Хаврын сүүлийн шалгалт дуусч хүүхдүүд ч тэр, эцэг эхчүүд ч тэр бүгд завтай цагтай болсон тул Ким хатагтайн төрсөн дүү гэх жүржийн үнэртэй эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ иржээ. Том охин нь Жинжинтэй чяцуу болохоор даруу төлөв байх ч бага нь энд тэндгүй гүйн үймүүлэх аж.
"Эгч нь маргаашнаас сувилалд хэвтэх гээд ахтай чинь цуг" ээжийнхээ үгийг Сокжин чимээгүй сонсон гэдсээ илнэ.
"Тэгсэн хүү ганцаардаад болдоггүй ээ. Харах хүн байхгүй. Намжүүн хүү ажил хийгээл завгүй болчихоод, чи томыгоо манайд хэд хоног үлдээчихээж" гэхэд Ким дүү дуртайяа зөвшөөрөн багыгаа аван гэрийн зүг зам шулуудлаа.
---
Маргааш болж аав ээж хоёр нь ачаа тээшээ аван сувилал руугаа явах бөгөөд Сокжин болон Чэёон нар хамтдаа үлдлээ.
"Ахаа таны хүүхэд чинь хэзээ төрөх юм" шаргал үст ийн асуухад Сокжин утсаа оролдонгоороо
"Болдог бол одоо ч төрүүлмээр байна шүү. " гээд хүндхэн санаа алдав. Тэгснээ
"Өөө эмнэлэг явахаа мартчиж. Чэёонаа хувцаслаарай" хэмээн хамаг хурдаараа босон тааралдсанаа өмсөн үүдэнд очин гутлаа өмсөхөөр зэхэв. Арваад минут ноцолдсон ч болоогүйд бор үст бухимдан нулимс дуслуулах аж. Тогоо шиг том гэдэс, дээрээс нь хөл нь хавагнасны улмаас гутал багтахгүй байх ажээ.
"Ахаа таны орон доор Намжүүн ахын нэлээн том пүүз байна лээ. Би аваад ирэх үү? " шаргал үстийн уриалгахан занд Сокжин инээмсэглээд толгой дохив. Ингээд манай хоёр 5D эхоны газар очин хэвлийн зургаа авхуулчихаад гудамжаар алхах ажээ.
"Чи энэ боожгойг нь хардаа" бор үст муухай инээн эхогоор авхуулсан зурагнуудаас бяцхан боожгойны зургийг заахад Чэёоны хацар улайсан ч даган хөхрөөд
"Жаахан юм байж ямар том юм? " гээд уулга алдах нь тэр. Үнэхээр л бяцхан ханхүүгийнх нь том ажээ.
---
"Миний үрээ өнөөдөр өвдөөд төрчих тэгэх үү? Тэгвэл аав нь эртхэн тураад зэгзийсэн амьтан хичээлдээ ормоор л байнашд" Бор үст гэдсээ илэнгээ ийн хэлэхэд Чэёон урд нь зууш тавиад
"Гэхдээ турахдаа биш, танд өөр шалтгаан байна' гэлээ.
"Үнэндээ бол би Намжүүнийг ямар царай гаргах бол гээд л догдлоод байгаа юм" Сокжин муухай хөхрөн салатаа идэж байснаа гэнэт дахин орилов.
"ТҮРҮҮНЭЭС ХОЙШ ХҮҮХЭД ХӨДӨЛСӨНГҮЙ" түүнийг байшингаар нэг орилоход улаан үст сандран тэд аль болох хурднаараа эмнэлэг орвол зүрхний бичлэг хийнэ хэмээснээс өөр зүйл байсангүй.
Сувилагч Сокжины дөрвөн мөчинд аппаратаа залгаад цээжинл нь мөн залгасныхаа дараа цааш харан юу ч юм хийж эхлэв. Чэёон багын л зүрх муутай хүүхэд байсан тул зүрх нь дэлсэн унаад өгчих нь тэр. Яг энэ үед Намжүүн сандарсаар гүйн орж ирэн улам сандрах аж. Нөхөр, хадам дүү хоёр нь эмнэлгийн орон дээр өөдөөс нь хараад хэвтэж байхад баярлахгүй нь лавтай.
Тэрээр хэдэн тийш гүйн сувилагч нараас яах ийхээ асууж байв. Улаан үст гэнэт муухай инээн
"Яаж аав болох юм бэ? " хэмээн Сокжинаас Намжүүний талаар асуулаа.
"Болно доо болно. Миний мундаг залуу " бор үст ийн хэлээд сандран гүйх Намжүүнийг хайрын харцаар ширтлээ.
"Зүгээр дээ, хүүхэд угаасаа төрөх дөхөөд ирэхээрээ хөдлөх нь багасчихдаг юм" эмчийн үг бүгдийн санааг тайвшруулж гэртээ харихад хүргэлээ.
|бодит явдалаас сэдэвлэн бүтээв гэхгүйюу. 😂😂сүртэй тэ. Войтоо мартаваа. Сэтгэгдэл унши
DU LIEST GERADE
•Teen Family•||Namjin\Completed\
KurzgeschichtenНөхөр бид хоёр арван зургаатай, хүүхэдтэйгээ нийлээд гурвуулаа улсын хүүхдийн халамжийн сангаас мөнгө авдаг. Boy×Boy Omegavers Namjin+other ships