Ep 1

1.7K 56 1
                                    


Хуучин барилгын жижигхэн умгар өрөөнд багтаж ядан, шантрал гутрал саад давааг үл хайхран хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн долоон залуус аль хэдийн эрийн цээнд хүрч өөрсдийн амжилтаараа дэлхийг шуугиулж , хаа явсан газраа нэрээ цуурайтуулах залуу тэрбумтаны амьдрал тийм ч аз жаргалтай бус бөгөөд хэзээ миний үе дуусах бол гэсэн айдсыг дор бүрнээ сэтгэлдээ тээн амьдрана.

Харийн оронд болсон ээлжит үйл ажиллагаагаа амжилттай дуусган нисэх онгоцноос буун аль болох ядарсан царайгаа инээмсэглэлээр нууж тэднийг угтаж авах олон арван сэтгүүлчид болон галзуу юм шиг орилолдон залуусын нэрийг бичсэн самбар өргөн зогсох фэнүүдийнхээ дундуур арайхийн явсаар тэднийг хүлээх машиндаа сууцгааж сая л нэг юм амьсгаа авахтайгаа болов.

Урьдын адил жолооч ах болон менежер тэднийг ядарсан эсэхийг асуухад тэд уулга алдан суудлаа налах бол зарим нь аль хэдийн зүүрмэглээд эхэлсэн харагдана.

Энэ байдлыг таслан утасны дуу хангинахад Жимин дэлгэцээ хэсэг ширтэн авах эсэхтэй эргэлзэх ч удалгүй хариу өгж эхлэв. Нилээн удаан ярьсны эцэст хажууд байх хоосон сандал луу утсаа шидэн нүүрээ дарсаар " энэ хүүхнүүдээс залхаж байна, яршигтай юмаа " хэмээн бувтнахад Хусог сониучирхан түүнийг шалгаах ч Намжүүний хатуухан үг түүний тархинд буув.

" Жимин чи өөрийгөө хэн гэдгийг мартчихаа юу, хаана ч байсан үг үйлдлээ цэгнэх ёстой гэдгээ хэд хэлүүлэх ёстой юм "

" ойлголоо хён " хэмээн муухан толгой дохин тэдний богинохон яриа өндөрлөв.

Олон орноор аялж , сонин содон зүйл харан нүдээ баясгах ч өөрийн гэрээс илүү тав тухтай байхгүй нь лавтай. Үүдээр орсон даруйд шалан дээр хэвтэх нь холгүй гулдчин явсаар өөрөө өрөөндөө орон хаалгаа хааж орхих ба чимээ шуугиан тасардаггүй гэрт сардаа хэдхэн удаа нам гүм байдаг өдрүүдийн нэг гэдгийг илтгэнэ.

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч аль хэдийн үдэш болсон байх агаад дадал болсоноороо гал тогоонд түмпэн шанаганы хорших чимээ болон амандаа дуу аялан гунхалзах залуу бусдыгаа дуудан хашхичах ба зарим нь үүнээс залхсан эсвэл ходоод нь хоол нэхсэн мэт суудлаа эзэлцгээж байв.

Хусог "яг турж үхэх гэж байлаа " гэсээр гэдсээ даран гараа урдах хоол луу гараа сунгахад Жин түүний толгойг халбагаар тогшин " бусдыгаа хүлээ " хэмээн айл гэрийн эзэгтэй маягтай хормогчоо зүүн савхаа байрлуулна.

Seven love story: The Lost Star || JJKWhere stories live. Discover now