[-22-]Зул сар

112 9 0
                                    


"Чиний бэр эрч..."гэх тэр эмэгтэйн яриаг сонсоод ах руу харвал тэр инээмсэглэсээр Эгчийг мөрөөр нь тэврээд"Сайн танилцаад ав.."гэхийг нь сонсоод би юм дуугаралгүй өрөө лүү гээ орон хаалгаа чангаар хаахдаа яагаад ч юм маш их уурлаж байсан.

Магадгүй би...

Ах нарыгаа үүрд надтай хамт байна гэж бодож байсан байх..
Гэнэт ингэж их өөр охид ах нарыг минь авахаар надад жоохон эвгүй санагдсан учраас ийм зан гаргасан биз...

Гарт байсан жигтэйхэн боосон хайрцгийг задлавал миний дуртай хар шоколад байх нь тэр...

Тэр шоколадыг идэн хана налан суухдаа би энэ жилд болсон бүх зүйлсийг эргэцүүлэн бодож байлаа...

Маш олон үйл явдал уй гашуу,Сэтгэл хөдөлгөм мартагдхааргүй дурсамжуудаа бодоод нүүрэндээ инээисэглэл тодруулж"Зул сараар сэтгэл өөдрөг байх хэрэгтэй.."гэж өөртөө шивнэн хэлээд дээш босон хувцсаа солиод өрөөнөөсөө гарахдаа"Сайн уу?"гэж намуухан хоолойгоор хэлэн тэдэн рүү харвал гал тогооны дунд байрлах дөрвөлжин бор ширээг минь тойроод Тэхён ахын найз бүсгүй,Хусог ах буюу найз бүсгүй,Намжүүн,Сокжин ахын найз бүсгүйчүүд гээд бүгд хосоороо сууж байлаа...

Тэхён ах"Чи наашаа ирж хоол ид."гэж надруу заахад нь би толгой дохисоор Хусог ахын хажууд суун хоолоо идэж байтал Хосууд их л дотно яриа өрнүүлж дор дороо чимээгүйхэн ярихад нь надад их л эвгүй санагдаж толгой гудайлгасаар чимээгүйхэн хоолоо иднэ...

"Хөөё гахах нь юу юугүй амруугаа чихээд байх юм..Ус уу"гэж хэлэн Хусог ах аягатай ус өгөхөд нь би толгой дохин аягатай усыг аваад уутал...

"КИМ ЖИНЭ!"гэж чанга дуугаар хэлэхэд нь би цочин ууж байсан усаа урагш цацав...

Цочсондоо болоод миний өмнө сууж байсан Тэхён ахын найз бүсгүйн нүүр лүү нь ус цацаж орхисондоо би"Уучлаарай..."гэж хэлвэл Миний аман дотор байсан зарим хоолны үлдэгдэл нүүрэн дээр нь байхыг хараад ичсэндээ толгой гудайлган суувал Тэхён ах"Ким Сокжин!Хүүхэд цочиогоод хаях юм.Зүгээр үү?Жинэ"гэхийг нь сонсоод би толгой дохин юм дуугарсангүй..

Хусог ах салфитка аван миний амыг арчихад Сокжин ах"Зүгээр...Гараа угаагаагүй хоол идсэнг нь хараад...За уучлаарай..."гэж хэлэн гараа сунгахад нь би Мин А эгч рүү харвал тэрэнд хэн ч санаа тавьсангүй тэр ч их ууралж байгаа бололтой...

[COMPLETE]Heart Broken |MGLWhere stories live. Discover now