[11]

1.4K 215 18
                                    

Аль хэдийн долоон сар гарсан ч царайлаг залуу маань амаржаагүй байсаар л.  Намжүүн зуны амралтыг тохиолдуулан кофе шопд 'бариста"-гаар ажиллаж байгаа.  Гэвч түүний эв хавгүй зан нь цалингаасаа байнга хасуулахад хүргэнэ. Учир нь тэр өдөрт гурван удаа аяга хагалдаг зуршилтай.  Чэёон сайн дураар Сокжинд хань болох бөгөөд тэд хамтдаа хийж болох бүх л дэггүй зүйлийг хийж байлаа. Нэг удаа бүр Намжүүнаар төрлөө гэж тоглоод зад загнуулсан шүү.

"Одоо юу билээ? " бор үст хорооллынхоо хүүхдүүдтэй дээс тоглон дараагийн хийх зүйлийг асуусан нь энэ.

"Хагас алим" бяцхан охин ингэж хэлснийхээ дараа

"Иоо Сокжин ахаа та ийм том байж дээс тоглож болж байгаа юм уу?  Та нэг ч алдсангүй"хэмээн гомдоллов. 

"Чи зүгээр дуугүй бай за! " Сокжин ийн хэлээд үсэрч байтал өмд нь гуяа даган норох нь тэр. 

"Ахаа т-таны ус" Чэёон сандарсаар ийн орилоход бор үст өмд рүүгээ харснаа

"Yessssssssss" хэмээн дээсээ хаян

"Ах нь усанд орлоо" гээд гэр лүүгээ гүйгээд орчихов.  Чэёон ч эвэртэй туулай,  эвэргүй бух харсан мэт хачин царайлж байгаад байшин руу орон ээжид нь хэллээ.

"Ус нь гарчихаад тэгээд хайччихав? " Ким хатагтай сандран асуухад улаан үст

"Усанд орлоо гээд явчихсан" гээд хачин царайлав. 

"Аишш ямагт цэвэрч хүүхэд шүү! " хатагтай багахан хөхөрснөө

"Юун инээх хөгшнийг дуудаж эмнэлэг явах хэрэгтэй шдээ" гээд утас руугаа гүйлээ.   

---

Төрөхийн түүс болсон Сокжин бөөн баяр болон орон дээр хэвтэх аж.  Гэсэн ч есөн хуруу нээгдэж байж төрнө гэсэн эмчийн үгэнд тэрээр ихэд гутарчээ. 

"Дөнгөж гурван хуруу нь нээгджээ" эмч ийн хэлээд цаана байгаа эцэг эх болон хадмууд дээр нь очоод

"Хүүхдээ зовоомооргүй байвал нугасны мэдээ алдуулалт хийж болно шүү! " гэхэд Сокжины ээж

"Тэр чинь аюултай шүү дээ хүү минь. Зүгээр хийсвэрээр төрүүлж болохгүй юу?"  Гэлээ. 

"Хүндрэлгүй л бол бидэнд тэгэх эрх байхгүй ээ" гэхэд Намжүүн

"Тэгвэл тариа хийлгэе" хэмээн ам нээлээ. 

---

"Таван хуруу нээгдлээ" эмч ийн хэлээд тасралтгүй Сокжиныг ажилах бөгөөд эмнэлэг дээр ирээд хоёр цаг болсон ч хүүхэд төрөөгүй байв. 

"Арав хоногийн илүү тээлттэй.  Ус нь ногоорсон байна.  Натри бэлд.  Төрөнгүүт нь шууд залгана" эмч сувилагчид хандан ийн хэлээд эргэж Сокжин рүү хараад

"Та дээс тоглоогүй бол бүр баларах нь ээ? " гээд хөхрөв.  Бор үст муухан инээмсэглснээ аймшигтай орилон Намжүүний гарнаас хазлаа.  Булчингаа таслуулах шахсан хар үст нулимс цийлэгнүүлэн хайртынхаа нүүр дүүрэн үнсэж тайвшруулах мэт үстйг нь илнэ.

Долоо хуруу нээгдэхэд эмч мэдээ алдуулагч хийгээд гарч явснаа буцаж ирэн гараа ариутгаад

"За одоо чадлынхаа хэрээр дүлээрэй. Доод хэсэг чинь мэдрэгдэхгүй ч дүлэх хэрэгтэй шүү" хэмээв. Эмчийн үгийг сонсоод л Намжүүн ухаан алдаад уначих нь тэр. 

"Өө муу амьсгаа" хожуу үеийн ганихралд өртсөн бор үст ийн амандаа үглээд дүлж эхлэв.  Хамаг биеийнх нь яс салан буцаад нийлэх мөчид хүүхдийн дуу өрөөнд хадаж гадаа хүлээн сууж байсан хоёр гэр бүл баярлан тэврэлдэв. 

"3кг 700гр томоос том хүүтэй боллоо. " эмч хүүхдийн жин рүү харан ийн хэлэхэд Сокжин

"Yesssssss туранхай гэдэс минь" гэснээ тамиргүйтсэн гараа сунган тэврэхийг хүслээ.

"Одоохондоо эцгийн гарт өгч болохгүй ээ.  Толгой нь хавантай төрсөн. Натри болон бусад дуслыг судсаар хийнэ" гээд Сокжины оёдолд анхаарлаа хандуулав.  Бор үстийн доод хэсгээр мэдээ ороогүй тул тэрээр санаа алдан хажуудаа байсан усны савыг Намжүүн рүү шидвэл өнөөх нь цочин сэрэх аж. Тэгээд шилэн хоргонд дусал хийлгүүлэн уйлах бяцхан ханхүүгээ хараад нулимс дуслуулав. 

---

Гурав хоноод эмнэлгээс гарах тул Сокжин орон дээр хэвтэн хүүгээ харна.  Намжүүн хоол цай авчирахаар явсан бөгөөд ээж нь түүнтэй хамт хүүг нь угжих аж.  Бор үст гэнэт

"Ээж та миний хүүхдийг авчих тэгэх үү? " хэмээн уйлагнахад Ким хатагтай гайхаж орхив. 

"Яасан бэ миний хүү? " түүний асуултанд Сокжин

"Миний оёдол өвдөөд бас би унтмаар байна" гэлээ.

"Аан тийм байлгүй дээ иохх" ээж нь уулга алдан хүүг угжин цаана буйдан дээр суулаа.

---

Аавууд болсонд нь баяр хүргэе.  Өсвөр насны гэр бүл минь. 

|зиа төрчихсөн шүү ккк.  Сэтгэгдэл уншия.  Бас таван үзүүртэй бяцхан одоо мартав аа?

•Teen Family•||Namjin\Completed\Où les histoires vivent. Découvrez maintenant