✨Би их тэвсэн, харин одоо гүйцээ 😔

2.3K 177 17
                                    

Тэхёны талаас:
Сүхён аль хэдийн яваад 2 долоо хонох гэж байна. Хэцүү гэхээс илүү түүнд гомдож байна. Би түүнийг хайралсан, би түүнд итгэхийг хүссэн. Гэхдээ тэр надад дэндүү хатуу хандсан. Энэ бүх хугацаанд би үнэхээр их тэвчсэн, түүнийг надад үнэнээ хэлэхийг би маш их хүлээсэн.
Миён: Ааваа!
Би: Яасан миний охин!
Миён: Ааваа ээж яагаад ирэхгүй байгаа юм. Хоёулаа маш удаан хүлээлээ шүү дээ, би ээжийг санаад байна ааваа!
Би: Ээж нь ажилтай завгүй байгаа шүү дээ, аав нь ээжид нь чамтай яриарай гээд хэлчихье.
Миён: За, ааваа
Охины минь ингэж зовж, шаналж байгаа нь миний буруу юу эсвэл түүний буруу юу? Би одоо яах хэрэгтэй бол.
Миён: Ааваа би ээжтэй одоо ярья? Гуйж байна 🙏🏻
Би: Нөгөө миний охион..... Зза
Миёний харцыг хараад яагаад ч юм түүнийг өрөвдсөнөөр Сүхён руу ярихаар боллоо. Нэг...Хоёр... Гурав дуудахад эцэст нь тэр утасаа авлаа.
Сүхён: Бай.... Байна уу?
Би: Би байна аа! Тэхён. Миён чамтай ярья гээд байхаар нь л....... Май Миёнаа!
Миён: Байна уу ээжээ? Ээжээ Миён нь байгаад хичээл дээрээ онц авсан. Таньд үзүүлье гэсэн ч та байхгүй байсан болохоор хэлж чадаагүй. Та хэзээ ирэх юм бэ? Би ээжийгээ санаж л байна.
Сүхён: Манай Миён ч сайн охин шүү, хичээл дээрээ онц аваал ❤️ Ээж нь удахгүй очих болохоор миний охин сайн байж байгаараа. Ээж нь хайртай шүү.
Миён: Заа ээжээ би ч ингэсэн хайртай шүү, май ааваа би ээжтэй ярьчихлаа.
Тэхён: *салгах*
Сүхёний талаас:
Би түүнийг надруу залгаж байна гэж бодсон. Түүнийг надаас уучлалт гуйж, буцаад ирээч гэх гэж байна гэж бодсон. Гэхдээ....гэхдээ.... Тэр зүгээр Миёнтой яриулах гэж байж. Би яг юу буруу хийсэн юм бэ? Юу буруу хийсэн гэж ийм шийтгэл хүртсэн гэж?
Гэртээ ирээд хаалгаа онгойлгон ортол Жонгүүг ирээгүй байв. Ганцаараа байсан учраас хамгийн дуртай Дог Бу Ги зардаг газар руу явахаар шийдээд гэрээсээ гаран алхалаа. Ойрд хүүхэд болон гэрлэлт гээд тайван алхаж чадаагүй учир үнэхээр тайван мэдрэмж . Оройны агаар, салхи нүүр рүү үлээх мэдрэмж үнэхээр сайхан. Аз жаргалыг мэдрэн явж байтал хажууд Тэхёнттой адилхан хүн инээж байгаа сонсогдов. Гайхан хажуу тийш хартал Ким Тэхён нэгэн эмэгтэйтэй инээлдэн ярилцаж байлаа. Түүний харц, үйлдэл үнэхээр аз жаргалтай харагдаж байв. Тэр эмэгтэй руу харж байх нь надруу хардаг харцаас үнэхээр өөр бас түүнд хүрж байгаа түүний хүрэлт ялдамхан. Тэр аль хэдийн намайг орхиж өөр эмэгтэйг сонгосон байж. Энэ дэлхийгээс зүгээр алга болмоор санагдаж, өдөржин юу ч бодолгүй уйлмаар санагдаж байсан ч тэвчин өнгөрсөн. Би яагаад зовох хэрэгтэй гэж, яагаад заавал би гэж. Тэр ийм сайхан амьдарч байхад би ч гэсэн тэгж амьдрах хэрэгтэй гэж бодон тэдний хажуугаас холдон хар хурдаараа гэр руугаа явлаа.
Гэрт:
Юм бодох ч тэнхэлгүй гэртээ орж ирэхэд Жонгүүг аль хэдийн ирсэн байлаа.
Жонгүүг: Та зүгээр үү? Өнөөдөр ямар орой ирэв? Шалгаруулт тань юу болсон?
Би:..........
Жонгүүг: Сонбэ??
Би: *зочих* айн! Аан өнөөдөр шалгаруулалт гайгүй байсан нөгөөдөр хариу гарна гэсэн. Тэгээд чи өөр юу асуулаа?
Жонгүүг: Өнөөдөр орой их оройтлоо шүү гээд л.
Би: Аан уг нь их эрт тарсан юм тэгээд гэртээ ирэхэд чи байгаагүй учраас би Дог Бу Ги авах гээд гарчихаад ирсэн юм.
Жонгүүг: Догбуги? Тэгээд Догбуги авсан юм бол хаана байна?
Би: Яанааа! Мартаад ирчихсэн байна, Догбуги авахаа
Жонгүүг: Та яг зүгээрүү ямар нэг юм болсон юм шиг байна даа.
Би: Яг үнэндээ.

❗️GUYS❗️
З: Манайхаа өгүүллэг маань цааш юу болон гэж бодож байна бас чиний хамгийн дуртай дүр чинь хэн бэ?
Нас барчихсан Сүмин? Эсвэл хөөрхөн бяцхан охин Миён? Хариугаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрээ!!!

Миний аав Ким Тэхён 2Where stories live. Discover now