Зохиогчийн талаас
Дэлхийг гийгүүлэгч гялалзах одны бяцхан очис уулын цаанаас цухуйж эхлэхэд их хотын хөл хөдөлгөөн ихсэж машины хөдөлгүүрийн дуу хаа сайгүй хангинаж эхлэв.
Үүнтэй зэрэгцэн алдарт EXO хамтлагын дормд гишүүд эхнээсээ сэрж эхэлцгээлээ.
Бэкхён: Ааягүүү өнөөдөр өөрсдийн ирээдүйн эхнэрээ харна гэхээс хүлээж тэсэхгүй нь ээ.
Шиүмин "Ханн тэгээд ч би тэр хөгшин зөнчид итгэхгүй байна за юу.
Бүр нэр ус хаяг бүгдийг нь хэлсэн гээд бод доо. Тэр лав тэр охидтой хуйвалдсан байх аа. " гээд сэгсийсэн үсээ нэг янзалж авсан болоод аяганд ус хийж уулаа.Төд удалгүй Чанёол сбонжбобын дүрсиктэй чөрийсөн амьтан бууж ирээд:
"Залхуу хүрээд байна аа. Яршиг та нарын эхнэр юм чинь би очиж үлийгээ хийх юм? Ногоорж л байя" гэсээр өрөөрүүгээ буцаж орохын даваан дээр Сухо гарч ирж түүнийг нэг нясалж аваад :
"Бүгд байх хэрэгтэй. Чи ч гэсэн явна.
Хүхххх өнөөдөр нөгөө ирээдүйн эхнэр дээрээ очих юм чинь нэг аятайхан юм олоод углаатах. Шуудай шиг юм барьчаад өмсөнө гэж дайрахгүй шүү. Анхны сэтгэгдэл чухал" Гэсээр буйдан дээр тэрийгээд хэвтчихсэн Чанёолыг чихдэн өрөөрүү нь өшиглөв.Чэн өрөөсөн оймсоо угалж байснаа гэнэт гонгинож эхэллээ.
"Эээээ гэхдээ энэ амьдрал арай шударга бус юм аа.
Би ч гэсэн авгай хүүхэдтэй болмоор л байна ш д.
Хөөрхөн чарладаг хэдэн төмстэй бас царайлаг эмэгтэй төмстэй болъё л доо. Жижигхэн Чэнүүдийг тойруулж суулгаад дуулж өгмөөр л байна ш дээ"Кай түүний үгийг сонсон нүдээ нэг эргүүлээд:
"Аа худлаа. Тэр зөнч ч гэлүү хэн гэлээ тэр юм чинь худлаа бурж байгаа юм.
Шууд тэгээд л эхнэрийг нь олоод өгдөг бол синглэчүүд байх уу? Бод бод"Лэе түүний мөрөөр тэврэн
"Тийш д. Аягүй бол байсан ч үнэн хөсрийн царайтай хөгшин авгай нар л байгаа биз. Ямар ч байсан очоод л харъя"гэв.Баахан л орилолдоон зодолдоон болсны эцэст нөгөө 9 сайхан залуу машинд сууцгаан хөдөллөө.
Flashback
Амралтын өдөр болоод ч тэр үү эргэн ирэлт хийгээд их ажлын ард гарсан EXO хамтлагийнхан саяхан амралтаа авсан юм.
Дунд чөмгөө ташиж дураараа наргина гэдэг билүү дормдоо бут авж байлаа.
Хэдий өчнөөн олон зүйл хийсэн ч дахин хийх зүйл байгаагүй болхоор юу хийхээ мэдэхгүй байж байсан чинь идээд хаясан бананы хальсан дээр савж унасан Кай хэсэг гонгиносон ч малийсаар эргээд босоод ирлээ.
YOU ARE READING
🍭Taste of Dream🍬
RomantizmАнхаар! (+18) хэсэг бага зэрэг гарна. Хэзээ ч биелэнэ гэж бодож байгаагүй , тийм чихэрлэг хүсэл нэг л өдөр өөрөө намайг олоод ирнэ гэж санасангүй. Түүнээс буцна гэх сонголт байхгүй. Анх хараад л үнэрт нь согтож эхэлсэн. Өөрийн эрхгүй түүнийг амтлах...