн ч чадна. Гуйя над дээр буцаад ирж болохгүй юм уу?"

    Доошоо толгойгоо гудайлган уйлахад түүний хөлийн чимээ над руу аажим аажмаар ойртож байв. Тэр толгойг минь өргөн нулимсыг минь нэг сайн шувтраад инээмсэглэн

Чамаас бас ийм тэнэг үйлдэл гардаг байсан юм уу?"

"Тийм л юм шиг байна."

"Тэгвэл надтай байх үедээ үргэлж ийм байгаарай."

   Уруул дээр минь зөөлхөн үнсэхэд тоорын амт аз жаргалтай хамт амтагдана.

   Хайр гэдэг хайртай хүнийхээ аз жаргалтай буйг нь харах билээ. Чи хэн, хэдэн настай, ямар хүйстэй байх нь хамаагүй. Чи зөвхөн өөрийн гэсэн хүнийхээ төлөө байх болно.

    Хайрыг давсан түүний минь нэр бол МИНИЙ ТООР. Үзэсгэлэнтэй ягаан бас гунигтай

__

𝑨𝒖𝒕𝒉𝒐𝒓 𝑾𝒐𝒓𝒅

  Нийт 12 хэсэгтэй энэхүү бичвэр минь ийнхүү дуусаж, сэтгэл тань ч дутуу дулимаг үлдсэн байх вий гэж айж байна.

  Миний хэлэхийг хүссэн зүйл гэвээс хайр өвчин болж, харин өвчинг хайр анагаана. Гэвч өвдөлтийг нь ойлгож харж буй нэгэн л өвдөж буй газар дээр чинь үлээж өгч ид шид шиг л эмчлээд өгнө

Ганцхан чамайг эмчилж чадах хүнийг олоосой гэх хүслийг минь ойлгоорой.

   Бүх хэсгийн турш байсан та бүхэндээ баярлалаа❤

Тоорын үнэртэн ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now