6. Энэ мэдрэмж...(+)

369 9 0
                                    

...Шөнийн гудамж чимээгүй байвч гагцхүү тэр байшинд өдөр болж буй мэт. Дураараа доргино гэдгийг ч нэг сайн хийх юм аа.

Зочны өрөөний ууж орилолдож байсан хүмүүссийн дуу аль хэдийн намжицгаан , яг л тэр хэвэндээ тасарсан харагдана.

Харин гал тогоонд суух, хэн ч харсан сайхан хосууд гэж хэлэхээр Минжи, Минсок хоёр....

Зөөлөн зөөлнөөр, бага багаар үнсэх тусам шунаглах Минсок. Түүний хазалт соролт , зөөлөн уруулд нь согтож мансуурч эв хавгүй өөдөөс нь үнсэх Минжи. Илэрхийлэл болсон энэ хариу үнсэлт удалгүй халуухан үнсэлт болж хувирлаа. Мэдээж тэд уугаагүй байсан бол ийм зүйл болохгүй нь мэдээж.

Минсок Минжи хоёр сууж байсан яг л тэр хэвэндээ гацаж охисон байлаа... удалгүй Минсок түүний бэлхүүсээр нь гараа гүйлгэн тэвэрч өөртөө Минжийг улам бүр өөртөө ойртуулах ба удалгүй Минжи Минсокийн бэлхүүсээр гараа ороон авах нь минсокт мэдрэгдэв. Энэ халуухан цаг үеийг хэн ч зогсоохыг хүсэхгүй.

Гэвч,удалгүй Минсок аажуухнаар 2 гар дээрээ өргөн тэвэрч өрөө рүү нь унтуухаар зэхэв. Хэн хэнийх нь зүрхний цохилт Түг Түг хийн дэлбэрэхнүү гэлтэй л лугшина . Бас энэ агшинд тэр хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрч хөөрөн баясаж , аль болох чимээ гаргахгүйг хичээн өлмий дээрээ гишгэн явсаар дээш өгслөө. Бүдэгхэн сарны гэрэлд бүдэг ягаан туяа татуулсан хацар , эгдүүтэй нь аргагүй талимаарсан нүд , түүний өмссөн футволкны дээр байрлах эгэмны яс гээд бүх л зүйл үнэхээо үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Худлаа гэвэл бурхнаас заяасан төгс бие хаа , хөөрхөн царай түүнд хосолсон байх аж.

Хаалгаа арай ядан онгойлгож орж ирээд маш зөөлнөөр орон дээр тавин харин өөрөө сэмээрхэн түшний хажууд хэвтэн царайг нь ажна. Тэрний өрөө томоос том цонхтой агаад тэр зайгаар өнөөдрийн гарсан тэргэл сар гэгээ татуулан тэр хоёр дээр тусна.

Энэ мөч , энэ агшин цаг хугацаа эгээтэй л зогсчихсрн мэт удаан үргэлжлэх агаад Мижигийн тайвнаар амьсгалах цагны чаг чаг хийх дуунаас өөр зүйл үл сонстоно.

Хангалттай удаан хугацааны дараа Минсокын нойр огт хүрсэнгүй. Зүгээр л түүнийг ширтэн хэвтэнэ.

Энгийн байх гэж хичээсэн ч Минсокийн толгой элдэв янзын бодлоор дарагдсан болохоор тэр юм болов уу?

Есөн жорын болохгүй зүйл бодогдож аяндаа тэрнийг дарчих санаатай өөрийгөө тайьшруулах гэж оролдон дотроо " чи чинь өнөөдөр яачааа вэ? Ганцхан үнсэлт болоод л ийм юм бодогдоод байна гэж үү? Ухаан орж үз" гэж олон олон давтаж хэлсээр эцсийн сонголт болох хүйтэн шүршүүрт орхоор шийдэн ухас хийлээ.

🍭Taste of Dream🍬Where stories live. Discover now