Оройн 5:30 минутанд хичээл тарж Намжүүн Сокжин хоёр хөтлөлцөн алхана. Хөх үстийн царай нилээн баргар дээр ямар нэгэн зүйлийг нухацтай бодож байгааг Намжүүн ажиглав.
"Хайрт минь ямар нэг зүйл болоогүй биздээ" түүний үгэнд Сокжин байрандаа зогсоод
"Жүүн чамд сонин биш байна уу? " хэмээн асууснаа үргэлжлүүлэн
"Хий огиулж байгаа нь ч тэр, хоёулаа бас нөгөө юу"түүний хацар уйлан доош харахад бор үст үсийг нь хойш илэн духыг нь үнэрлээд
"Маргааш үдийн цайны цагаар эмнэлэг явцгаая" гэх нь тэр.
---
"Долоон хоногтой бяцхан эс байна даа" залуухан эмч ийн хэлээд хэвлийн эхоны зураг атгуулахад хөвгүүд айх баярлах нь зэрэгцэх аж. Өмнө долоо хоногт парк яваагүйсэн бол өдийд ингээд сууж байх байсан болов уу?
"Намжүүнаа одоо яах вэ? " Сокжин нулимс дуслуулан хайртынхаа мөрөнд наалдахад Намжүүн нурууг нь илээд
"Чамайг хүсвэл одоо ч авхуулсан болно шүү дээ" бор үст тайвшруулах мэт ийн хэллээ. Тэд аль аль нь залуухан дээр нь өөрсдөө хүүхдээрээ байхад яаж хүүхэд гаргах билээ?
"Үгүй ээ үгүй. Бурхнаас ирсэн бэлэг юм хойно авхуулж яасан ч чадахгүй. Би тийм араатан биш" Сокжин толгойгоо сэгсэрсээр тэд хамтдаа эмнэлгээс гарав. Тэдэнд хүүхэдтэй болоход мөн хүүхэдтэй болсноо мэдэхэд нийтдээ хоёрхон л цаг шаардлагатай байсан юм.
"Ээжид яаж хэлэх үү? " бор үст харцаа гүйлгэн салганасаар асуухад Сокжин гарыг нь чанга атган хөтлөөд
"Өөрөө мэдтэл нь хэлэхгүй ээ" гээд уужим агаар амьсгалах нь тэр.
Тэд одоо маш том үгээр хэлэмгүй том зүйлтэй тулгарч байна. Өсвөр насны хоёр хүү өхөөрдөм бяцхан хүүхэдтэй болно гээд боддоо? Тэд чадах болов уу?
|хайруудаа хүмүүс онгод тэнгэрээ дуудаж байгаад бичдэг юм байнашд. Тэгсэн би яасан төлөвлөгөөнийхөө дагуу л бичиж нтр. 😕😪
YOU ARE READING
•Teen Family•||Namjin\Completed\
Short StoryНөхөр бид хоёр арван зургаатай, хүүхэдтэйгээ нийлээд гурвуулаа улсын хүүхдийн халамжийн сангаас мөнгө авдаг. Boy×Boy Omegavers Namjin+other ships