Jin

601 73 21
                                    

Шуурхай мэдээ ямар нэгэн шалтгаанаар дундаасаа зогслоо. KUS телевиз тодорхойгүй хугацаагаар техникийн саатал зарлаж, үйл ажиллагаа зогсов.

Ү Хён хамгийн хурднаараа эмнэлэг дээр ирэв. Ян Чоны ослоос бэртэж гэмтсэн улсуудаар түргэн тусламжийн тасаг дүүрчээ. Эхлээд тэр найдлага тавин эдгээр хүмүүс дунд Юн Гиг байж магадгүй хэмээн эрэн сурлаа. Гэвч байсангүй.

"Талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдсон уу?" гэх дуулдахад сочин эргэж харвал мөрдөгчид болтой хоёр хүн хоорондоо ярин зогсож байлаа. Ү Хён очихоосоо ширвэн, үнэн байвал яах вэ гэхээс хамаг зүрх нь үхэж үхэж эцэст нь тэдэн дээр очоод,

"Ян Чоны түймрийн хохирогчид дунд... Мин Юн Ги гэж үнэхээр байсан юм уу?" хэмээн болгоомжлонгуй асуув.

Мөрдөгчид бие бие рүүгээ ёозгүйхэн харж,

"Та гэр бүлийнх нь хүн үү?" хэмээн хариу асуулаа.

"Т-тийм ээ, би Мин Юн Гигийн эхнэр нь байна." гэж аяархан хариулахад мөрдөгчид эгээ эмгэнэл илэрхийлэх янзтай түүний өмнө бөхийж,

"Харамсалтай байна. Нөхөр тань хэргийн үеэр амиа алдсан." гэлээ.

Ү Хёний нүд нулимсаар дүүрч ирсэн боловч гаргаж ч чадахгүй, залгиж ч чадахгүй том цочролд орж,

"Үгүй байлгүй дээ. Тийм байх ёсгүй. Би харах хэрэгтэй байна. Үнэхээр мөн үү, биш үү гэдгийг нь. Өөр хүнтэй андуураад байгаа юм биш үү?" хэмээн гөжнө.

Мөрдөгчид хохирогчийг таниулах нь зүйтэй гэж үзээд эмэгтэйг дагуулан нэгэн тасаг руу орлоо. Өрөөний голд өнчин ганц орон дээр хэн нэгний бие цагаан даавуугаар хучаатай үзэгдэнэ. Ү Хён гутал нь хадаастай мэт урагшилж ядах ба сая нэг дөхөж ирсэн хойноо бүтээлэгт хүрч мөн эс чадав. Мөрдөгчид түүнд туслах санаатай даавууг зугуухан сөхлөө. Тал бие нь хав хар болтлоо шатсан ч нөгөө талыг нь таньж болохоор. Ү Хён цогцосыг харуутаа орь дуу тавин оочлоо. Биш байгаасай гэж тэгтэл их хүссэн байтал үнэн биеэрээ энд хэвтэж байна гэнэ. Эмэгтэй нөхрийнхөө нэрийг дуудан орилж, шалаар нэг таран унана. Гадна байсан бусад хүмүүс энэ гаслантай дууг чихээ чинэртэл, зүрхээ үхтэл сонсож байхад энэ явдал өөрт нь ч тохиолдож болох байж хэмээн бэмбэгнэн суух өвчтөнүүдийн сахиур эхнээсээ чихээ дарах ажээ.

Мөрдөгчид эмэгтэйг тайвшруулахыг хичээн, газраар нэг сөхрөн уйлах түүнийг дэмнэн босгоод аюумшигт өрөөнөөс дагуулан гарлаа. Тэгээд хүлээлгийн танхимын сандал дээр суулгаж, тайвшрахыг нь хүлээн, мөн хажуугаар нь эмгэнэл илэрхийлж, хүндлэл үзүүлэхийг хичээнэ. Уй гашуугаасаа болж ядарч туйлдсан тэр бээр сая уйлахаа болиод,

Time Renegades(Completed)Where stories live. Discover now