: Одоо бидний мэдэх ёстой хүн Марк л үлдэх шив дээ. Гэхдээ би үүнийг ярьж байх зуур... Заза юу ч биш дээ. Цааш нь ярьцгаая.
Одоо л нэг дасал болсон гэр минь угтах шив. Би босож цайгаа бэлдэж дуусаж байхад ээж сэрсэн бололтой юм түчигнүүлсээр бууж ирлээ.
Би ээжийн хацар дээр нь үнсчихээд: За гарлаа. Та одоо ажилтай биз дээ. Баяртай. Гээд түүнийг хариу хэлж амжихаас нь өмнө гэрээс гарав.
Үнэндээ надад түүний ажилтай байх үгүй нь хамаа алга. Зүгээр л санаа тавьж байгаа мэт жүжиглэсэн юм.
Би гараад сургууль руу алхаж байхад араас Чэнлэгийн чанга хоолойгоор "Рэнжүн ахаа" гэх сонстов.
Би Чэнлэгийн толгойг илэн: За сайхан амарсан уу? Гэхэд тэр толгой дохин: Мм сайхан амарсан. Та нөгөө ах бишээ эгч... Хэн гэж дуудах ёстой юм бол доо гэсээр толгойгоо илээд над руу харан инээлээ.
Би урагшаа харан алхсаар: Жэин гэж дуудахад болноо. Гэсээр санаа алдахад тэр: Та тэгээд яагаад түүнтэй яваагүй юм? Гэхдээ Жэин эгч үнэхээр хөөрхөн юм байна лээ. Хэрэв ээ түүнийг тийм гэж мэдээгүй бол бараг сай...
Би түүний толгойг тогшин: Би зогсоо зайгүй чалчигчдад дургүй шүү Лэлэ. Хэмээвэл Чэнлэ гайхсан бололтой: Та намайг сая хэн гэсэн бэ?
Би балмагдан: Чэнлэ л гэсэн шд. Гэхэд түүний нүд гэрэлтэн: Үгүй ээ нэг хөөрхөн нэрээр дуудсан даа. Гэсээр намайг дахиад хэл хэмээн шалаад эхлэх нь тэр.
Сургууль дөхөөд ирэхэд би түүний амыг нь даран: Чи ямар их чалчдаг юм бэ Лэлэ. Гэж хэлчхээд урд нь гараад гүйлээ.Би Жэиний үсийг илэн: Чи зугтах юмсан гэж бодож байсан уу? Гэхэд Тэр над руу харан инээмсэглээд хамар дээр минь товшин: Үгүй ээ. Би үнэндээ зугтах биш зүгээр л алга болохыг хүсдэг байлаа.
Би: Одоо тэгвэл яахыг хүсэж байгаа юм?
Жэин жуумалзан: Харин яахыг хүсэж байгаа юм бол? Түүнийг ийн хэлэхтэй зэрэгцэн хонх дуугарч тэр гараад явчихлаа.Үргэлж л зугтаж байх юм. Зарим даа түүнтэй харьцахад яг л хөшиг татчихсан юм шиг мэдрэгдэж байдгийг үгүйсгэхгүй ч. Үнэндээ надад тэр байдал нь таалагддаг байх.
Хэчан надаас зууран: Үдэшлэгт явахгүй юм уу тэгээд?
Би түүнийг түлхэн: Би тэрэнд чинь дахиад явахгүй гэж мэд.
Марк: Чи явчихаж болохгүй юм уу?
Би мөрөө хавчин: Ингээд аятайхан гуйвал бас болно шд. Гэхэд Хэчан нүдээ онийлгон: Ямар зэвүүн амьтан бэ. Гэчихээд амьсгаа аван: За тэгвэл одоо гэр лүүгээ явцгаая. Гэхэд нь би: Би шууд тэр газар луу чинь явнаа. Та нар эхлээд явж бай. Гэж хэлчхээд сургуулиас гарахад Хэчаны намайг явсан уурлаж буй нь тод сонсогдлоо.
YOU ARE READING
-Enigmatic- |Complete|
FanfictionТэр над руу эгцлэн ширтээд улаахан урууланд нь бага зэрэг жуумалзалт тодрон "Чи тэгээд намайг эмэгтэй гэдэгт итгэлтэй байна уу?" гэж асуулаа. Би уусан зүйл дээ манараад байна уу? Эсвэл Тэр өөрийгөө эмэгтэй биш гэх гээд байна уу? -Miso_Lee-