𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒇𝒐𝒖𝒓

692 102 0
                                    

🍑Ээжийн хайраа гэж..🍑

  

      Зураг зурах эхний алхам бол цэг тавих. Цэгнээс л бүх үзэсгэлэнтэй бүхэн эхэлдэг. Юу гээч энэ бол өчүүхэн ч гэсэн асар том зүйл юм.

       Юнги толгойгоо зөөлхөн сэгсэрээд "баярлалаа" хэмээн хэлэн ичэнгүйрэнэ. Аргагүй дээ, өөрсдийнх нь дийлж чадаагүй залуусыг ганц эмэгтэй хэдхэн хоромд л няслаад дарна гэж хэн мэдэхэв.

"Ер нь чи миний бие хамгаалагч болчих. Саяны залуус эргээд ирэхийг хэн мэдэхэв"

"Больж үз."

       Юнги гарах гэж байсан болохоор айлын охин хүүхэд хойно албан шаардлагаар гаргаж өгөхөөр гарлаа. Би эрэгтэй л хүн байх ёстой байсан юм. Би түүний ардаас чимээгүйхэн даган явав. Дахиад л царайг нь мартчихлаа.

       Урд явж буй баахан хүн байвч Юнги гэгч үл мэдэгдэнэ.  Би түүнийг хайсаар бүхэл бүтэн нэг дүүргийг тойрчих шиг боллоо. Сүүл рүүгээ залхсан тул гэр лүүгээ харихаар явав. Нэг л мэдэхэд би замын голд зогсож байсан бөгөөд урдаас минь нүд гялбам машины гэрэл гэрэлтэнэ. Тэр их чимээнд толгой минь дөжирч байлаа.

    Хэн нэгэн гарнаас минь чанга гэгч нь атгаад гүйлээ. Замыын эсрэг талд гаргаад чангаас чанга тэвэрнэ. Тэр үед би түүний энгэрт улам бүр шигдэн наалдахыг хүсэв. Түүнээс гайхалтай үнэр анхилж байлаа. Яг л Юнгигийн үнэр шиг.

"Чи чинь тэнэг юм уу? Гэнэт ардаас дагаж явж байснаа алга болчих юм. Зүрх амаар гарах гэж байна шд Тэнэг минь."

"Тэгвэл яах гэж надад санаа зовоод байгаа юм. Хаячихад л болно биз дээ. Үүнээс илүү амар зүйл байхгүй."

     Ярвайн хэлэхэд тэрээр том нүдлэсээр харна. Гайхалтай сонирхолтой юм гээч. Гэхдээ энэ бидний хувьд гайхалтай зүйл эхлэх цэг.

"Хүний сайхан сэтгэлийг ойлгохгүй бол хохино за." санаа алдан нэгэн амьсгаагаар хэлэв.

       Би сая л анзаарлаа. Түүнд тэврүүлсээр л байна гэж үү! Нэг эгч над руу нүд анивчихгүй ширтэнэ.

"Эхлээд намайг тавьчих. Дараа нь хэрэлдэж болно биз дээ. Хүмүүс буруугаар ойлголоо."

      "Өө танай ээж байна."  гэсээр тэврэлтээ сулруулаад өнөөх эмэгтэй руу бөхийлөө.

    Гай газар доороосоо гэж. Буруу ойлгосон бол дууссан гэж мэд.

"Хөөе Юнги минь ээ. Чи манай охинд гоёдох байх. Чам шиг сайн залууг наад тэнэг юм чинь баллаад хаячихна. Эгч нь өөр хүнтэй танилцуулаад өгье"

"Ээжээ та буруу ойлгоод байна. Та энэ нэг юмны ээж нь болчооч"

    Ээж шууд л Юнгиг тэврээд "Миний хүү орой болчихлоо. Хоноод яв."

     Юу вэ? Энэ тэгээд манайд хонох юм уу? Ээжийн хайр ч ондоо юм гээч. Урд минь тэр хоёр зэрэгцэн алхана. Ээж маань тэрний толгойг илэн өхөөрдсөөр явав. Хэрвээ хүргэн нь байсан бол бас л ийм байх байсан даа. Би чинь юугаа бодоод байна вэ? Мартах хэрэгтэй.

     Гэрт ороход өнөөх хоёр хэлхэлдсээр л. Хусогийг хүртэл мангасдах нь л холгүй өрөөнд оруулсан. Юнгид хэтэрхий сайн юм.

    Шөнө дунд болоход хэн нэгний гар бэлхүүсээр минь тэврэв.

  

Тоорын үнэртэн ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now