Араатан

208 31 6
                                    

" Бидний түүхэнд буцааж боломгүй нэгэн алдаа байгаа. "

Нас тогтсон эр сахлаа эмрэн суух бол түүний хажууд Хусог хөмсөг зангидан сууна. Учир нь шидийн хүчийг сэргээх гэж үйлдсэн өвөг дээдсийнх нь үйлүүд ямар их гай авчирч байгааг тэр мэднэ.

" Эрэгтэй чөтгөр эмэгтэй сахиусан тэнгэртэй хуримлаж, эмэгтэй чөтгөр эрэгтэй сахиусан тэнгэртэй хуримлаж үр удмаа үлдээж байх тэр үед зөвхөн тийм замаар шидийн хүчийг буцааж авна гэдэгт тэнгэр газрын аль нь ч итгэлгүй байсан юм. Учир нь бидэнд цэвэр цустан гэж үгүй болж байсан. Чөтгөр, сахиусан тэнгэрийн холилдсон цустай шидтэнгүүдийг өвөг дээдсүүд маань дурамжхан хүлээж авч байлаа. Ингээд дахин арга сүвэгчилж эхлэхдээ байж боломгүй нэгэн аргийг олсон нь эцэг нь чөтгөр хүүхдийг арван зургаан нас хүрэхэд нь эмэгтэй чөтгөртэй ургалуулах байсан юм. "

Санаа алдан хэлсэн өвгөний үгэнд Хусог цочирдож орхив. Түүний ухаанд энэ байж боломгүйгээр барахгүй төсөөлж чадамгүй зүйл аж.

" Үнэн гэж үү? Эцэг нь чөтгөр, эх нь сахиусан тэнгэр хүүхдийг цэвэр чөтгөрийн цустай эмэгтэйтээ гэрлүүлнэ гэдэг чинь ... Насны зөрүү нь дор хаяж 100 байгаа шүү дээ. 16 настай холимог цустан 116 настай цэвэр цустантай гэрлэх хэрэг үү?.

Хусог гайхахын дээдээр гайхаж байв. Тэд хэдэн мянганы турш олон арга хайсны үр дүнд чөтгөр, сахиусан тэнгэр хоёрыг нэгтгэе гэсэн атлаа тийм залуу чөтгөрийг тийм хөгшин чөтгөртэй нөхцөөнө гэдэг аймшигтай санагдана.

" Тиймээ, үнэхээр том тэнэглэл байсан. Цэл залуун дээр хүч бяр нь амтагдсан өсвөрийн чөтгөрийг үхэх дөхсөн хүчгүй чөтгөртэй дэр нэгтгэх нь тэр өндөр настай чөтгөрийг жам бусаар үхүүлж байгаатай ялгаагүй. Гэсэн ч цэвэр цусаа олж авахын тулд өөр арга байгаагүй юм. Сахиусан тэнгэрүүдээс нууцаар хийн олон удаа бүтэлгүйтсэн. Бас эмэгтэй чөтгөрүүд хамгийн ихдээ 300 насладаг тул цэвэр цустан үнэхээр ховордож байлаа. Ингээд хамгийн сүүлчийн цэвэр цустай чөтгөр дээр туршилт хийхэд тэр нь аз болж бүтсэн. Гэвч тэр цэвэр чөтгөр ямар ч хүчгүй төрсөн. Урам хугарч итгэл алдарсан тэд дахин туршилт явуулаагүй. Харин тэр хүчгүй төрсөн чөтгөрийг сахиусан тэнгэртэй гэрлүүлтэл хамгийн том алдааг бий болгож орхисон юм. Эрэгтэй чөтгөр эмэгтэй сахиусан тэнгэртэй гэрлэхэд дундаас нь гарсан шидтэн цэвэр чөтгөр, цэвэр сахиусан тэнгэрээс хэд дахин хүчтэй төрж байсан. Гэтэл цэвэр чөтгөр, цэвэр сахиусан тэнгэрээс төрсөн тэр эрэгтэй холимог цустанг цэвэр чөтгөртэй гэрлүүлэхэд хүчгүй төрсөн. ДНХ нь эцгээ дагнадаг учраас чөтгөрийн тал нь давамгайлсан шидтэнг цэвэр чөтгөртэй нөхцөөхөд шидгүй мөртлөө цэвэр чөтгөр төрсөн атлаа тэр хүчгүй цэвэр цустанг холимог цустантай нөхцөөтөл жинхэнэ араатан төрсөн юм. Дийлдэшгүй араатан. "

LOST STARWhere stories live. Discover now