[12]

1.4K 196 15
                                    

(Ssibyeol: за Намжүүний аавыг Хажүн,  Сокжины ээжийг Суна гэдэг болъёоо.  Хоёр ким хатагтайг ялгахгүй байна би өөрөө хүртэл.  Аавууд нь Намжүүнийхийг Жүхёг,  Сокжиныхыг Сожүн гэчихье.  Дураараа юм аа би нээрээ. 😂)

Сокжин хэдийн эмнэлгээс гарсан ч сайнгүй байгаа билээ.  Нугасанд нь тариа хийсэн тул тэрүүхэн хэсэгтээ хүчтэй өвдөж,  доор нь оёдол нь өвдөнө.  Алхахад хүртэл хүндрэлтэй байгаа тул дэмий л орон дээрээ хэвтэх аж. Ээж нь хүүхдийг нь угжиж нөхөр нь гэр орон цэвэрлэхээс эгсүүлээд бусад ажлуудыг хийх нь түүнийг хэвтэхээс өөр ажилгүй болгож байгаа биз. 

Намжүүний аавцуд хүүхдүүдээ хичээл орохоор ачыгаа харна гээд Австралиас ирэн гэртээ засвар хийж эхэлжээ. Мөн Сокжин дээр ирэхээ ч мартаагүй бөгөөд нэг ор,  хүүхдийн тэрэг,  хүүхдийн бүүвэйлэгчтэй ухаалаг ор,  хуурай сүү,  хувцас,  агааржуулагч,  живх гээд тоо томшгүй их зүйл авчирсан юм.  Сокжинд оймс хүртэл авчирсныг яана.  Намжүүн дөврөн мөчөө дэлгэж унтдаг тул залуу гэр бүл маань хоёр аварга ор өрөөндөө зэрэгцүүлэн тавьсан ч багтахгүй байгаа юм шиг санагдах аж. Тэд гэхдээ зүгээр л бүүвээлэгчтэй ухаалаг ороо яагаад ашиглаж болохгүй гэж? 

Гэнэт хажууд нь тайван унтаж байсан үр нь уйлагнахад Сокжин

"ЭЭЖ ЭНЭ ХҮҮХДЭЭ АВДАА" хэмээн байшингаар нэг орилов.  Суна хатагтай дасал болсон үйлдэлийг хүндээр тусгаж авалгүй хүүхдийг аван цааш эрэгснээ буцан

"Ингэхэд миний зулзагат ямар нэр өгөх юм бэ?  " гэхэд Сокжин

"Би Жүүнтэй ярилцаад өгнө өө" гээд нүдээ анилаа.

"Үгүй танай аавын хаанаас энэ муухай зан гараад ирэв ээ? " Ким хатагтай албаар чанга хэлэн цааш явахад Сокжин хурхирч эхэллээ. 

---

"За хүүхдийнхээ нэрийг хэлээрэй" бүртгэлийн ажилтан шилний цаанаас ийн хэлэхэд Намжүүн

"Тэхён,  Ким Тэхён" гээд дахин дахин давтан хэлэв. 

"Төрсөн өдөр? "

"Сая 2019оны  долоон сарын зургаанд төрсөн.  Сөүлийн төв эмнэлэгт"  Сокжин юу ч дуугаралгүй Намжүүний мөрийг дэрлэх бол Намжүүн ам хуурайгүй асуултуудад хариулж байлаа. 

"Хоёр аав нь нэрээ төрсөн өдөртэйгөө? " ажилтан ийн хэлээд үргэлжлүүлэн компьютерийнхаа гарыг нүднэ.

"Ким Намжүүн.  17настай.  2002оны 9сарын 12нд төрсөн.  Ким Сокжин мөн адил 17настай.  2002оны 12сарын 04нд төрсөн" түүнийг үгээ хэлж дуусахад ажилтан хүүхдийн төрсний гэрчилгээ өгөөд

'За тэгээд хүүхэдтэй нийлээд гурвуулаа халамжийн санг бусниулж дээ" гээд багахан хөхрөх нь тэр. 

"Баярлалаа" хосууд талархснаа илэрхийлэн улсын бүртгэлийн газраас гаралгүй өөр тасагт очин гэрлэлтээ бүртгүүллээ.

"Залуу гэр бүл,  дээрээс нь хүүхдийг мөнгө авах нь байна ш дээ" мөнөөх ажилтан ийн хэлээд бас л хөхрөөд цааш ажилдаа орлоо. 

"Ээж манай өрхийн орлого бүр наяс тэгэх үү? " Сокжин өвдөлтөө үл тоон гүйж харайн байшиндаа орж ирээд ийн хэлэхэд Ким хатагтай инээгээд

"За яасан? " гэв.

"Залуу гэр бүлийн мөнгө 1сая вон.  Хүүхдийн мөнгө нэг нь л сард 90мянган вон.  Өлгий сүүний мөнгө 120мянга. Шинээр төрсөн хүүхдийн мөнгө би хэдийг авахаа мэдэхгүй ч авна. Бас би ажилгүй болохоор мөнгө авна.   Намжүүний цалин,  миний сарын хэрэглээний мөнгө 150мянга.  Намжүүнийх мөн ялгаагүй" гээд хөрөнгөө тоочиход Суна хатагтай шоолох аядсанаа хүүгийнхаа зулайг үнэрлэлээ.

"Үгүй тэгэжд миний ачид нэр өгөв үү?" түүний асуултанд Сокжин

"Өө нээрээ Тэхён гэдэг нэр өгсөн. Тиймээ хайраа" гээд хойш харан Намжүүны хацар дээр үнслээ.

"Тэхён.... Сайхан нэр байна.  Их ховор шүү" ээж нь амандаа үглэн гаран дээр нь унтах бяцхан залуугийн үнэрийг уушгилалаа. 

|халамжийн сан зүгээр л gg 😂😂
Edit: за ёстой уучлаарай. Намжкагаа хоёр аавтайг мартсан бөлгө

•Teen Family•||Namjin\Completed\Where stories live. Discover now