Хуурамч Сынхүн Жинхэнэ Сынхүн хоёр юугаараа ялгаатай байсныг мэдэх үү?
Бүх зүйлээрээ. Миний мэдэх жинхэнэ Сынхүн архи уухаар орсон уушийн газартаа чанга дуугар ярин ширээ цохиж инээхгүй. Намайг хажууд нь байхад танихгүй шахам эрчүүдтэйгээ садар яриа өрнүүлэхгүй. Арван жилээ төгссөн үгүй ч мэдэгдэхгүй жаахан охидыг эргүүлж урдуур хойгуур нь гүйгээд, завхай ааль гаргахгүй.
Миний мэдэх Сынхүн шинээр авсан зургаа хэвлэж ирээд үзүүлэхэд минь "Гоё юм аа. Гэснээс би өчигдөр нэг охинтой танилцаад" гэж ярианы сэдэв гуйвуулахгүй.
Тэр хэзээ ч "согтуудаа зодоон хийчихлээ" гээд гараа гэмтээхгүй. Гар нь түүнд хичнээн үнэтэйг би хүртэл мэдэж байхад тэр мэдэхгүй байх учиргүй.
Хуурамч Сынхүн тийм байлаа. Хоёр долоо хоногын турш. Чин сэтгэлийн эсвэл зүгээр л шумбаад орчихмоор гүн, урт яриа хөврүүлэхээ болиод сав л хийвэл хараал урсгаж, таних танихгүй олон хүнтэй найзууд болоод таарсан бүхэнтэйгээ тэврэлдэн нялуурахдаа надруу нүдээ ирмэнэ.
Намайг түүний урланд ирэхэд тэр гэрийнхээ үүдэнд шал согтуу хэвтэж байсан бөгөөд эргэн тойронд нь түүний хийсэн бүтээлүүд хагарч унасан байртай хөглөрчээ. Харин тэрээр инээд алдана. Тэгээд өөрийн бүтээлүүдээ өт хорхой хэмээн гоочлоно. Би түүнийг арай хийн дотогш түшин оруулаад зодоон хийсэн тухай нь олж сонсов. Гараа томоохон шалбарч бугуй хэсэгтээ хөхөрчихжээ. Түүнийг ахиад хэсэгтээ л баримал хийж чадахгүй нь дээ хэмээн шүүрс алдлаа.
Тэдний гэр үргэлж хачин хүрэн ягаан гэрэлтэй байдаг бөгөөд өнөөдөр ч бас тэр л хэвээрээ. Ойрын өдрүүдэд ирээгүй тул замбараагүй байдал нь шууд анзаарагдав. Би түүнийг буйдан дээр нь суулгаад өөрөө гал тогооны өрөөрүй гүйлээ. Тэгээд гартаа нойтон алчуур, олдсон ганц марл, тэгээд үлдэгдэл вискиг барьсаар ирж, түүний өмнө суугаад гарынх нь шалбархайг вискигээрээ угаана.
Хорсож байгаа даа гэж бодсон ч Сынхүн огт өвдсөн шинжгүй байлаа. Тиймээс ч жаахан санаа амарч үргэлжлүүлэн архиа шархан дээр нь асгаад цэвэр алчуураар арчин авах зууртаа
- Гараа гэмтээдэг нь яаж байгаа юм хэмээн намайг шогширход амандаа янжуур зуун асаах зууртаа тэрээр нүүр дүүрэн инээмсэглэв.
- Ингэхэд чи зурагчин биш өөр кареер хөөх тухай бодож үзсэн үү?
гэж түүнийг асуухад би гарынх нь шархыг цэвэрлээд боож байснаа болин түүнрүү харлаа. Харин тэр тамхиа сорон инээсээр