Сэүн хэсэг бодлогширон зогсож байгаад буйдан дээр хэвтэв. Энэ удаа зүгээрл түүний хажууд очилгүй зочны өрөөнд унтав.
/Суёны талаас/
Тэр өрөөндөө орж ирэхгүй байна. Магхдгүй одоо надаас залхаж байгаа байх. Энэнд нь баярлах ч биш гомдох ч биш. Яагаад гэвэл надаас хөндий байгаад нь баярлах боловч хайртай хүн минь гэж бодохоос гомдол шиг зүйл цээжинд мэдрэгдэнэ.Суён энгийн л өдрүүд шиг хоолоо хийн үг дуугуй суух бол Сэүн өрөөндөө оронгоо хувцасаа солиод яг л ахлах сургуулийн бяцхан хүү шиг залуу гарч ирэв.
Сэүн: Одоо наад хоолоо боль. Хувцасаа сольчихоод гараад ир.
Суён: Хаачих юм?
Сэүн: Зүгээр л хувцасаа өмс
Суён түүнтэй маргахыг хүсээгүй тул хувцасаа өмсөн гарав.
Сэүн байнга машинаараа явдаг байсан хэрнээ одоо бид хоёр алхаж байна. Тэр миний мөрөөр тэврэн алгуур алхлана.
Удалгүй хаашаа явж байгаагаа мэдэв.
Сэүн: Чамд үзмээр кино байна уу?
Суён: Мэдэхгүй байнаа. Одоо ямар кино гарч байгааг ч мэдэхгүйгээс хойш....
Сэүн: ***** киноны 2 тасалбар нэг хийжүүлсэн ундаа, нэг мангоны шүүс, попкорн
Анх удаа бид инээдмийн кино үзэж байна. Сэүн анх надтай үерхдэг өдрөө л хамт үзсэн кино нь аймшгийн кино байсан.
Би өөрөө ч мэдэлгүй кинондоо орчихсон татаж үхтлээ инээгээд попкорн идэх гээд гараараа атгатал Сэүний гар байв.
Би бушуухан гараа татаж хөндийрөх гэтэл Сэүн гарыг хурдхан чанга атгав.
Сэүн: Битгий надаас дөлөөд бай
гэж зөөлөн хэлэв.
Энэ бол 2жилийн өмнө надтай харьцаж байсан Сэүний дуу хоолой.
Би яг цаг хугацаагаар аялаад өнгөрсөндөө оччихсон юм шиг санагдана.
YOU ARE READING
Provider /S1/ /Дууссан/
FanficСуён: Би чиний юу юм? Сэүн: Чи бол миний хайр бас Хүсэл хангагч.... Хайр бол хайрлахаас гадна хамгаалахдаа оршдог... Хамгаалах ёстой зүйлс дундаа чи өөрөө ч багтана.