Wanna go back

452 65 8
                                    

Хамгийн сүүлд санаанд орсон зүйл...

Бүх зүйл урсан алга болоход яг үнэндээ би юу ч хийж амжсангүй. Хаа нэг тийшээ, доошоогоо, дэлхийн тэг гүн рүү унах шиг санагдан, ямар нэг зүйлээс барьж үлдэх гэсэн боловч гарт юу ч баригдаагүй юм. Ухаанаа алдаж байна уу л гэж санасан.

Яг л аварга том элсэн цаг дотор орчихсон мэт, голын таславчаар сорогдон доош уначихсан мэт санагдсан.

Тэрхэн зуур би бүхий л ертөнцийг ор тас мартаад, гагцхүү элсний ширхэг бүрт тарж бутрах адил зүйл мэдрээд, нэг мэдэх нь юу ч үгүй замхран алга боллоо.


Ү Хён зүүдэлж зүүдэлж сэрлээ. Юу гээчийн этгээд зүүд вэ хэмээн бодно. Бүх бие нь элс болоод асгарчих шиг л санагдсан. Гэтэл зүүд байж таараад, орондоо сэрлээ. Ийм зүүд зүүдэлтлээ хямарчээ.

Ингээд дахин нэг хар бараан өдрийг эхлүүлэхээр орноосоо босно. Газар гишгэтэл хөлийн уланд нь хачин ирвэгнүүлэм зүйл мэдрэгдэв. Гайхаад харвал уланд нь цагаан элс шиг зүйл наалдсан байна. "Шороо тоос уу?" хэмээн бодоод уландаа наалдсан зүйлийг гөвөн унагаав. Харин босоод зогссон газар нь багахан цагаан элс бөөгнөрөн үзэгдэнэ. Тоос шорооноос өөр юм бодогдсонгүй. Тэгээд шүршүүрт орж энэ их шороо тоосноос салахаар шийдлээ. Орон дээр нь яг түүний хэвтсэн байрлалыг дагаад цагаан элс бөөгнөрсөн байсныг тэр анзаарсангүй.

Толинд харсны дараа л тэр хүзүүнд нь нэг зүүлт байгааг мэджээ. Ихэд гайхсан тэр бээр зүүлтийг нягтлан үзвээс зүүдэндээ харсан өнөө Жин мөн шиг.

"Юу вэ? Яалт ч үгүй зүүд байсан даа."

Өөр зүйл санахыг хичээсэн ч зүүлт, цаг хугацааны үсрэлт, ухралт гэсэн хэрэгцээгүй зүйлс л орж ирээд байсан тул зүүд байхаас зайлахгүй хэмээн бодоод ус тааруулан сатаарав. Чихэн дотор нь амьтан орчихсон шиг ирвэгнээд болдоггүй. Хажуу тийш далийж байгаад чихэн дэх зүйлсээ унагах гэтэл цагаан өнгөтэй элс тортог пургиж байна. Чихэн дотор нь хүртэл энэ буртаг орчихсон байгааг үзээд Ү Хён мэл гайхаж цэл хөхрөв.

"Элсэн цаг? Байж боломгүй юм."

Ү Хён яаруухан шиг угаалгын өрөөнөөс гарч, гар утсаа харвал "9 дүгээр сарын 3." гэж байв.

"Юу вэ? Өнөөдөр чинь 9 дүгээр сарын 6 байх ёстой доо." хэмээн бодоод зурагтаа асаалаа.

9 дүгээр сарын 3. Нөгөө өдөр. Шуурхай мэдээгээр тэр явдал гарсан өдөр. Юн Гигийн галд осолдсон өдөр.

Time Renegades(Completed)Where stories live. Discover now