Айдас

377 64 29
                                    

" Э-энэ яг юу юм бэ? " гэж гараас нь гэрэл гарахыг харсан хүү цочирдон асууна. Тэрээр хүнд шархадсан ээжийгээ аврахын тулд цус олгойдон гарах хэвлий хэсэгт нь гараа хүргэн сэтгэлийнхээ гүнээс зүгээр болгохыг гуйж байсан ч гэнэтхэн л түүний гарнаас цэнхэр дөл бүхий гэрэл асаад шархтай тэр хэсгийг юу ч үгүй болтол нь эдгээж орхисон юм. Ээж нь ухаангүй байх ба хүү өөрөө өөрөөсөө яаж ингэсэн, яагаад ийм зүйл болчихсоныг асууна. Тэр айж байлаа. Гарнаас нь халуунаар төөнөх энэ цэнхэр гэрэл яг юунаас үүдэн гарч ирнэ вэ?

Ээжтэйгээ хөтлөлцөн харанхуй газраар явж байхдаа ухаангүй болтлоо уусан согтуу нэгэнтэй таарсан юм. Тэр этгээд тэдэн рүү дайрч дээрэмдхийг оролдож байгаад айлгах төдий зорилгоор хутга гаргаж ирсэн ч санаандгүй байдлаар эмэгтэйг гэмтээж орхижээ. Арав орчим насны хүү нь чанга орилон ээжийгээ түшиж цус олгойдон асгарах хэсгийг нь бяцхан гараараа дарах үед түүний гарнаас ер бусын гэрэл ассан нь энэ юм.

Тэр өдрөөс хойш хүү дахин гэрэл гаргаж чадсангүй. Гэсэн ч өөрийгөө эгэл биш гэдгээ мэдэрч байв. Хэн нэгний нүд рүү эгцлэн ширтхээрээ тэр хүний тухай бүхнийг уншиж чаддаг учраас эхэндээ өөрийгөө зөн билэгтэн юм болов уу гэж бодов. Гэвч тийм байлаа гэхэд зөн билэгтэн хүн шившлэг, зан үйл ашигланав гэхээс гараасаа гэрэл цацруулах нь юу л бол. Хүү хэвийн амьдарлаараа аз жаргалтай амьдархыг хүсэж байсан болохоор хэт гүн ухаж стрессдэхийг хүссэнгүй, энэ бүгдийг ирээдүйд даатган тоолгүй орхихоор шийджээ.

Жонгүг, Тэхён нар үй зайгүй сайн найзууд болж Тэхён Жонгүгийнд амьдардаг болсон байлаа. Тэд өөрсдийгөө юу болохыг олон жилийн турш янз бүрээр хайж үзсэн ч юу ч олж чадаагүй учир зүгээр л хүчээ зөв удирдаж бас нэмэгдүүлэхийг хичээдэг болсон аж.

" Күүк хичээл ороход таван минут л үлдсэн байна. Явцгаая!" Тэхён цүнхээ үүрэн хэлвэл Жонгүг толгой дохин саяхнаас шар үстэй болсон Тэхёныг үүрэн гүйв. Жонгүг яг флаш шиг л хурдан гүйдэг учир тэд хонхтой зэрэгцэн ангидаа орж ирлээ.

Улирлын шалгалтууд эхлэсэн ч тэдэнд санаа зовох зүйл байсангүй. Жонгүгийн хүч аливааг нэвтлэн хардаг учир цүнхэнд байх номоо нэвт харж эсвэл ангийнхаа онц сурлагатаны дэвтрийг төвөггүй харан хуулаад Тэхёнд өгөх аж.

" Чиний хүчийг яг юу гэж нэрлэдэг юм бол? " Тэд сургуулийнхаа цайны газарт байх ба Тэхён Жонгүгаас ийн асуувал өнөөх нь мөрөө хавчихаас өөр хариулт хэлсэнгүй.

LOST STARWhere stories live. Discover now