Илчлэлт

259 49 1
                                    

"Жонгүг чи яачихаад байгаа юм бэ?!" бүтэн сарын турш архи ууж, хэрэг төвөгт орооцолдох болсон хар үстийг Жимин өнөөдөр цагдаагын газраас ирж авлаа.
" Ирэх хэрэггүй байсан юм. Чамайг харах нүүр алга." Жонгүг толгой гудайлгасаар зөрөн өнгөрхөд шаргал үстийн жижигхэн хоёр гар түүний цамцнаас зууран зогсоов.
" Над руу хар " Жимин захиргаадан хэлэхэд Жонгүг зөрүүдлэх мэт толгойгоо гэлжийлгэн өөр зүгт харна.
" Гуйя Гүүгий, над руу хараач " Жимины зөөлөн аргадах дуу мяралзах усны долгион шиг аядуухан байсанд хар үст аажмаар түүн рүү харлаа. Удаан тогтож хараагүй түүний дүр төрх их өөрчлөгдсөн байв. Нүүрэн дээрх сэвхнүүд нь тодорч нүдний уут нь илт хөхөрчээ. Бас үргэлж үнсээд авмаар харагддаг булцгар хацар нь юу ч үгүй алга болчихсон байв. Жимин маш их турж бас ядарсан харагдана.
" Жимин " Жонгүгийн хоолойн өнгө гайхсан бас санаа зовсон аястай байх ба зодоон хийснээс болж үенүүд нь шалбарч бас цус тогтсон гараа өргөн хацарт нь хүргэв.
"Чи их өөрчлөгдсөн байна Гүүг. Чамд юу тохиолдсон юм?" Жимин өөр рүү нь санаа зовнил дүүрэн нүдээр ширтэх хар үстийн зүг ийн дуугарахдаа хацарт нь хүрсэн гар ямар их хуурайшиж хатуурсан байгааг бодон өөрийн бяцхан гарыг түүнийх дээр давхарлуулан тавьлаа.
" Харин чи яачихсан юм. Яагаад ингэтлээ турчихав аа? Тэхён чамд анхаарал тавиагүй хэрэг үү?" Жонгүг энэ удаа бага зэрэг ширүүн дуугарах ба шаргал үстийг ингэтлээ турах хүртэл нь юугаа анзаарч явсан байна аа хэмээн Тэхёныг дотроо буруутгаж байв.

Жимин: Би зүгээрэй. Зөвхөн чамд л санаа минь зовж байна. Яагаад Тэхён бид хоёрыг тоохгүй байгаа юм бэ Гүүг? Яагаад бидэнтэй цуг хооллохгүй, хамт тоглохгүй, бэлтгэл хийхгүй бас дуугарах ч үгүй байгаа юм? Бид ямар нэг буруу зүйл хийсэн юм уу?
Жонгүг: Үгүй дээ. Би зүгээр л ... одоо харьцгаая даа. Очиж чамайг хооллоё.

Жонгүг юу гэхээ мэдэхгүй байсан тул Жимины гарыг хөтлөн алхлаа. Хэдийгээр Жимин хариулт авч чадаагүй боловч ингээд гараас нь хөтлөөд алхаж байгаа Жонгүг түүнд хангалттай тайвшралыг өгч байсан юм.





" ААААА " Хаа нэгтэйгээс чанга цуурайтах дуу хоолойг урт цувтангууд олж сонсов. Тэднийг өөрөөр шидийн хүчний ангууч нар ч гэж нэрлэдэг. Тэд гарсан дуу чимээг даган замаа баримжаалан хөдлөхөд дуу гарсан тэр зүгт шар үстэй залуу тарчлан хэвтэж байлаа. Тэхёны шарх баруун гарных нь булчингаас тохойны яс хүртэл нь үргэлжилсэн байх ба тэсэхийн аргагүй өвдсөнд тэрээр чадлынхаа хэрээр орилов. Хүч нь нэмэгдэхийн хэрээр шархных нь сорви илүү хүчтэй өвдөх боловч тэрээр бэлтгэл хийхгүй л бол дахин ангууч нар ирвэл өөрийгөө болон Жонгүг, Жимин нарыг хамгаалж чадахгүйгээ мэдэж байв. Түүний бэлтгэлийн талбай гэж нэрлэсэн ууланд бүрэн зэвсэглэсэн ангууч нар ойртож, харин шар үст үүнийг анзаарах ч сөхөөгүй өвчиндөө шанална.

LOST STARWhere stories live. Discover now