Нүдээ нээн харвал цагаан тааз угтаж авах нь тэр...
"Эмчээ сэрчихлээ..."гэх ахын чанга дууг сонсоод би толгойгоо барьсаар дээш бостол Тэхён ах"Чи Хэвтээчээ..."гэж санаа зовсон харцаар харахад нь би"Өөрөө чимээгүй бай тэгэх үү?"гэж хэлвэл эмч"Цочирдоод Ухаан алдсан бие нь зүгээр эмнэлэгт хэвтэх шаардлага байхгүй."гэхийг нь сонссон ах жаргалтайгаар инээн"Ашгүй дээ одоо шууд гарч болох юм уу?"гэсээр цүнхээ авахад нь эмч толгой дохисоор өрөөнөөс гарахад би орноосоо босон гутлаа өмсөөд"Хэн миний хувцасыг сольсон юм?Би пормтой байсан.Бас Би тийм өндрөөс унасан байж яаж зүгээр суугаад байгаа юм?Энэ миний өмсөж байгаа хослол таных байна!!!"гэж хөмсөгөө зангидсаар ах руу харан хэлвэл тэр"Муу хүн юс чинь чи зүгээр байлгүй яадаг юм!Юун их юм асуудаг юм?"гэсээр жоохон хүүхэд мэт инээхэд Би"Би гэртээ харьж унтмаар байна.Толгой өвдөж байна..."гэж хэлээд өрөөнөөсөө гарахад тэр" хүлээж бай !"гэсээр цүнхийг аван ардаас гарах нь харагдана..
Ахын томдсон хослол надад шуудай мэт харагдаж зарим хүмүүс над руу гайхан харцгаав.
*********
Жимин"Уучлаарай Жинэ...Бие нь сайн байгаа юм байх даа..."
************
Их л мундаг Жонгүг Жимин хоёр ирээгүй л байх.Сайн танихгүй ч яагаад ийм дотно мэт санагдаад байгаа юм бол?...гэж бодон суутал ах"Хөөё Өлсөж байна уу?Хоол хамт идье.Асуух юм их байна?"гэж над руу харан ярихад нь би"Мхн.Наа машинаа аятайхан бариад явчих замаа хар тэгэх үү?"гэж ширүүнээр хэлвэл тэр уруулаа унжуулан толгой дохин замаа харахад нь би утсаа нээн Жиминийг залгахыг хүлээсэн ч тэр над руу залгасангүй.
"Эмэгтэй хүн эхэлж залгалтай нь биш..."гэж дотроо бодон утсаа хаагаад халаасандаа хийтэл ах"Нээрээ ээж аавд энэ тухай яриагүй.Тэд санаа зовно.Чөлөөтэй өнгөрөх 1сар алга болчихвол яах юм?Америкаас шууд ирчиж магадгүй болохоор чи ч бас хэлээд хэрэггүй шүү..."гэж хэлэн над руу харахад нь би"Мэдэж байна!Замаа харчих дахиад эмнэлэгт хүргэгдмээргүй байна!"гэсээр хөмсгөө зангидан түүн рүү хартал Тэр"Үгүй ээ би ёрөн яасан юм?Хүнд уурлаад байх юм?Би чиний ах ойлгож байна уу?Хэзээ ийм зантай байсан юм?Бас Дальчигнаад байшингийн дээвэр дээр гараад Ичихгүй бол чи болохгүй зүйл хийгээд тэр хүүхдүүдэд дээрэлхүүлсэн биз!Миний ярьж байгаа үнэн биз дээ?"гэж чанга дуугаар загнахад нь яагаад ч юм түүнд гомдох сэтгэл төрнө...
Ах"Маяглаад баньд нартай нийлэх шиг болсон!Чи өөрийнхөө буруугаас л болж ийм хэрэгт хүрсэн.Ахынхаа үгийг сонсохоо больжээ..!"гэх тэрний үгс надад хатуу санагдаж хоолой зангирч нүдэнд нулмис цийлэгнэхэд би бардам занд хөтлөгдөн"Та юу ч ойлгодоггүй байж битгий олон юм ярь!тэгэх үү?"гэж ширүүн хэлэхэд Улаан гэрэл асч ах машинаа зогсооход нь би хаалга онгойлгон буухад "Хөөё!"гэх түүнийг үл тоон хаалгийг нь хүчтэй саван гүйхэд Ах миний ардаас ирсэнгүй.
Томдсон тамирын хослолтой урвайсан царайтай би дэлгүүрийн үүдэнд гараа халаасандаа хийн зогсоход хүмүүс гайхсан харцаар над руу харах нь мэдэгдэв..
Сэтгэлээ онгойтлоо уйлмаар байсан ч Одоо тохиромжгүй...
Надад хэн нэгэн хэрэгтэй...
"Насанд хүрсэн хүмүүс Өсвөр насныханг_ойлгодоггүй байх..."