Өглөө сэрэхэд Жэин өглөөний цай бэлдчихсэн хүлээж байлаа.
Жэин өөдөөс харан суугаад: Юу уучлаарай. Гээд доош харлаа.
Би нэг хөмсгөө өргөн: Юунд аав чинь чамайг зоддог гэдгээ үнэнээр нь хэлээгүй дээ юу?
Жэин сул дуугаар: Тэр зоддоггүй юм.
Би сонссон ч сонсоогүй царайлан: Юу?! Гэхэд тэр чангаар: Тэр зоддоггүй. Зүгээр л намайг хүлээн зөвшөөрдөггүй юм. Гэчихээд : за за явцгаая. Хэмээлээ.Түүний гараас нь хөтлөөд сургууль дээр ирэх хүртэл бид юу ч ярьсангүй. Тэр над руу инээмсэглээд: баярлалаа. Гэчихээд хичээл орох анги руугаа явчхав.
Хоолны цагийн өмнө нийгмийн хичээлд суучхаад жэминтэй гарч ирэхэд Марк нөгөө хэд аль хэдийн сууж байлаа.
Бид яг юм идэх гэж байтал Чэнлэ бидэн дээр хүрч ирэн: Юу би энд сууж болох уу? Гэлээ.
Жэну сонин харан: Уучлаарай хэн билээ?
Би Чэнлэг татан суулгаад: Миний аварсан хүүхэд болохоор дуугүй л хүлээж ав.
Жэмин: Юу вэ хэний дураар?
Би хөмсгөө зангидан: Уучлаарай? Чиний хулгана ч бас миний зөвшөөрөлгүй орж ирсэн байх аа?
Өөрийгөө танилцуул.
Чэнлэ толгой бөхийн: Жун Чэнлэ гэдэг. Гэхэд Марк мөрөө хавчин: Танилцахад таатай байна. Марк. Марк Лий. Хэмээлээ.
Бусад нь ч мөн танилцаж байтал бидэн дээр нөгөө ангийн нэг охин хүрч ирээд Жисоны хацрыг илэн: Сайн уу? Гэчихээд яваад өгөх нь тэр.Жэмин түүний араас муухай харан: заваан зальтай үнэг. Түүний арганд орж болохгүй шүү. Нээрээ та нарыг өнөөдөр ээж хоол идээрэй гэж хэлсэн шүү.
Жэну инээн: Ашгүй дээ. Ингэж нэг гэдэс цадахнээ.
Марк: Тэрнээс гадна шинэ найзуудаа ээжтэй чинь танилцуулъя. Гэлээ.
Бид эргэн хичээл дээ орохоор болж хэн бүхний дуртай химийн цаг эхлэв.
Би энэ хичээл дээр Жэинтэй суудаг болсноос хойш их идэвхитэй байдаг болсон шүү.Багш проктер дээр хичээл орж байсан тул би Жэинийг тохойлдон: хөөе.
Жэин нам дуугаар: Айн?
Би ширээгээ дэрлэн түүн рүү хараад: Чи ер нь хэр их нууцтай юм бэ?
Жэин инээмсэглэн: Хуан чи өөрөө олж мэдвэл яасан юм.
Би түүн рүү ширтэн: тэгвэл ядаж ганц нууцаа хэлчхээч дээ?
Жэин бодолхийлснээ: Надад нэг таалагддаг хөвгүүн бий.Түүнийг ингэж хэлэхэд миний зүрхийг сандрал бүрхэх нь тэр.
Жэин инээн: Түүнийг Марк гэдэг. Марк Лий.
Гайхалтай! Явж явж төгс хүн олсон чинь тэр нь найзад нь сайн байх гэж.
Би үнэндээ өөрийгөө гэдэгт бүрэн итгэлтэй байсан учраас гайхан хачин царайлахад Тэр чихэнд минь ойртон: Гэхдээ санаа зоволтгүй дээ Хуан. Аль хэдийн нэг хөвгүүн миний зүрхийг атгачихсан байгаа. Гэж хэлээд урагшаа харлаа.
ESTÁS LEYENDO
-Enigmatic- |Complete|
FanficТэр над руу эгцлэн ширтээд улаахан урууланд нь бага зэрэг жуумалзалт тодрон "Чи тэгээд намайг эмэгтэй гэдэгт итгэлтэй байна уу?" гэж асуулаа. Би уусан зүйл дээ манараад байна уу? Эсвэл Тэр өөрийгөө эмэгтэй биш гэх гээд байна уу? -Miso_Lee-