Хайр

276 55 1
                                    

Энд тэндгүй утаа манарч үе, үе цог гялбана. Хар улаанаар хослосон урт цувтангууд нарийн гудамж бүхий жижиг цэцэрлэгийг бүсэлсэн ч чөтгөрийн хүчтэй хоёр хүүг дийлж үл барна. Шидийн хүчтэн энгийн хүнийг бодвол амь бөхтэй, жирийн бууны суманд хүнд шархдахгүй учир галын дөл шиг өнгө бүхий үрлэн сум ашиглан амийг нь тасалдаг юм. Тэр сум маш халуун бөгөөд хортой тул нэг л оногдчихвол хэчнээн чөтгөр байгаад амиа хамгаалж чадахгүй аж.

" Жонгүг битгий зогсоорой! Хурдан булааж ав! " Тэхён орилох ба суманд оногдохгүйн тулд зогсоо зайгүй сүлжин гүйх хар үстэд санаа нь зовно. Учир нь Жонгүгийн таталцлын хүч урт цувтангуудаас зэвсгийг нь булааж чадахгүй байхаас гадна түүнд тэдний эсрэг ашиглах ямар ч хүч байхгүй аж. Хурдан, хүч мэдэрдэг, таталцдаг, нэвт хардаг боловч энэ нь өөрийн биеэ хамгаалахад хангалтгүй. Энэ үед л тэр Тэхёны хүч ямар ашигтай мөн аймшигтай болохыг ойлгосон юм. Тэднийг тойрсон утаа эгэл хүмүүст харагддаггүй болохоор энэ утааны ачаар тэд ч мөн харагдахгүй. Бас энгийн хүн тэвчиж үл барам үмхий үнэртэй тул хүмүүс тэдний байгаа газарт ирэх боломжгүй. Урт цувтангууд бүгд нүдний шилтэй байх нь манан дунд дайснаа олж харахад зориулагдсан байв. Харин Тэхёны тухайд манан дундаас дайснаа харахгүй тул хамаагүй дур мэдэн хөдлөх боломж байхгүй. Иймд тэрээр Жонгүгийг нэвт харах чадвараа ашиглан бүгдийх нь шилийг булаах хэрэгтэйг хэлэн өөрт нь нэг шилийг нь өгөхийг сануулав.

"Би бүслэлтээс гарлаа. Чи чадна биз дээ?" Жонгүг сумнаас өөрийгөө хамгаалахын тулд аадар бороо оруулан өөрөө яг голд нь зогсон нуугдах Тэхёнд хандвал тэрээр толгой дохин мишээнэ. Учир нь Тэхён өнгөрсөн зургаан жилийн турш бэлдсэн хүчээ туршихдаа жаргалтай байсан юм.
Жонгүг асар хурдан тул урт цувтангуудыг ухаарч амжаагүй байхад нь л хүчтэй зөрөн бүслэлтээс гарчихав. Харин Тэхён ширүүн борооноос болж байгаа зөв онилж чадахгүй зовон дээрээс нь шилээ булаалгачихсан хөөрхий урт цувтан нар руу ёжтой инээсээр гараа дохих төдийд бороог зогсоон дахин дохивол шуурга исгэрэн тэднийг газраас хөөргөж орхив. Электрон зэвсгээс өөр зүйлгүй тэд айж балмагдан яахаа мэдэхгүй будилах зуур тэдний ахлах бололтой нэг нь Тэхёнаас яриа өдөв.

" Тэгэхээр чи их хүчтэй юм. Байгалийн хүчийг эрлийж шидтэн эзэмшдэг. Тэгэхээр чиний эцэг эх чөтгөр болон сахиусан тэнгэр гэсэн үг. Чамайг үүнийг мэддэг гэж бодохгүй байна." гэх улаан бүрх малгайтын үгс Тэхёныг багахан цочроогоод амжсан юм. Тэр бүтэн зургаан жил өөрийн хэн болохыг бодон шаналж ирсэн шүү дээ. Гэтэл үлгэр домогт л гардаг эгэл бус нэгэн гэнэ. Гэвч энэ угаасаа л түүнийг хүчтэй болоход л ил болсон зүйл л дээ. Гэхдээ тэр хэзээ ч өөрийгөө сахиусан тэнгэр, чөтгөр хоёрын цустай гэж бодож байгаагүй.

LOST STARWhere stories live. Discover now