Reminisce about all

433 71 22
                                    

"Чи энд зогсоод л байх юм уу?"

Мин Юн Ги хар өглөөнөөс авхуулаад манай гэрийн үүдэнд намайг хүлээгээд зогсдог сон. Хөөж туулаа ч нэмэргүй, тийм зүйлийг огт тоохооргүй хэгжүүн хүү байж билээ. Барагтай юм дуугардаггүй, зөвхөн намайг хүлээгээд л, дагаад л явж байдаг болохоор үе үехэн түүнийг хэлгүй юм болов уу ч гэж бодох шиг. Заримдаа амнаас нь овоо үг унах нь уу даа гээд хараад зогсохлээр ээрч түгдрээд бүр алга болно. Угтаа гаднаас нь харахад чухам хэгжүүн, додигор, огт ийм гэж бодохооргүй золбоотой хөвгүүн. Гэвч тулаад харьцвал тун бүрэг даруу хүн байлаа.

"Б-би чамд... сайн." гэдэг гуравхан үгийг хэлэх гэж гурван сар гадна минь хүлээсэн юм даг. Тэр манай сургуулийн замын эсрэг талын хөвгүүдийн сургуульд явдаг байсан л даа. Чухам охидын сургуулийнхан дунд хурган од, гоё үс засалт, гоё хувцаслалтаараа нэртэй, бас тухайн үедээ л цаг үеийн гол чиг хандлага болоод байсан гудамжны хип хоп залуусын эгнээнд байсан гэдгээрээ дүүрэгтээ алдартай тийм хүүхэд байсан юм. Тэр хэгжүүн хөвгүүн надад сайн, тэгээд бүр ойртоод дотносоод үзвэл ийм энгийн ичимхий нэгэн гэж бодохоор би өөрийн эрхгүй инээмээр болдог байв.

Юн Ги багын л ээрүү дултираа байсан болохоор үүнийгээ засах гэж үглэдэг болсон гэдэг байв. Би хэзээ ч түүний үглэж байхыг сонсоогүй л дээ. Миний хажууд тэр амандаа аварга бохь хийчихсэн мэт үгээ эвлүүлж яддаг байсан учраас тэр л дээ. Тийм ч болохоор би түүнийг хүүхдүүдийн яриад байдаг хип хоп мангас гэдэгт нь итгээгүй. Энэ гурилын нунтаг шиг цагаан, хүүхэд шиг туранхай жижигхэн залуу тийм догь байна чинээ яаж толгойд буух билээ. Тэрүүхэн тэндээ үнэд ордог байсан болохоороо нэг ч удаа хип хоп тулааныг нь үзэж өнгөрөөгүй юм даг.


Сарнин алга боллоо...


Их сургуульд байхад тэр надад гэрлэх санал тавьдаг юм байна. 2007, 2008 он байна уу даа, тэр хавьцаа. Өргөн өмдөт хип хоп залуу чинь үсээ босгочихсон, хүрэм өмсчихсөн сургууль дээр хүрээд ирдэг юм байна. Тэр үед бид хэдийн үерхээд эхэлчихсэн байсан юм. Гэхдээ гэрлэх суух дээрээ тулаагүй ээ. Дөнгөж 21, 22-той залуусын гэр бүл зохионо гэж юу байх вэ. Дээрээс нь аль аль маань их сургуульд орчихсон, цаашид томхон шат ахихаар төлөвлөчихсөн байсан үе. Юн Гид ч яах вэ, эхнэр авах, хүнтэй суух карьерынх нь хажуугаар болох зүйл. Харин тэр үед би, бид нэг бол гэрийн эзэгтэй, эсвэл мэргэжилтэн болох гэсэн сонголтын нэгийг л сонгох боломжтой байсан. Тиймээс би зөвшөөрөөгүй юм. Миний урд том зорилго байв.

Time Renegades(Completed)Where stories live. Discover now