3

431 64 8
                                    

Ингээд там эхлэж байгаа нь тэр дээ. Хичээл тийм хэцүү биш ч багш нарын ааш зан гэж тамын чөтгөр.

Сургууль дээр Маркын машинаар ирэхэд надаас Жэну: Хөөе яасан болоод өвчтэй хүн шиг байнга хацраа бариад байгаа юм? Гэхэд нь би түүнийг бодон өөрийн мэдэлгүй хацраа илчихсэнээ анзаарлаа.

Би түүнд тайлбарлах гэсэн ч тэр ойлгохгүй гэж бодон толгой сэгсэрчхээд урд нь гаран сургуулийн хаалгаар орлоо.

Уран зохиол орж байхад миний ухаан санаа хаашаа ч юм тэнээд алга болчихсон сууж байв.

------------------
Би түүнийг түшин гэрт нь хүргэж өгөхөд тэр бараг л эрүүл мэт болсон байх бөгөөд над руу их л ичингүйрэн хараад: Юу намайг гэрт минь авчирсанд баярлалаа. Бас цамцны чинь хувьд уучлаарай. Гэж хэлчхээд хацар дээр минь зөөлөн үнсээд илүү дутуу үггүй гэр лүү гээ орчихсон.
Харин би хэдийн хаагдсан хаалга руу харан өөрийн эрхгүй инээмсэглэж байснаа бодлоо.

Ширээн дээр минь базсан цаас нисэн ирэх хүртэл би Жэинийг гэх бодол доо мансуурчихсан сууж байв.

Ийш тийш харвал Хэчан амаараа наадхаа унш гэлээ.

Чи өнөөдөр орой болох үдэшлэгт явах уу? Бүгд явна гэж байна лээ.

Гэсэн байх нь тэр.
Би хариу хэлэх гэтэл хонх дуугаран завсарлаж бид бүгд гарлаа.
Цайны цаг болсон учир бид цайны газар хоол идсэн болон суух бол би түүнийг л нүдээрээ хайна.

Тэрхэн хугацаанд би өөрийгөө гайхаж орхилоо. Ямар охин болоод ингэж их хайгаад бас бодоод байдаг билээ?
Цамц руу минь бөөлжсөн болохоор тэр үү?

Тэр буланд ганцаараа ширээнд суун утсаараа оролдож байлаа. Үзмэн ягаан туузаар ороосон шаргал үс, маш богино усан ягаан дэрвэгэр банзал, цагаан өнгийн бариу топ.

Гэнэт хажуунаас: Түрүүнээс хойш ширтээд байгаа гоо үзэсгэлэн чинь хэн юм дээ?
Би цочсон доо цээжээ даран: На Жэмин! Хүн цочоочих юм. Хэн рүү харсан гэж?
Жэмин мөрөө хавчин: Мэдэхгүй ээ чамайг түрүүнээс хойш тийшээ ширтээд байхаар нь л хүн хараад байгаа юм байх гээд л. Тэр яахав чи өнөөдөр хамт явна биз дээ?
Би нэг хөмсгөө өргөн: Би явахаар юм шиг байна уу?
Жэмин гараас атган: Хэчан гуйхаар яваад би гуйхаар явдаггүй юм уу? Гэхэд нь би хариулахаас дургүй хүрэн толгойгоо сэгсэрчхээд босоод хаалгаар гарахаар зэхэв.

Гэхдээ миний тийш зүглэхгүй гэсэн бодол Жэинийг нэгэн охинтой тэрхүү үдэшлэгийн талаар ярилцаж байхыг сонсох хүртэл баттай байсан юм шүү.

-Enigmatic- |Complete|Where stories live. Discover now