Сүүбин, Ёнжүн хоёрын шийтгэлийн хугацаа дуусч бүгд гэртээ цуглацгаажээ.
"Байжээ байжээ бид хоёр гоё юм хэлэх гээд байна" Хусог Юнги хоёр шуугилдах хүмүүсийг дуугүй болгосноо бүгдийн өөдөөс харан итгэлтэйгээр
"Манайх бүл нэмэх нь ээ" хэмээхэд бүгд худлаагаасаа алга ташиж Сокжин л ганцаараа чин сэтгэлээсээ алгаа ташина.
"Ашгүй ингэж нэг юм дөрвөн жилийн дараа шинэ хүүхэд өлгийдөж авах нь" Сокжины үгэнд Сокжин л ганцаараа хөөрч бусад нь зэрэг
"Кахххх өөрөө авдаг ч юм шиг" гээд орилолдох нь тэр.
"Жонгүг бид хоёр ирээдүйд өөрсдийнхөө хүүхдийг л авна. Тэрнээс нааш хүн амьтны үр хүүхэд авахгүй гэж ярилцсан болохоор тэгж ойлго." Тэхён Жонгүгийн гарнаас хөтлөн дээш өрөө рүүгээ орохоор явлаа.
"Хонн чигшиг. Би та нарыг бишгүй л авсан шүү! " гэж Сокжиныг хэлэхтэй зэрэгцэн бүгд
"Битгий худлаа ярь" гэлээ.
"Хохохо Хусог төрөх гэж байхад та нар юундаа маргалддаг байна аа хохохо" Юнги тэднийг шоолсоор хайртыгаа өргөн өрөө рүүгээ явлаа.
"Хайраа хоёулаа ч гэсэн-" Намжүүны үгийг таслан бор үст
"Хуц" гэх нь тэр.
"Хов хов одоо болох уу? Хайраа гуйж байна шдээ" хар үстийг гоншгоноход Сокжин тоолгүй гал тогоо руугаа орон хоолны зүйл бэлтгэлээ.
---
Шинэ маматай болсныг тэмдэглээд бүгд цэцэрлэгт хүрээлэнд ирэв. Бүгд л өөр өөрсдийгөө саатуулж энд тэнд явна. Тэхён Жонгүг хоёр хөтлөлцөөд алга болсон бол Ёнжүн Сүүбин хоёр усан ориглуурын усаар байлдана. Намжүүн Сокжин хоёр зайрмагны мухлагийг хоослох бол Юнги Хусог хоёр зүгээр л агаар амьсгалан алхах аж.
"Хөөе Сокжин тэр аймар таньдаг хүн байх юм" Намжүүн зайрмагаа долоонгоо бор үстийн арын хэсэг рүү заавал Сокжин эргэж харснаа
"Хөөх гахайн мах, дэлдээк хоёр явж байна" гэлээ.
"Уулзаагүй удсан байна шүү! Явж мэндлэе" Намжүүн шуул зайрмагаа хаяхад Сокжин том нүдлээд
"Чи яаж хаяж чадаж байнаа? "Гээд хэлж дуусаагүй байтал Бэкхён
"Ваххх уул хаднуул минь уулзаагүй удсан байна шүү" гээд хүрээд ирэх нь тэр.
"Вахх тэр яахав та хоёр одоо хүртэл байгаа байх нь ээ? " Намжүүн хуруугаараа заахад Чанёол
"Хоёулаа бишээ гурвуулаа" гээд инээх нь тэр.
"Хөөх хүүхэд чинь хэдэн настай юм? " Сокжин зайрмагаа долоосоор байх бөгөөд ийг асуухад Бэкхён
"Танай хүүтэй яг чяцуу" гэлээ.
"Тавтай юм уу? " Намжүүн уулга алдахад Чанёол хөмсгөө өргөөд
"Үгүй ээ арван гуравтай. Сокжиныг төрдөг өдөр Бэкхён бас яг тэр эмнэлэгт төрсөн" гээд хээв нэг хэллээ.
"Оххх тэгэхээр та хоёр биднийг мэдчихсэн байжээ? " Бор үстийн үгэнд Бэкхён
"Бид хоёр ч эртнээс л мэдчихсэн байсан л даа. Гэхдээ яг нэг өдөр төрнө гэж ёстой бодоогүй шүү. Үнэндээ биднийг бүр хэн ч мэдээгүй. Би ч өөрөө жирэмсэн гэдгээ зургаан сартай байхад нь мэдсэн" гээд ичингүйрэх нь тэр.
"Аааахахаха хордлого мордлого өгөөгүй юм уу тэгээд" Сокжин муухай инээн лавлахад Бэкхён толгойгоо сэгсэрлээ.
"Хүүё тэгээд хүүхэд чинь хаана байна? " Намжүүний асуултанд Чанёол цааш явснаа удсангүй иштэй чихэр барьсан намхан нуруутэй хүү хөтлөн ирлээ.
"Танилц Жиминаа энэ аавуудынх нь ангийн хүүхдүүд" гэхэд Жимин гэх хүү 90градус бөхийгөөд
"Сайн байна уу? Пак Жимин гэдэг. Танилцахад таатай байна" хэмээн өөрийгөө танилцууллаа.
"Вуааа гахайн махыг дуурайчихсан байна шдээ" Сокжины гутарсан үгэнд Жимин бүлтгэнэн харснаа нүдээрээ инээгээд
"Баярлалаа" хэмээн дахин бөхийв.
"Хөөё Сокжин хүмүүс хүүхдээ ингэж хүмүүжүүлдэг юм байна шд" Намжүүн гайхсан байртай хэлэхэд Сокжин нууцхан суганаас нь чимхлээ.
Удалгүй бүгд нэгэн саравчинд цуглацгаан салхинд гарах талаар ярьцгаав.
"Заза бүгд юмаа цуглуулаад орой эндээ уулзацгаая. Тэгээд өнөө шөнөдөө явцгаая" Хусогийн үгэнд бүгд толгой дохин ойлгосноо илэрхийллээ.
|дараагийн парт taekook?
ESTÁS LEYENDO
•Teen Family•||Namjin\Completed\
Historia CortaНөхөр бид хоёр арван зургаатай, хүүхэдтэйгээ нийлээд гурвуулаа улсын хүүхдийн халамжийн сангаас мөнгө авдаг. Boy×Boy Omegavers Namjin+other ships