Домог

891 73 26
                                    

Мянган зууны тэртээд, олон жилийн алсад дэлхий үүсэхээс өмнө хоёр ертөнц оршдог байлаа.

Цэвэр ариун бүхэн цэцэгс шиг дэлгэрч, цас зөөлхөнөөр бударч бороо аядуухан шивэрдэг энэ ертөнц бол сахиусан тэнгэрүүдийн орон ажээ.

Түнэр харанхуйд галын дөл дүрэлзэж бараан бүхнээр зонхилсон өөр нэг ертөнц бол чөтгөрүүдийн орон юм.

Энэ хоёр ертөнцөд өөр өөрсдийн эзэмшил бүхий дөрвөн гараг байдаг байлаа. Сансар огторгуйн дунд найман гараг эгнэн орших боловч хаанаас ирсэн хараал нь мэдэгдэхгүй ч амьдрал орших аргагүй болтлоо сүйрчээ. Иймд сахиусан тэнгэр болон чөтгөрүүд хүчээ нэгтгэн дахин нэг гаргийг бүтээсэн нь одоогийн бидний амьдарч буй Дэлхий юм.

Дэлхийг бүтээхийн тулд асар их хүч чадал болоод золиосыг гаргав.

Түнэр харанхуйн иргэд буюу чөтгөрүүд оршихын тулд дэлхийд шөнө ирэх ёстой байв.

Гэрэл гэгээгээр дүүрэн сахиусан тэнгэрийн оронд үргэлж нар манддаг учир дэлхийд өглөө айлчлах ёстой болов.

Ингээд тэд дэлхийд өдөр шөнийг авчирчээ.

Цас орсон ч өвөл ирдэггүй, бороо шивэрсэн ч зунаараа байдаггүй сахиусан тэнгэрүүдийн оронд халуун хүйтэн эн тэнцүү оршдог байхад тамын галаас болж үргэлж халуун байдаг чөтгөрүүдэд зун цаг хэрэгтэй байв. Ингээд тэд тэнцвэртэй байлгахын тулд нэг хэсгийг халуунаар нь, нөгөө хэсгийг хүйтнээр, үлдсэн газрыг нь дөрвөн улирал ээлжилж байхаар бүтээв.

Сахиусан тэнгэрүүд зөвхөн жимс, ургамлаар хооллодог байхад чөтгөрүүд махаар хооллодог байлаа. Тэд ой болон ан амьтдыг бүтээх болов.

Салхи, аянга, шуурга бүгд байгальд хэрэгтэй учир тэд хамтран бүх зүйлсийг бий болгожээ. Эцэст нь тэд амьдрах газартай болсон ч шидийн хүчээ алдсан байв.

Хэдэн арван жилийн турш сахиусан тэнгэр болоод чөтгөрүүд хүчээ сэргээхийн тулд бүхнийг хийсэн авч ямар ч нэмэр болсонгүй. Тэгээд тэд байж боломгүй боловч өөр гарцгүй тул хоорондоо гэр бүл болж шидийн хүчтэй хүүхдүүдийг төрүүлэх байлаа. Ингээд хоёр замаар туршихаар болжээ.
Эхний зам нь эрэгтэй чөтгөр, эмэгтэй сахиусан тэнгэр гэр бүл болно.
Удаах зам нь эрэгтэй сахиусан тэнгэр, эмэгтэй чөтгөр гэрлэх болжээ.

Тэд хүссэндээ хүрэв. Хэдий хүчээ алдсан чөтгөр, сахиусан тэнгэр боловч тэдний үр удам шидийн хүчтэй төрж байв. Гэвч байгалиас гажсан энэ арга нь золиос ч мөн шаарджээ. Тэд хүссэнээ авсан ч дахин өөр нэг хүйсийг бий болгов.

LOST STARWhere stories live. Discover now