5

302 62 2
                                    

Гэртээ хоёр хоног хоноогүй учраас ээжийн дуудлага тасарсангүй. Тийм болохоор тэр чигт нь утсаа унтраачихлаа.

Би ээжийг байхгүйд гэртээ очоод хувцсаа солиод мөн хичээлээ авчихаад байсан юм.









Дахиад л уран зохиолын хичээл орох бөгөөд багшийн хичээл биш өөрийн амьдарлаа ярих тэнэг ярианууд нь уур хүргэнэ.
Хичээл арай гэж завсарлахад би ангиас нөгөө хэдтэйгээ гаран цайны газар орлоо.
Энэ удаа ямар ч ядаргаатай хэрүүл байхгүй зөвхөн На Жэминий Жисонийг өөрийн хүүхэд мэт халамжлах нялуун үгс л сонсогдоно.

Жисон толгой дохин: Тиймээ намайг дандаа Жэксон болон түүний дагуул салбадайнууд нь дээрэлхдэг байсан. Гэхэд нь миний инээд хүрэн: Бусад ч бас биднийг ингэж хэлдэг болов уу? Марк болон түүний дагуулууд гэхэд тэд инээлдлээ.

Бид энэ цагаас өөр өөр хичээлтэй тул анги анги руугаа явна.

Надад таргалалтын хор уршгийн талаар ярих цэлцгэр авгай тийм ч чухал байсангүй.

Зөвхөн хөвсгөр цагаан үүлсийг дүрсэлсэн цэнхэр өнгийн торон цамц тэнгэрийн мэт цэнхэр өнгөтэй банзал өмссөн гүзээлзгэнэ шиг үнэртэй түүнд л анхаарал минь чиглэсэн байлаа. Би түүнтэй уулзсан өдрөөсөө эхлэж дотно болохыг хичээсэн учраас бид гайгүй дотно болчихсон гэж болно.

Заримдаа түүнийг цэцэгнээс ургасан юм болов уу гэж бодох юм.
Би шанаагаа тулан түүн рүү харан суухад: Ноён Хуан! Гэх багшийн ууртай хоолой сонстлоо.

Би түүнрүү харан: За багшаа?
Гэхэд тэр надруу муухай харан: Ноён Хуан та таргалалт амьдралд хэрхэн муугаар нөлөөлдөг талаар хэлээд өг дөө?! Гэж зандарсан хоолойгоор хэллээ.
Би мөрөө хавчин: Багшаа би илүүдэл жинтэй биш учраас тийм ч сайн мэдэхгүй юм. Харин та... Та ийм юм чинь надаас сайн мэдэх байлгүй дээ. Гэж тоомжиргүй янзтай ярихад тэр бараг дэлбэрэх гэж байгаа аятай харагдлаа.

Хаха азаар хонх дуугарчхав.
: Жэин-а чи дургүйцэхгүй бол хамт явцгаах уу?
Жэин инээмсэглээд: Ммм чи бусадтайгаа явахгүй хэрэг үү?
Би толгой сэгсрэн: зүгээр дээ. Тэд надтай надгүй болчихно. Гэж хариулахад тэр толгой дохин инээмсэглээд алхаж эхлэлээ.

Би намхан ч гэсэн азаар Жэин надаас намхан юм. Түүний гар нь миний гартай байн байн шүргэлцээд байсан учир би зориг гарган гараас хөтлөхөд тэр урагш харсаар бага зэрэг инээвхийлэн: Чамд би эрэгтэй болохоор эвгүй санагдахгүй байна уу?
Би толгой сэгсрэн: надад чи ямар ч хүйстэй байсан хамаагүй би Жэин гэх хүнд л дуртай. Гэхэд Жэин гэнэт зогсон: Жүн-а жоохон удаан явж болохгүй юу?
Би инээн: Яасан?
Жэин хуруугаараа оролдон: Би гэртээ хурдан харьмааргүй санагдаад л.

-Enigmatic- |Complete|Where stories live. Discover now