8

464 76 6
                                    

:Ер нь ингээд миний ярих зүйл дуусах гэж байна. Хэрэв та нар санаж байвал би үүнийг амьдралын минь ээдрээтэй асуудал гэж хэлж байсан. Гэвч одоо ингээд ярьж байгаад бодоход ээдрээтэй гэхээсээ илүү бүх зүйлийг дараатай ойлгомжтой болгосон гэвэл дөхөх юм байна.

-----------------
Намар дуусч байгаа учраас сургууль дээр "Сүүлчийн бүжиг" хэмээх нэртэй бүжиг зохиогдож байгаа юм.

Өглөө гэрээс гаран алхаж байтал дадсан ёсоор Чэнлэ араас гүйчихсэн ирж явлаа.
Тэр хошуугаа унжуулан: Та яагаад намайг хүлээчхээд хамт явж болдоггүй юм бэ?
Би нүдээ эргэлдүүлэн: Надад чалчаа долфинийг хүлээх шаардлага байдаггүй юм. Гэснээс чиний зуршил чинь хэр байна.
Чэнлэ инээгээд: Хулгай хийлгүй яг 20 хоног болж байна. Би таны зөвлөснөөр тэр уулзалт шиг юманд явж үзсээн. Тэгээд бас Жисонтой хамт явж байгаа болохоор сайжирч л байна.
Би түүний толгойг илэн: Болж дээ. Гэхэд тэр дахиад л намрын бүжгэнд хэнтэй явах талаар чалчаад эхлэлээ.

Заримдаа түүний ам руу нь цаас чихчихмээр санагддаг шүү.

Бид сургууль дээр ирэн анги анги руугаа орлоо. Сургууль ер нь өмнөх шигээ хөл хөдөлгөөн их байлаа. Ямар хувцас өмсөхөө мэдэхгүй гүйлдэх охид л их байх шив дээ.

Бид Маркд сайн охиноо бүжгээс өмнө гуйхад нь туслана гээд амлачихсан тул тараад урлаг заалыг чимэглэхээр боллоо. Би ч хийх гэж байсан зүйлсээ бэлдэн бэлэн болгочхоод өнөөдөр Жэинийг ганц ч хараагүйгээ санан түүн рүү залгаж үзтэл тэр утсаа авахгүй байв.

Өөрийн эрхгүй ямар нэг муу зүйл толгойд бодогдож түүн рүү хэд хэд залгаж үзээд Маркын сайн охин нь ирж байсан тул бид хэд ч мөн бэлэн боллоо.

Зохиолчийн талаас.
Маркын сайн охин буюу Эвелин дээр Жисон гэх хүү ирэн Маркыг урлаг зааланд хүлээж байгаа гэчихээд гүйчихсэн тул араас нь даган очиход тайзыг даган гоёмсог өлгөсөн гэрэл болон хөөрхөн чимэглэчихсэн заал угтах нь тэр.
Түүнийг гайхаж байх зуур тайзан дээр Чэнлэ төгөлдөр хуур тоглон Марк Рэнжүн хоёр дуулж эхлэлээ.

Хэмээн дуугаа дуусгаад Марк Эвелин дээр очин: Би чамайг шоглож, муухай аашилж, гомдоож байсан ч тэр бол зүгээр л чамд хайртайгаа хүлээн зөвшөөрч чадахгүй тэнэг ааш гаргаж байсан минь болохоор Эвелин би чамайг дахиж гомдоохгүй эсвэл тоглож шоглохгүй тийм учраас... Надтай үерхээч. Гэхэд Эвелин толгой дохиход Марк инээмсэглэн зөөлөн үнслээ.

-Enigmatic- |Complete|Donde viven las historias. Descúbrelo ahora