Again, again

403 68 19
                                    

"Угаалгын өрөөний цорго зүгээр байна."

Юн Ги хуучин гэрийнхээ угаалгын өрөөний цорго, тосгуурыг ухаж ухаж эвдрэлтэй зүйл олоогүй тул залхсан байртай гарч ирлээ.

"Хачин юм аа. Өглөөхөн л болохгүй байсан юм..."

Ү Хён дуудаж авчирсан шалтгаан нь хүчгүйдэхэд бантан, дэмий дүр эсгэж, нааш цааш холхино.

"За за, би явлаа."

"Ингээд явчихаж болохгүй л юм сан.."

"Юн Ги..."

Түүнийг гарч явахын даваан дээр Ү Хён араас нь дуудаад,

"О-оройн хоол идчихээд яв." гэлээ.

Юн Ги цааргалан явах гэсэн боловч Ү Хён гараас нь зууран байж гуйх үед энэ эмэгтэйн гуйж дүйсэн дүрийн өмнө үгүй гэх чадал хомсдохоо мэдэж байсан тул тэрээр аргагүй эрхэнд зөвшөөрсөн юм.

Үлдэх болсонд нь урамшсан Ү Хён түүнийг чирэн зочны өрөөндөө ороод,

"За, хань минь.. биш ээ, Юн Ги, түр сууж бай. Би түргэхэн оройн хоол бэлдээдэхье." хэмээн хүч орон өгүүллээ.

Тэрээр хичээнгүйлэн бага сага хачир бэлдэж, сайхан амттай шөл хийхээр шулуудан, хамгийн гол нь сэтгэлээ шингээн энэ оройн зоогийг бэлдэж байлаа. Ширээ дүүрэн хачир, будаа, хоолтой байхад гэрийн уур амьсгал хэчнээн дулаахан болдог гэ. Ингэж хоол бэлдэлгүй, ингэж хамт сууж халуун дулаан оройг өнгөрүүлэлгүй хэчнээн удаа вэ.

Харин Юн Гигийн хувьд энэ тийм ч таатай санагдсангүй. Тэр хуучин гэртээ гадны хүн мэт тухыг үл мэдрэн цомцойн сууна. Тэр ч бас хамгийн сүүлд хэзээ гэрийн хоол идсэнээ санахгүй байв. Салахаасаа өмнө ч тэд ингэж хооллодоггүй байсан билээ. Хэн хэн нь оройтож ирдэг, ажил ихтэй, гэр бүлд цаг нэг их гаргадаггүй төрлийн хүмүүс. Тэртэй олон жилийн өмнө бага залуу байхдаа л хамт хөгжилддөг байж билээ. Одоо бол энэ ердөө өнгөрсөнд түгжигдэн үлдсэн хий хоосон дурсамж.

Оройн хоол бэлэн болж, ширээнд суухад яг найман цаг хорин минут болж байлаа. Ү Хён гаднаа тайван дүртэй, дотроо харин сандарч тэчъядан зурагтаа асаав. Шуудхан телевиз дээрээ сувгаа тааруулж, шуурхай мэдээ юу болж буйг харах гэтэл санаанд оромгүй нь телевизээр нь ямар нэгэн шуурхай мэдээ хүргэж байгаа шинж алга. Оройн найман цагийн мэдээ үргэлжлэн гарна.

"Энэ чинь..."

Тэр өөр бусад сувгууд дээр ч тааруулж үзлээ. Ямар ч түймрийн холбогдолтой мэдээ явсангүй.

Time Renegades(Completed)Where stories live. Discover now